АШУҮИС-ийн Ахлах сургууль

АШУҮИС-ийн Ахлах сургууль

Share

АШУҮИС-ийн харьяа Ахлах сургуулийн албан ёсны хуудас

Photos from АШУҮИС-ийн Ахлах сургууль's post 09/06/2026

🏆 АШУҮИС-ийн харьяа ЕБАС-ийн 11Д ангийн сурагч Б.Аминбаясгалан Германы Зуль(Suhl) хотноо болох ISSF Junior World Championship 2026 тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 10 метрийн хийн гар буу (хувийн, багийн төрөл), 50 метрийн гар бууны хувийн төрөлд оролцохоор боллоо.

ISSF Junior World Championship нь Олон улсын буудлагын спортын холбоо (ISSF)-ноос зохион байгуулдаг, дэлхийн шилдэг залуу тамирчдыг нэгтгэдэг хамгийн том тэмцээнүүдийн нэг юм.

Дэлхийн шилдэг залуу буудагчидтай өрсөлдөх сурагчдаа спортын өндөр амжилт хүсье! 🌟

Photos from АШУҮИС-ийн Ахлах сургууль's post 09/06/2026

🇩🇪 🇨🇿 Сүүлчийн бүртгэлээ авч байна.

07/06/2026

11в ангийн сурагч А.Тэмүүжиндээ баяр хүргэж, тэмцээнд нь амжилт хүсье 👏👏👏

АНУ-ын Amateur Athletic Union (AAU)-ийн U16 насны тэмцээнд шилдэг 12 сурагчийн нэгээр шалгарч, Монгол Улсаа төлөөлөн оролцох болсон АШУҮИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагч А.Тэмүүжинд тэмцээнд нь амжилт хүсээд, “Номин Холдинг” ХХК-ийн зүгээс ивээн тэтгэж байна.
Бид залуу үеийн хүсэл, мөрөөдөл, амжилтыг дэмжихдээ үргэлж баяртай байдаг бөгөөд АНУ-д болох тэмцээнд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе!

Photos from АШУҮИС-ийн Ахлах сургууль's post 06/06/2026

🍊🍊🍊

Photos from АШУҮИС-ийн Ахлах сургууль's post 05/06/2026

АШУҮИС- ийн Ахлах сургуулийн “UNICEF Youth Voice”клубын сурагчид 5 сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 22-р хороонд зохион байгуулсан өдөрлөгийн үйл ажиллагаанд клубын 16 сурагч төлөөлөн оролцлоо. Манай сурагчид өдөрлөгийн үйл ажиллагааг эхлүүлэн дуу дуулж, хүүхдүүдэд бүжиг зааж, тэмцээн явуулж мөн гар урлалын бүтээл хийх аргаас зааж, зураг зуруулан будуулан оролцогчдыг клубын зүгээс уух зүйлээр дайлсан. Түүнчлэн өөрсдийн хөдөлмөр, хандиваар босгосон мөнгөөрөө 65 хүүхдийн бэлэг бэлдсэнээ гардуулан өглөө. Клубын үйл ажиллагаанд сэтгэл зүрхээрээ дэмжин зохион байгуулж оролцдог 12г Номинжин, 11а Энэрэл болон клубын нийт сурагчдадаа талархал илэрхийлье.

03/06/2026

АШУҮИС-н харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагчид Бүх нийтийн физикийн боловсролыг дэмжих зорилгоор Улсын хэмжээнд зохион байгуулагдсан "ФИЗИКИЙН БАГИЙН ОЛИМПИАД 2026"-д 11-р анги төрөлд амжилттай оролцож ТУСГАЙ байр эзэлллээ 🏅🏅🏅
Олимпиадад сурагчдаа амжилттай бэлтгэж оролцуулсан Д.Оюунтунгалаг багшдаа болон нийт сурагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье 👏👏👏

Photos from АШУҮИС-ийн Ахлах сургууль's post 25/05/2026

Энэ зуны Европын амьдралын хэв маягтай биечлэн танилцаж, шинэ орчинд суралцангаа мартагдашгүй дурсамж бүтээх хөтөлбөрийн ерөнхий мэдээллийг хүргэж байна.

22/05/2026

2026-2027 оны хичээлийн жилийн элсэлт 06 сарын 15-20-ны хооронд явагдана.

Photos from Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль's post 19/05/2026
Photos from АШУҮИС-ийн Ахлах сургууль's post 15/05/2026



АШУҮИС-ийн харьяа ЕБАС-ийн Зөвлөх багш Химийн Ухааны доктор, профессор Н.Даваасүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол Улсын Гавьяат багш" хэмээх эрхэм хүндтэй шагналаар шагнагдлаа.
Эрхэм багшдаа сургуулийн удирдлага, багш, ажилтан, суралцагчдын өмнөөс халуун баяр хүргэж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

Н.Даваасүрэн багш маань Анагаах ухааны дээд сургууль, Анагаах ухааны их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд багш, тэнхимийн эрхлэгчээр, 2003 онд АШУҮИС-ийн харьяа Лицей сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг, тус сургуулийн захирлаар, улсад нийт 51 жил хөдөлмөр зүтгэлээ зориулсан. Анагаахын болон боловсролын салбарт эрдэм судлал, судалгаа шинжилгээний ажил олныг хийж, дорвитой хувь нэмэр оруулсан гавьяатай эрхмийн нэг билээ.

Тус сургуулиас Монгол улсын гавьяат багш төрсөн түүхэн тэмдэглэлт өдөр тохиож байгаад хамт олон бид маш их баяртай байна.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address

СБД 8-р хороо, Ж. Батмөнхийн гудамж
Ulaanbaatar
14200