Capital Amga

Capital Amga

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Capital Amga, Educational Research Center, 13th Khoroolol, Ulaanbaatar.

Мөнгө санхүү, харилцаа, эрүүл мэнд, ажил үйлс, сэтгэлзүйн тухай ойлгосон бүхнээ хуваалцахыг зорьдог. Бас олон улсын хувьцааны арилжаа, хөрөнгө оруулалт талбарт 8,9 жил хуримтлуулсаар буй мэдлэгээ хуваалцахыг хүсдэг хөөн.

18/03/2026

Бүх дайчин Монголын эрчүүддээ👑 "Эр цэргийн баярын мэнд хүргэе!

Сайн сайхан руу тэмүүлэх зорилго, тэвчээр, даруу төлөв мэргэн ухаан таныг түших болтугай.
Муу муухай зуршлаас ангид байх сахилга бат таны дотор байх болтугай.
Хайртай гэр бүл хийгээд хүрээлэн буй олондоо нэр хүндтэй манлайлагч байх болтугай.
Амьдралын хэцүү үеүдэд ч дайчин Монголын удамт эр хүн гэдгээ санаж тэнхрэх болтугай.
Зөвд зөөлөн буруу хатуу байхын зэрэгцээ сөрөг зүйлийг эерэг болгох мэргэн ухаан таны дотор байх болтугай 🙏🏻

Уухай Уухай Уухай💪🏻 2026.03.18.

15/03/2026

Эрчим хүчний нүүрсний үнэ өсч, 2024 оны сүүлээс хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ! Монголын эдийн засаг удахгүй сэргэнээ💪🏻

Дэлхийн зах зээл дээр цахилгаан станцуудад ашигладаг нүүрсний үнэ тонн нь 128.7 ам.доллар болж өссөн байна. Үүний гол шалтгаан нь Катарт байрлах дэлхийн хамгийн том шингэрүүлсэн байгалийн хий (LNG) экспортлох үйлдвэр Ираны дроны довтолгооны дараа үйл ажиллагаа нь зогссонтой холбоотой. Энэ үйлдвэр нь дэлхийн LNG нийлүүлэлтийн ойролцоогоор 20%-ийг хангадаг том төв юм.
Үйлдвэр зогссоноор Европт байгалийн хийн үнэ 39%-иар өсөж, Азийн зарим орнууд хийн оронд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг илүү ашиглах талаар ярьж эхэлжээ. Жишээлбэл Тайвань улс хийн нийлүүлэлт удаан тасалдвал нүүрсний хэрэглээг нэмэгдүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн.
Ийм нөхцөл байдал үүсэхэд улс орнууд түр хугацаанд нүүрс рүү шилждэг учраас дэлхий даяар нүүрсний эрэлт огцом нэмэгдэж, үнэ өсдөг байна.

Тухайлбал Казахстаны нүүрсний гол экспортын зах зээл болох Польш болон Tурк-д санал болгож буй нүүрсний үнэ огцом өсөж, зах зээлд оролцогчдын хүлээлт өөдрөг байна.
Хятадын зах зээл дээр үнэ өсөх, савлагаа нэмэгдэхийн зэрэгцээ эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх эерэг дохио ажиглагдаж байна.
Мөн Польш дахь Kaзахстаны нүүрсний эрэлт ойрын долоо хоногуудад нэмэгдэх төлөвтэй байна. Учир нь Европт хийн үнэ нүүрсний үнээс илүү хурдтай өсөж байгаа нь нүүрсийг илүү өрсөлдөх чадвартай болгож байна.

04/03/2026

Иран-Израил дайнаас болж Хятадын газрын тос, хийн импорт 5-10% буурч, нүүрсний хэрэглээ нэмэгдэхээр байна.

Бид боломжийг ашиглаж нүүрсний борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой.
Нүүрсний үнэ өсөөд экспортын орлого нэмэгдвэл уурхайд ажиллаж байгаа олон мянган залуучууд, тэдний хэрэглэж байгаад техник хэрэгслийг хангагч компаниуд, тэдгээр компаниудад ажилладаг ажилтнууд, тэдгээр ажилтнуудын үйлчлүүлдэг дэлгүүрүүд... Бүх Монголчууд маань илүү аятайхан орлоготой болж, өр ширээнээс гарах нь гарч, ажил бизнесээ сайжруулах нь сайжруулж, гэр бүлүүд санхүү дээрээ санаа зовох зовнил нь багасна гэсэн үг.

