12/07/2026
🇲🇳 Монголын баг тамирчдадаа өндөр амжилт хүсье!
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДАД ОРОЛЦОХ МОНГОЛ УЛСЫН БАГ ЛИТВА УЛСЫГ ЗОРИЛОО
Монгол Улсын биологийн шигшээ баг Олон улсын биологийн 37 дугаар олимпиад (IBO 2026)-д оролцохоор Литва улсын нийслэл Вильнюс хотыг зорилоо.
📌 Монгол Улсаа төлөөлөн:
🔸 Санчигдоржийн Сансармаа (Монгол тэмүүлэл сургууль, 12 дугаар анги)
🔸 Тайванбаатарын Буян-Амгалан (Шинэ Монгол сургууль, 12 дугаар анги)
🔸 Шекарийн Ануп (Шинэ Эрин сургууль, 10 дугаар анги)
🔸 Нэргүйн Анударь (АШУҮИС-ийн лицей ахлах сургууль, 12 дугаар анги) нар оролцоно.
📌 Дасгалжуулагч, шүүгчдийн багт:
🔸 Л.Ариунцэцэг (МУИС)
🔸 Б.Болдгив (МУИС)
🔸 Г.Баярмаа (МУИС)
🔸 Б.Мижиддорж (МУИС)
🔸 Ц.Мөнхзул (Монгол тэмүүлэл сургууль) нар ажиллана.
🧬 Олон улсын биологийн 37 дугаар олимпиад 2026 оны 7 дугаар сарын 12–19-ний өдрүүдэд Литва улсын Вильнюс хот дахь Вильнюсийн Их Сургуульд зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 80 гаруй улсын шилдэг сурагчид биологийн онол, дадлагын төрөлд мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөнө.
Монгол Улсын багийн үндэсний шатны шалгаруулалт, бэлтгэлийг Боловсролын Ерөнхий газар болон Монголын Биологийн Олимпиадын Хороо (МБО) хамтран зохион байгууллаа.
🇲🇳 Монголын багтаа өндөр амжилт хүсье!
Монголын Биологийн Олимпиадын Хороо