11/03/2026
Эх орныхоо өв соёл, үнэт зүйлсийг тээгч, ирээдүйг тодорхойлогч эрхэм оюутан залуус та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг, үндэсний ижилсэл, бахархлыг маань бататгадаг “ЦАГААН ЛАВАЙ” соёлын өдөрлөгийн тов гарлаа. Энэхүү арга хэмжээ нь бидний мартагдаж буй соёлын өвийг сэргээх, оюутан залуусын дунд үндэсний урлаг, уламжлалыг сурталчлах зорилготой юм.
ATTENTION: Сургууль бүрээс дор хаяж 15-18 оюутан оролцоно.
🎭 Өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаанууд:
• Салбар Сургуулиудын мэндчилгээ.
• Баг тус бүр салбар сургуулиудаа магтсан ерөөл хэлэх.
• Сээр шалгах.
• Шагай шүүрэх.
• Үндэсний хувцаст загварын алхаа.
• Монгол ёс заншилтай холбоотой утга бэлгэдлийг тайлбарлах.
• Үндэсний хувцас тайлбарлах.
• Бүрэн өмссөн угсаатны хувцастай 2 оюутан тодруулна.
Хөтөлбөр дундуур 5 мин Аха асуултууд явна.
Хэзээ, Хаана?
Огноо: 2026.03.13
Цаг: 14:40pm
Байршил: Дэбют Театр