Эрдэнэсийн авдар цэцэрлэг

Эрдэнэсийн авдар цэцэрлэг 60 хүүхдийн багтаамжтай Эрдэнэсийн авдар хүүхдийн цэцэрлэг

04/03/2026
🧠💛 **ХҮҮХДЭД СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ТАНЬЖ, НЭРЛЭЖ СУРАХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?**Хүн бүрт байдаг  **6 үндсэн сэтгэл хөдлөлийг** тан...
02/03/2026

🧠💛 **ХҮҮХДЭД СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ТАНЬЖ, НЭРЛЭЖ СУРАХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?**

Хүн бүрт байдаг **6 үндсэн сэтгэл хөдлөлийг** танилцуулж байна:

😊 **Баяр хөөр**
😢 **Гуниг**
😡 **Уур**
😨 **Айдас**
😲 **Гайхшрал**
🤢 **Жигшил**

Хүүхэд эдгээр “суурь мэдрэмжүүдийг” таньж, нэрлэж сурвал:
✔ Дотроо юу болоод байгааг ойлгож эхэлдэг
✔ Уур бухимдлаа заавал зодоон биш үгээр илэрхийлж сурдаг
✔ “Би гунигтай байна”, “Би айж байна” гэж тусламж хүсэж чаддаг
✔ Бусдын мэдрэмжийг ойлгож, энэрэнгүй болдог

💬 Эцэг эх, багш нар аа,
Хүүхдээсээ ингэж асуугаарай:
**“Чиний мэдрэмж одоо аль ‘өнгө’ шиг байна?”**
эсвэл
**“Өнөөдөр чи ямар мэдрэмж хамгийн их мэдэрсэн бэ?”**

Сэтгэл хөдлөл болгон хэрэгтэй.
Хамгийн чухал нь — түүнийг **таньж**, **нэрлэж**, **эрүүл аргаар илэрхийлж сурах** юм 💛

#СэтгэлХөдлөлөөТанья

Хүүхдийг шалтагтай, шалтаггүй өглөөд хоцроогоод, чөлөө аваад байвалхамгийн түрүүнд сахилга бат алдагддаг.😢😢Ханиад хүрэхи...
02/03/2026

Хүүхдийг шалтагтай, шалтаггүй өглөөд хоцроогоод, чөлөө аваад байвал

хамгийн түрүүнд сахилга бат алдагддаг.😢😢

Ханиад хүрэхийн төдийд цэцэрлэг, сургуульд явуулахгүй,

жижигхэн тавгүйрхлийг том шалтаг болгон

“Өнөөдөр яах вэ дээ” гэж хойшлуулсаар байвал

📌 Хүүхдэд хөгжил, төвөвшлийн хоцрогдол үүснэ.

📌 Ахиц удааширна.

📌 Өөртөө тавих шаардлага суларна.

📌 Аажмаар залхуурал хэвшил болно.

Цэцэрлэг, сургууль бол зөвхөн сургалт үйл ажиллагаа, хичээл заадаг газар биш.

Нийгэмших, зөв дадал хэвшилд суралцах, тэсвэр, хариуцлага, цагийн менежмент, хамтын орчинд байх чадварыг сургадаг газар.

Мэдээж өндөр халуурсан, халдвартай үед бол амраах ёстой.

Гэхдээ “ядарсан юм шиг байна”, “унтмаар байна” гэдэг нь

залхуурлын хамгийн том хэлбэр.

Өнөөдөр нэг өдөр таслах нь жижиг мэт боловч, жилийн төгсгөлд “хуримтлагдсан”хоцрогдол болдог.

Хариуцлага бол багаасаа тогтдог. 💛

08/09/2025

🤗 цэцэрлэгийн нэмэлт элсэлт авч эхэллээ 🤗Эрдэнсийн авдар цэцэрлэг нь 2025.09.05 2026 6.30хүртэл Намрын элсэлт эхлэж байна.🤗Намрын хөтөлбөрт:🌴Илүү их танин мэдэхүйн хичээл тоглох цаг🌴Эрүүл хоол🌴Сонирхолтой хөгжөөнт тоглоом🌴Шинжлэх ухааны туршилтууд гэх мэт хэзээ ч уйдхааргүй хөгжилтэй намрыг өнгөрүүлэх болно.______________✨✨Хариуцсан ажилдаа эзэн байж хамтын хүчээр✅Аз жаргал дүүрэн✅Эрч хүч дүүрэн ✅Бүтээл дүүрэн✅Итгэл дүүрэнирээдүйн төлөө манай хамт олон хичээнгүйлэн ажиллаж байна.Утас 94000705___________Насны ангилал:🔽1настайгаас 3настай хүүхдийн анги🔽4-5настай хүүхдийн холимог анги________________👉Хаяг:Буянт ухаа 1 712байр 5тоот

