МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс

МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс МУИС-ийн нийт оюутнуудын хөгжилд зориулсан мэдээ, мэдээлэл үйлчилгээг тогтмол хүргэх Оюутны хөгжлийн газар

📣ЗГ-ын газрын тэтгэлгийн журамд саналаа оруулж идэвхтэй оролцооройМонгол Улсын Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоо...
28/09/2026

📣ЗГ-ын газрын тэтгэлгийн журамд саналаа оруулж идэвхтэй оролцоорой

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”, Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-ыг нэгтгэн шинэчилж, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор шинэчилсэн журмын төслийг боловсруулж байна.

🤗Үүнтэй холбогдуулан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, зээл эргэн төлүүлэх журам”-ын шинэчилсэн төсөлд иргэд, олон нийтийн санал авах нээлттэй хэлэлцүүлэг-ийг 2026 оны 9 дүгээр сарын 29,30 өдрүүдэд зохион байгуулна.

Нээлттэй хэлэлцүүлэгт бүртгүүлэх бол доор холбоосоор хандан бүртгүүлнэ үү.

🎓“ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ, ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ, ЗЭЭЛ Э…

Журмын төсөлтэй танилцах

Иргэн, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, дээд боловсролын сургалтын байгууллага болон холбогдох талуудыг журмын төсөлтэй танилцаж, хэлэлцүүлэгт оролцон санал бодлоо идэвхтэй илэрхийлэхийг урьж байна.

https://elf.gov.mn/12344/

Зөөгч ажилд авна. / Үндсэн болон цагийн /✅ Ажлын цаг: Хичээлийн бус цагаараа ажиллах боломжтой- 7 хоног бүр цалингаа ава...
23/09/2026

Зөөгч ажилд авна. / Үндсэн болон цагийн /
✅ Ажлын цаг: Хичээлийн бус цагаараа ажиллах боломжтой
- 7 хоног бүр цалингаа авах
боломжтой
✅ “Блю Скай” Зочид буудал
- Нэмэгдэл цалин, унааны мөнгө, өдрийн хоолтой
Мэдээлэл авахыг хүсвэл⬇️⬇️
Утас: 88037254

🎓Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгт хүсэлт өгөх хугацаа дуусахад 2 хоног үлдлээ📣⏰ /Тэргүүлэх мэргэжлийн чиглэл/ Та бү...
23/09/2026

🎓Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгт хүсэлт өгөх хугацаа дуусахад 2 хоног үлдлээ📣⏰ /Тэргүүлэх мэргэжлийн чиглэл/ Та бүхэн яаралтай хүсэлтээ өгөөрэй🤗

Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах тухай /Тэргүүлэх мэргэжлийн чиглэл/ 2026-09-11 Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар то...

🎓Wuni Wurta-гийн нэрэмжит тэтгэлгийн хүсэлт дуусахад 2 хоног үлдлээ📣⏰
23/09/2026

🎓Wuni Wurta-гийн нэрэмжит тэтгэлгийн хүсэлт дуусахад 2 хоног үлдлээ📣⏰

Wuni Wurta-гийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа 2026-09-03 Тайваний иргэн Wuni Wurta-гийн нэрэмжит тэтгэлгийг МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй төлөвт суралцаж буй оюутнуудад ....

11/09/2026

Тэтэгэлэгт хүсэлт өгөх хугацаа дуусахад 3 хоног үлдлээ📣⏰
🎓“Оюу толгой” компанийн 2026-2027 оны Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2026 оны 9-р сарын 14-нд хаагдана.
Тэтгэлэгт дараах зүйлс багтана:
1. Сургалтын төлбөр 100 хувь
2. Сар бүрийн амьжиргааны зардал
3. Орон нутгийн оюутнуудад дотуур байрны зардал
“Оюу толгой” компанийн Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт голч оноо харгалзахгүй өргөдөл хүлээж авах бөгөөд тэтгэлэгт амжилттай суралцсан нөхцөлд сургуулиа төгсөх хүртэл тэтгэлэгтээ хамрагдах боломтжой.
Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтүүд:
- Монгол Улсын иргэн байх
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн өдрийн ангийн оюутан байх
- Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаагүй байх
- Зарласан мэргэжлийн чиглэлээр суралцдаг 2-4 дамжааны оюутан байх
- Нийгэмд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаанд оролцдог бол давуу тал болно.
Бүртгэл:
2026 оны 9 сарын 14-ний өдрийг дуустал үргэлжлэх тул та доорх холбоосоор амжиж бүртгүүлээрэй!
https://shorturl.at/FGZoV
https://www.facebook.com/share/r/1KEiW6RvRo/

🤩📣“Оюу толгой” ХХК нь “ШИНЭ ТӨГСӨГЧ ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд МУИС-ийн 2024, 2025, 2026 оны төгсөгчдийг дараах ажлын байранд...
09/07/2026

🤩📣“Оюу толгой” ХХК нь “ШИНЭ ТӨГСӨГЧ ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд МУИС-ийн 2024, 2025, 2026 оны төгсөгчдийг дараах ажлын байранд урьж байна🎓🎓🎓

"Оюу толгой" ХХК-иас зарлаж буй “Шинэ төгсөгчдийн хөтөлбөр” нь шинэхэн төгсөгчдөд ажлын туршлага олгож, тэднийг сорих, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдтэй холбож ...

https://www.facebook.com/share/p/18w7R1Xuiq/?mibextid=wwXIfrЭнэ онд   #тэтгэлэг🎓
07/07/2026

https://www.facebook.com/share/p/18w7R1Xuiq/?mibextid=wwXIfr
Энэ онд #тэтгэлэг🎓

Ажиа Гэгээний нэрэмжит “ЗӨВ ТЭТГЭЛЭГ” хөтөлбөр 2026-2030 оны тэтгэлэгт шилдэг сурагчдаа шалгаруулах бүртгэл нээгдлээ.

