16/10/2025
ТЭРГҮҮНИЙ ТЭНХИМИЙН ХАМТ ОЛОН АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛД...
📌Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн сургуулийн хурандаа Б.Батмөнх даргатай Агаарын цэргийн тэнхимийн багш болон ахмад багш нарын төлөөлөл Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын бүрэлдэхүүнтэй баярт үйл явдлаа хуваалцлаа.
📌Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, сургалтын орчин, суралцагчдад үзүүлсэн үйлчилгээ, тэнхимийн хамт олны гаргасан амжилтаараа манлайлж, их сургуулийн “Тэргүүний тэнхим”-ээр шалгарсан тухайгаа Агаарын цэргийн командлалын удирдлагын бүрэлдэхүүнд илтгэлээ.
📌Энэ үеэр Агаарын цэргийн штабын дарга хурандаа Б.Энхзоргол "Агаарын цэргийн мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, их сургуулийнхаа тэргүүний тэнхимээр шалгарсанд баяр хүргэж, та бүхнээр бахархаж байна. Цаашдын сурган хүмүүжүүлэх болон судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье. Манлайлагчийн амжилтаа бататгаж яваарай" гээд цаашид Агаарын цэргийн тэнхимийн хөгжүүлж, бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.