Ер нь манай улс чинь хажуудаа хоёр том гүрэнтэй учраас хэн ч халдаж давшлахгүй бөгөөд тэдгээр хоёр гүрэн өөрсдийн дэлхийн том дайнтай байх хооронд манай монголчууд хүчирхэгжиж авах хэрэгтэй л юм даа. Монголын их амар амгалан удахгүй ирэх нь дээ🙏🏻

24/02/2026

🎯 ЗӨВХӨН ТҮРҮҮЛЖ ХАНДСАН АНХНЫ 30 ХҮНИЙ ХУВЬЦААНД МЭРГЭЖЛИЙН СУДАЛГААГ ҮНЭГҮЙ ХИЙЖ ӨГЬЕ.

Сайн уу, намайг Capital Amga гэж дуудаж болно🙌

Би арилжаагаар 8 жил, олон улсын хувьцааны хөрөнгө оуулалт болон санхүүгийн боловсролын чиглэлээр 3 жил ажилласан туршлагатай Ariljaach University-ийн үүсгэн байгуулагч байгаа.

Арга барилын тухайд:
📈 UK/US-ийн шилдэг менторуудаас суралцсан
📊 50+ trader-ийг амжилттай арилжааны системд хүргэсэн
🧠 XWave methodology ашигладаг судалгааны өвөрмөц арга барилтай юм.
---

🔥 ЯАГААД ТАНД ЭНЭ POST ХАМААТАЙ ВЭ?

Ихэнх хүмүүс:
❌ ХУВЬЦААНЫ Ticker-ээ random сонгодог.
❌ FACEBOOK, TWITTER, YouTube шуумаар ХО шийддэг.
❌ Fundamental, Technical analysis хослуулж сураагүй байдаг.
❌ Найдвартай мэргэжлийн хүнээс зөвлөмж авч зүрхэлдэггүй

→ Үр дагаварт нь: Мөнгөө алдаад дахиж ийшээ зүгэлдэггүй.

---

✅ БИ ТАНД ЯАЖ ТУСЛАХЫГ ХҮСЭЖ БАЙГАА ВЭ ГЭХЭЭР...

📍 Компанийн бодит fundamentals (revenue, earnings, debt ratio)
📍 Салбарын trend analysis
📍 Танд тохирсон holding strategy (short/mid/long-term)
📍 Entry/exit price zones (XWave methodology ашиглан)
📍 Risk management зөвлөмж өгнө.

→ Үүнийг ҮНЭГҮЙ хийж өгнө. Гагцхүү нэг зүйл хүсч байна:
**ТА ҮНЭХЭЭР СУРАХ, ХӨГЖИХ ХҮСЭЛТЭЙ БАЙХ.**

---

📝 COMMENT ХЭСЭГТ ЭДГЭЭР МЭДЭЭЛЛИЙГ ӨГӨӨРЭЙ:

1️⃣ **Ticker Symbol**
(жишээ: AAPL, NVDA, TSLA, BABA гэх мэт)

2️⃣ **Салбар**
(Technology, Healthcare, Energy, Financial, Consumer, Crypto-related, гэх мэт)

3️⃣ **Holding Timeline**
• Short-term (1-6 сар) = Day/Swing trading
• Mid-term (1-3 жил) = Growth investing
• Long-term (5+ жил) = Wealth building

4️⃣ **Таны туршлага**
• Stocks-д хэдэн жил сонирхолтой вэ?
• Өмнө нь арилжаа хийж байсан уу?
• Хэдэн ширхэгээр ямар хувьцаанд хөрөнгө оруулсан бэ?

5️⃣ **Таны гол зорилго** (сонгоорой)
A) Active trading (өдөр тутмын арилжаа)
B) Passive income (Хувьцааны ногдол ашиг)
C) Capital growth (урт хугацааны хөрөнгө төвлөрүүлэлт)
D) Зүгээр л багаар хийж суралцах...

6️⃣ **Нэмэлт мэдээлэл** (optional)
• Та олон улсын хувьцаанд оролцох гэхээр ямар challenges-тэй тулгарч байна?
(жишээ: Онлайнаар суралцах, мэдээлэл авах, дагаад дадлагажих тогтсон мэргэжлийн хүн байхгүй... Г.М)
• Мэдээлэл, мэдлэг авчихмаар video тайлбар байхгүй байна... Г.М...
---

⚡ ХЭНИЙ СУДАЛГАА ХЭЗЭЭ БЭЛЭН БОЛЖ ВЭ?