“Зөв Тэтгэлэг Сан” байгуулагдсанаас хойш өнгөрсөн 7 жилийн хугацаанд жил бүр сонгон шалгаруулалт явуулан одоогоор нийт 133 оюутанд тэтгэлэг олгосон байна. 2019 онд 10 оюутан, 2020 онд 15 оюутан, 2021 онд 14 оюутан, 2022 онд 30 оюутан, 2023 онд 33 оюутан, 2024 онд 16 оюутан, 2025 онд 15 оюутан шалгарсан ба нийт 8 их сургуулийн 30 гаруй мэргэжлийн чиглэлээр оюутнууд суралцаж байна.

Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэл, бусдыг хайрлан эх орон, амьдарч байгаа орон нутаг, олон нийтэд, соёл, өв уламжлалд чиглэсэн аливаа ажилд тэргүүлж буй хэдий ч ар гэрийн санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас их дээд сургуульд суралцахад хүндрэлтэй байгаа төгсөх ангийн сурагчдад боломж олгож, тэднийг эх орныхоо соёл, уламжлал, байгаль орчин, ард иргэдийн төлөө ажиллаж хувь нэмэр оруулах зүрх сэтгэлтэй иргэн болоход нь хөхүүлэн дэмжих зорилготой юм.

Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд 4 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлгээс гадна дараах чиглэлээрх сургалт, үйл ажиллагаанд хамрагдана. Үүнд:
-Монголынхоо соёл өв уламжлал, байгаль орчин, хүмүүс хоорондын харилцаа, нийгмийн эмзэг бүлэгт туслах зэрэг сайн дурын үйл ажиллагаанд хамрагдах замаар эх оронч, энэрэнгүй зөв үзэл хандлагатай болж төлөвших;
-Тэтгэлгээр сурсныхаа дараа улс эх орныхоо хөгжилд сурсан мэдсэнээрээ хувь нэмэр оруулах;
-Төсөл санаачлан бичиж хэрэгжүүлэх;
-Багаар ажиллах чадварт суралцах;
-Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын дуу хоолойг нийтэд хүргэх, зөв хандлага мэссеж түгээх замаар олон нийтдээ нөлөөлөх зэрэг болно.

2026-2030 оны тэтгэлэгт шалгарах шилдэг сурагчдын бүртгэл 2026 оны 07 сарын 06-нд эхэлж 07 сарын 17-ны 23:59 цагт хаагдана.

Хэн хамрагдаж болох вэ?
-Монгол улсын 17-18 настай иргэн
-Монгол улсын их, дээд сургуулийн үндсэн ангид бакалаврын зэргээр суралцахаар эрхээ/батламжаа авсан байх
-Сурлагын дүн 70 ба түүнээс дээш байх,
-Ямар нэгэн төрлийн урлаг, спортоор хичээллэдэг байх

Сонгон шалгаруулалтын үе шат
1. Эхний шатны шалгаруулалтыг өргөдлийн цахим маягтыг хэрхэн бөглөсөн байдал, бүрдүүлсэн материал болон эсээнд үндэслэн явуулна.
2. Хоёрдугаар шатанд нийгмийн сайн дурын ажил хийлгэх мөн сэтгэлзүйн тестэнд оруулдаг ба тухайн оролцогчийн гүйцэтгэл болон зан чанар, хандлагад суурилан шалгаруулдаг. Үүн дээр нэмээд оролцогч бүрийн ар гэрийн нөхцөл байдалтай танилцдаг. Энэ нь санхүүгийн баримтууд мөн эцэг эхийн дэмжлэг зэргийг зөв зүйтэй дүгнэхэд тус болдог.
3. Сүүлийн шатны шалгаруулалтад оролцогч асран хамгаалагчийн хамтаар ярилцлаганд ордог.

Бид бүртгэлд шаардагдах зүйлс болон бусад мэдээллийг фэйсбүүк хуудас дээрээ оруулсан байгаа.

Өргөдөл илгээх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdB_pwcnLCYifty_Re5HE3w8hdc76vGSu-0cKk-4cq9syTfKA/viewform?usp=header

📣БНСУ-ын Данкүүк их сургуулийн харьяа Глобал K-Соёл (K-Culture) төслийн багаас та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.📍Э...
22/06/2026

📣БНСУ-ын Данкүүк их сургуулийн харьяа Глобал K-Соёл (K-Culture) төслийн багаас та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
📍Энэхүү арга хэмжээ нь Монгол-Солонгос хоёр орны оюутнууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд K-Pop, K-Food, K-Drama, K-Соёл(K-Culture)-ыг сонирхдог хүн бүхэнд нээлттэй юм.
🤗Та бүхэн хүрэлцэн ирж Солонгосын соёлтой танилцан, сонирхолтой хөтөлбөрүүдэд оролцож, хөгжилтэй дурсамжийг хамтдаа бүтээгээрэй.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 09:00 - 17:30

Telephone

+97675754400

Alerts

Be the first to know and let us send you an email when МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс:

Shortcuts

Share