Lead AC

Lead AC Монголын анхны ActionCOACH Certified Partner.
Бизнес эзэмшигчдэд тогтвортой өсөлт, системтэй менежмент, ашиг нэмэгдүүлэх дэлхийн тэргүүлэгч аргачлалыг хүргэнэ.

25/09/2026

🚀 БИЗНЕСЭЭ ӨСГӨХДӨӨ ХААНААС НЬ ЭХЛЭХ ВЭ?

ActionCOACH-ийн бизнес хөгжүүлэх аргачлал бизнесийг 6 үндсэн түвшнээр хардаг.

1️⃣ MASTERY — Сууриа хяналтдаа авах

Мөнгө.
Цаг.
Үйлчилгээ.
Үр дүн.

2️⃣ NICHE — Зах зээл дээр тогтвортой борлуулалт бий болгох

Хэн таны харилцагч вэ?
Яагаад тэд таныг сонгох ёстой вэ?
Ямар маркетинг ажиллаж байна?

3️⃣ LEVERAGE — Систем бий болгох

Бүх зүйл эзнээс хамаарах бус, процессоор ажилладаг болох.

4️⃣ TEAM — Хүчтэй баг

Зөв хүн.
Зөв үүрэг.
Зөв KPI.
Зөв хариуцлага.

5️⃣ SYNERGY — Бизнес эзэнгүйгээр ажиллах чадвар

Эзэн өдөр тутмын жижиг асуудлаас гарч, стратегидаа төвлөрнө.

6️⃣ RESULTS — Илүү том боломж

Нэг бизнесийг ажиллуулах биш, хөрөнгө болон боломжуудаа өсгөх шат.

❓Та өөрийн бизнесээ эдгээр 6 шатны алинд байна гэж бодож байна?

1–6 гэсэн тоогоор comment үлдээгээрэй.

Call now to connect with business.

16/09/2026

БИЗНЕС КОУЧ ЯГ ЮУ ХИЙДЭГ ВЭ?

🤝 БИЗНЕС КОУЧ ТАНЫ ОРОНД БИЗНЕСИЙГ ТАНЬ УДИРДАХГҮЙ.
Тэгвэл юу хийдэг вэ?

Сайн бизнес коуч:
✅ зөв асуулт асууна
✅ зорилгыг тань тодорхой болгоно
✅ хийх ажлыг хэмжигдэхүйц болгоно
✅ үр дүнг тогтмол хянана
✅ хойш тавьсан зүйл дээр тань accountability бий болгоно
✅ өөр өнцгөөс харахад тусална

Бизнес эрхлэгч хүн ихэнхдээ юу хийх ёстойгоо мэддэг.
Гол асуудал нь:
“Юуг эхэлж хийх вэ?”
“Хийсэн зүйл маань үр дүн өгч байна уу?”
“Яагаад би энэ ажлыг 3 сар хойшлуулаад байна?” гэдэг дээр гардаг.

Коучингийн зорилго нь танд бэлэн хариулт өгөхөөс илүү:
👉 илүү зөв шийдвэрийг тогтмол гаргадаг бизнес лидер болоход туслах юм.

LEAD AC-д бид бизнесийн өсөлтийг зөвхөн ярьдаггүй.
Төлөвлөнө. Хэмжинэ. Хариуцлагажуулна. Сайжруулна.

14/09/2026

ОРЛОГО ӨСӨХ НЬ АШИГ ӨСӨХТЭЙ АДИЛ БИШ

💰 БОРЛУУЛАЛТ ӨСӨӨД БАЙХАД ЯАГААД МӨНГӨ ҮЛДДЭГГҮЙ ВЭ?
“Борлуулалт маань өссөн. Гэхдээ мөнгө хаачсан юм мэдэхгүй.” гэдэг. Энэ бол олон бизнесийн нийтлэг асуудал. Учир нь: Revenue ≠ Profit ≠ Cash
100 сая төгрөгийн борлуулалт хийлээ гэдэг нь 100 сая төгрөгтэй болсон гэсэн үг биш. Таны бизнес дараах 5 тоог тогтмол хянаж байна уу?

✅ Борлуулалтын орлого
✅ Gross profit / Нийт ашиг
✅ Үйл ажиллагааны зардал
✅ Net profit / Цэвэр ашиг
✅ Cash flow / Мөнгөн урсгал

Хэрэв зөвхөн “энэ сарын борлуулалт хэд вэ?” гэдгийг хардаг бол бизнесийнхээ бодит эрүүл мэндийг бүрэн харж чадахгүй.

📌 Энэ долоо хоногт нэг зүйл хийгээрэй:

Өнгөрсөн 3 сарынхаа борлуулалт, нийт ашиг, цэвэр ашгийг зэрэгцүүлээд хараад үз дээ. Тренд нь танд маш их зүйл хэлнэ.