🔴 ЗӨВХӨН ТҮРҮҮЛЖ БҮРЭН КОММЕНТ ҮЛДЭЭСЭН АНХНЫ 30 ХҮНД СУДАЛГАА ХИЙЖ ӨГНӨ.
🔴 Дараагийн 7 хоногт analysis-ээ хүлээгээрэй
🔴 Дэлгэрэнгүй тайлбарыг Skool Community дээр оруулна

Хэрэв та:
✅ Бодит санхүүгийн эрх чөлөө хүсч байвал
✅ Emotional trading-г эсэргүүцэж байвал
✅ Long-term systems-based баялаг бүтээх хүсэлтэй бол

→ **ЯГ ОДОО COMMENT ҮЛДЭЭГЭЭРЭЙ!** 🔥

📲 Намайг дагаад илүү мэдээлэлд ойр байгаарай:
👉 Capital Amga| 💪

Хэрэв та хамтдаа stocks-д сонирхолтой 2-3 найзтайгаа энэ боломжийг хуваалцмаар байвал:

👉 Доор хийгээрэй би бүгдэд нь дэлгэрэнгүй анализ хийж өгнө!

17/02/2026

Битүүний өдөр цээрлэх зан үйл‼️

❌Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүр сүлд төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, ивээл ерөөлөө тогтоож буй хэрэг.

❌Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло.

❌Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, эд олз хомстоно.

❌Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээн үздэг.

❌Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.

❌Гэр орондоо хэл ам хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр, улс орон амар тайван бус байх бөлгөө.

Та бүхний минь ирж буй Морь жил орлого санхүү сайжирсан сайхан жил байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй 🤍

15/02/2026

Сонирхолтой санхүүгийн контент хийнэ гэдэг маань маш их судалгаа, тоо баримтуудыг эмхэлж цэгцэлж нягталсан олон ажиллагаатай байдаг юм байна.
Үүний дараа мэдээж зураг авалт гэдэг нь томхон даваа байгаа...
Зураг авалтын том давааны араас бичлэг эдитлэх эд буюу үзүүштэй байдлыг бодолцож засварлана гэдэг бас л овоо хүндхэн ажил болж таардаг юм байна.
Шөнө, өдрүүдийг харшуулан тууштайгаар ажиллаж байхад болох байхаа 😃

09/02/2026

Хэдхэн хоногийн өмнө Энх-Амгалан гишүүн ипотекийн зээлээр 5-аас дээш байр авсан 12,000 хүн байгаа талаар мэдээлэл цацсан. Сайд хийж байсан хүн худлаа хэлэхгүй байх. Ийм хөнгөлөлттэй зээлийг 5 байранд дээр авна гэдэг дугаар хорооны иргэний чадах юм биш. Даргаар яриулсан, банкны захирлыг таньдаг эсвэл барилгын компани яриа хийж байж гаргаж өгсөн байж таарна.

Энийг анх 2013 онд залуусыг байр орон сууцтай болгох гэж гаргасан онцгой нөхцөлтэй, тусгай зориулалтын зээл.

Нийт санхүүжилтийн 40 билүү 60 хувийг төрийн мөнгөөр, үлдэх хэсгийг нь банкны санхүүжилтээр хийдэг. Өөрөөр хэлбэл төрийн бага хүүтэй мөнгө дээр банкны өндөр хүүтэй мөнгийг холиод, дундаж хүү нь буурдаг. Үүнийгээ арилжааны банкаар дамжуулж 6, 8 хувиар өгдөг гэсэн үг.

Эхэндээ олдоц гайгүй байсан ч сүүлдээ олдохоо байсан. Даргаар яриулдаг, банкны захирлаас гуйдаг. Хамгийн ноцтой нь банкууд хэдхэн компанийн байранд ипотек гаргана гэж шахдаг болсон. Тэр байр нь мангар үнэтэй. Энд компанийн нэрийг хэлээд яахав.

Одоо 5 байртай хүмүүсийн 4 байрны зээлийг нь энгийн буюу өндөр хүүтэй арилжааны зээлд шилжүүлэх ёстой. Үүнээс суларч байгаа 12,000х4 буюу нийт 48,000 хүнд олгох зээлийг зорилтод бүлэг буюу залууст өгөх ёстой юм.

Ингэж байж утаа буурна, амьдрах орчин сайжирна. Түүнээс танил талаа ашиглаж баахан байр аваад, түрээслүүлж байгаа нь шудрага зүйл биш.

Мэргэжлийн эдийн засагч хүмүүс юу гэж боддог юм байгаан? Залуу хүмүүс орох оронтой болох гэж үнэхээр л махаа иддэг шүү дээ.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

13th Khoroolol
Ulaanbaatar
11000