ЭРДЭНЭСИЙН АВДАР цэцэрлэгНэмэлт элсэлтээ авч эхэллээ.Манай цэцэрлэг Зуны 3 сарын нэмэлт элсэлтээ авч байна шүү. Цөөхөн х...
29/04/2025

ЭРДЭНЭСИЙН АВДАР цэцэрлэг
Нэмэлт элсэлтээ авч эхэллээ.
Манай цэцэрлэг Зуны 3 сарын нэмэлт элсэлтээ авч байна шүү. Цөөхөн хүүхэд бүртгэнэ ээ.
😊Бүрэн камержуулалт
😊Аюулгүй орчин
😊Төвийн цэвэр ус
😊Анги дүүргэлт ердөө 20-30хүүхэд
😊Мэргэжлийн чадварлаг багш хамт
олонтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Хаяг: ХУД 9-р хороо Буянт Ухаа
15-р гудамж 553 тоот
Холбоо барих дугаар: 85006117

Багш нар хүүхдүүддээ  шагай амандаа хийж болдоггүй гээд л сургаад байдаг. Гэтэл энэ жил мөн ч ихээр шагайн ааруул, шокол...
17/02/2025

Багш нар хүүхдүүддээ шагай амандаа хийж болдоггүй гээд л сургаад байдаг. Гэтэл энэ жил мөн ч ихээр шагайн ааруул, шоколад гарч байна даа. Дараа нь гарах эрсдлийг эцэг эхчүүддээ сайн тайлбарлаж, ангийн группдээ тусгайлан пост болгон зөвлөмж хүргэж байхгүй бол ч....

"Шагай амтай" хүүхдээс хол байлга гэж ээжийн минь хэлсэн үг одоо ч чихэнд сонсогдож явдаг би гэдэг хүн "шагайн ааруулыг" жоохон хүүхэдтэй айл битгий аваарай гэж илүү үглэх гээд л... "Амтай" гэдэг нь хүүхэд амандаа хийвэл "хахдаг"т л байгаа юм. Ийм ааруул иддэг хүүхэд шагайг андуурч үмхэхвий гэж сэтгэл зовоод байгаа хэрэг л дээ. Залуу хүмүүс мэддэггүй байж магад гээд энд бичиж үлдээлээ. Санаа авах биз ээ.

29/09/2024

АХЛАХ АНГИ АЛТАН НАМАР

За ингээд🌍 манай бөмбөрцгийн 2 настан бага бүлгийнхэн 👦👧👶гарцаа бхгүй уйлж байна 😭😢. Нус нулимстайгаа холилдоно ер нь их...
05/09/2024

За ингээд🌍 манай бөмбөрцгийн 2 настан бага бүлгийнхэн 👦👧👶гарцаа бхгүй уйлж байна 😭😢. Нус нулимстайгаа холилдоно ер нь их классик хашгиралт уйлалттай.😢😭 Хэр баргийн арганд орохгүй энэ маягаар бөмбөрцгийн ямарч 2настангууд эхний 2 сар уйлдаг дүрэмтэй. Яваандаа багшдаа дасна. Манай цэцэрлэгийн багш нар бол классик тэвчээртэй. 🙋Өмнө жилийн их дуулгаар баруун дарж ↪боссон зүүн эргэж↩ саатуулсан их гоё аргатай туршлагатай. Жаалуудын арга эвийг яаж ийж бгаад олно дөхөлт гоё, дүрмийн дагуу дуу шүлэг бүжгийг зааж сургана.🎵🎶 Бөмбөрцгийн жаалуудыг ханиад томуу хүргэхгүйхэн шиг эцэг эхчүүд 🛡бэлтгэл сайн💊🍎🍊🍌🍒🍓🍋🍲🍝🍳☕🍪 базаах хэрэгтэй. Энэ мэт явсаар өнөөх уйланхайнууд шинэ жил гэхэд ойн баавгай🐻, дэлдэн туулай🐰 үнэг🐹 чоно🐺 болцгоочихсон зогсож бна шүү дээ.
Аргагүй бөмбөрцгийн 2настаан гэж... #гэнээ😂😂😂

Үнэн2. Багш нар бол бахархмаар хүмүүс шүү🤗

Address

Хан/Уул 25-р хороо Буянт Ухаа 1 711 байр
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97694000705

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрдэнэсийн авдар цэцэрлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category