11/09/2026

📊 БИЗНЕСЭЭ ӨСГӨХӨД ТАНД ЯГ ОДОО ХАМГИЙН ТОМ СОРИЛТ НЬ АЛЬ ВЭ?

Бизнес бүр өөр боловч бидний бизнес эрхлэгчидтэй ярилцах үед дараах асуудлууд хамгийн түгээмэл байдаг.

1️⃣ Борлуулалт хангалтгүй
2️⃣ Борлуулалттай ч ашиг бага
3️⃣ Сайн ажилтан олоход хэцүү
4️⃣ Ажилтнуудын гүйцэтгэл, хариуцлага сул
5️⃣ Бизнес эзнээсээ хэт хамааралтай
6️⃣ Мөнгөн урсгал асуудалтай
7️⃣ Өсөхийг хүсэж байгаа ч дараагийн алхам тодорхойгүй

Таны хувьд аль нь вэ?

👇 Сэтгэгдэл хэсэгт зөвхөн дугаарыг нь бичээрэй. Жишээ нь "4" гэх мэтээр бичээрэй.

Хамгийн олон сонгогдсон асуудлаар бид дараагийн постууддаа бодитоор хэрэгжүүлж болох аргачлал, зөвлөмжүүд оруулна.

#МонголБизнес

09/09/2026

🤔 ТА 30 ХОНОГ АЖИЛДАА ИРЭХГҮЙ БОЛ БИЗНЕС ТАНЬ ЯАХ ВЭ?

Үнэнийг хэлэхэд энэ бол бизнесийн маш сайн тест.
Хэрэв таныг байхгүй үед:
❌ бүх шийдвэр зогсдог
❌ ажилтнууд байнга утасддаг
❌ борлуулалт буурдаг
❌ харилцагчийн асуудал хуримтлагддаг
❌ мөнгөн урсгал доголддог
бол та зөвхөн бизнес эзэмшдэг биш байж магадгүй. Та өөрийн бизнест хамгийн чухал ажилтан нь болсон байна.

Бизнесийн зорилго нь эзнээ улам завгүй болгох биш.
Харин: Хүмүүс + Систем + Хэмжүүр + Хариуцлага
дээр тогтсон, эзэн нь өдөр бүр бүх асуудлыг өөрөө шийдэх шаардлагагүй байгууллага бий болгох юм.

Өнөөдөр өөрөөсөө нэг асуулт асуугаарай:
👉 “Манай компанид зөвхөн миний хийж чаддаг ямар ажлууд байна?”

Энэ жагсаалт урт байх тусам бизнес тань танаас хэт хамааралтай байна гэж ойлгож болно.

Дараагийн постоор энэ хамаарлыг хэрхэн багасгаж эхлэх талаар ярилцъя.

Call now to connect with business.

🎉 Бид 33 нас хүрлээ!Өнөөдөр бид ActionCOACH үүсгэн байгуулагдсаны 33 жилийн ойг тэмдэглэж байна.1993 онд нэгэн зоригтой ...
29/07/2026

🎉 Бид 33 нас хүрлээ!

Өнөөдөр бид ActionCOACH үүсгэн байгуулагдсаны 33 жилийн ойг тэмдэглэж байна.

1993 онд нэгэн зоригтой алсын хараанаас эхэлсэн энэхүү аялал өнөөдөр дэлхийн олон оронд бизнес эрхлэгчдийн өсөлт, хөгжлийн түнш болсоор байна.

33 жилийн хугацаанд ActionCOACH нь:
🌍 Дэлхийн олон оронд салбараа өргөжүүлж,
🤝 Мянга мянган бизнес эрхлэгчдэд зөвхөн бизнесээ бус, амьдралаа өөрчлөхөд нь тусалж,
📈 Системтэй бизнес хөгжүүлэх арга барилыг түгээн дэлгэрүүлсээр ирлээ.

Бид энэ дэлхийн хэмжээний гэр бүлийн нэг хэсэг болж, Монгол Улсад ActionCOACH-ийн албан ёсны Certified Partner болон ажиллаж байгаадаа бахархдаг.

Бидний зорилго бол Монголын бизнес эрхлэгчдэд:

✅ Илүү ашигтай бизнес байгуулах,
✅ Илүү хүчирхэг баг бүрдүүлэх,
✅ Илүү үнэ цэнтэй амьдралыг бүтээхэд нь хамтран ажиллах юм.

33 жилийн турш итгэл хүлээлгэсэн бүх үйлчлүүлэгчид, коучууд, хамтрагчид болон дэлхийн ActionCOACH-ийн гэр бүлдээ баярлалаа.

🎉 Төрсөн өдрийн мэнд хүргэе, ActionCOACH!

Бид 33 нас хүрлээ. Ирээдүйн амжилтын төлөө хамтдаа урагшилцгаая!

🚀 LEAD AC – Official ActionCOACH Certified Partner in Mongolia

📞 99091505 | 88101447

🌐 www.actioncoach.com

Ашгаа нэмэгдүүлэхийн тулд илүү олон харилцагч хэрэгтэй гэж үү?Бизнес эрхлэгчид өсөлтийн талаар ярихад хамгийн түрүүнд:👉 ...
22/07/2026

Ашгаа нэмэгдүүлэхийн тулд илүү олон харилцагч хэрэгтэй гэж үү?

Бизнес эрхлэгчид өсөлтийн талаар ярихад хамгийн түрүүнд:
👉 Илүү олон харилцагч хэрэгтэй
👉 Илүү их борлуулалт хэрэгтэй
👉 Илүү их маркетинг хэрэгтэй
гэж боддог.

Гэхдээ ActionCOACH-ийн хамгийн хүчирхэг ойлголтуудын нэг болох 5 Ways to Massive Profits загвар өөр зүйл харуулдаг.

Үнэндээ ашгаа өсгөх 5 арга бий.
1️⃣ Leads (Боломжит харилцагч) - Илүү олон хүн таныг мэддэг болох.
2️⃣ Conversion Rate (Хөрвүүлэлт) - Сонирхсон хүмүүсийн хэдэн хувь нь худалдан авагч болж байна вэ?
3️⃣ Number of Transactions (Худалдан авалтын давтамж) - Нэг харилцагч жилд хэдэн удаа худалдан авч байна вэ?
4️⃣ Average Dollar Sale (Дундаж худалдан авалтын дүн) - Нэг удаагийн худалдан авалтын хэмжээ хэд вэ?
5️⃣ Profit Margin (Ашгийн хувь) - Орж ирсэн орлогоос хэд нь ашиг болж үлдэж байна вэ?

Сонирхолтой нь...
Олон бизнесүүд зөвхөн эхний үзүүлэлт дээр ажилладаг.
"Илүү олон харилцагч олъё."
Гэтэл үлдсэн 4 үзүүлэлтээ бага зэрэг сайжруулахад л ашиг мэдэгдэхүйц өсөх боломжтой байдаг.

Жишээ нь:
📈 Хөрвүүлэлтийг 10%-иар сайжруулах
📈 Дундаж худалдан авалтыг 10%-иар өсгөх
📈 Давтан худалдан авалтыг 10%-иар нэмэгдүүлэх
гэдэг нь зөвхөн шинэ харилцагч хайхаас хамаагүй бага зардлаар өсөлт бий болгодог.

💬 Танай бизнес дээр эдгээр 5 үзүүлэлтээс алийг нь сайжруулах хамгийн их боломж байна гэж бодож байна вэ?

1️⃣ Leads
2️⃣ Conversion
3️⃣ Transactions
4️⃣ Average Sale
5️⃣ Profit Margin

20/07/2026

Яагаад ихэнх бизнесүүд маркетингийн асуудалтай байдаг вэ?

Олон бизнес эрхлэгчид дараах зүйлсийг байнга хэлдэг:
❌ "Манайх харилцагч багатай байна."
❌ "Борлуулалт хангалтгүй байна."
❌ "Маркетинг ажиллахгүй байна."
Гэхдээ миний ажигласнаар ихэнхдээ асуудал маркетингт байдаггүй.

Асуудал нь дараах зүйлсэд байдаг:
👉 Зорилтот харилцагч тодорхойгүй
👉 Өрсөлдөгчөөсөө юугаараа ялгарахаа мэддэггүй
👉 Үнэ цэнээ ойлгомжтой тайлбарлаж чаддаггүй
👉 Санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тодорхой биш
👉 Харилцагч худалдан авах шалтгаан хангалтгүй

Үнэнийг хэлэхэд, муу маркетингээс илүү аюултай зүйл бол тодорхойгүй бизнесийн санал юм.

Амжилттай бизнесүүд юу хийдэг вэ?

✅ Хэнтэй ажиллахаа мэддэг
✅ Ямар асуудлыг шийдэж байгаагаа мэддэг
✅ Яагаад өөрийг нь сонгох ёстойг ойлгуулдаг
✅ Тогтмол маркетинг хийдэг
✅ Харилцагчийн аяллаа хэмждэг

ActionCOACH-ийн нэг чухал зарчим байдаг:
"Хэрэв хүн таны үнэ цэнийг ойлгохгүй бол тэр үнийг чинь л харна."

Тиймээс маркетингийн өмнө дараах асуултыг өөрөөсөө асуугаарай:
"Бид өрсөлдөгчөөсөө юугаараа өөр вэ?"
Хэрэв 10 секундэд хариулж чадахгүй бол маркетинг биш, байршуулалтын асуудал байж магадгүй.

Өнөөдрийн асуулт

💬 Танай бизнесийн хамгийн том давуу тал юу вэ?

Нэг өгүүлбэрээр хариулаад үзээрэй.

10/07/2026

Address

Khan Uul District
Ulaanbaatar
17041

Alerts

Be the first to know and let us send you an email when Lead AC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Lead AC:

Shortcuts

Share