Хүмүн бичигтэн ᠬᠥᠮᠥᠨ ᠪᠢᠴᠢᠭᠳᠡᠨ

Хүмүн бичигтэн ᠬᠥᠮᠥᠨ ᠪᠢᠴᠢᠭᠳᠡᠨ

Share

Хамтдаа эх хэлээрээ уншиж, бичиж сурцгаая 📚🖌️

12/05/2026

Хүмүн бичигтэн нь
21 аймагт хамтран ажиллах ном, бичиг хэргийн дэлгүүр хайж байна. Сэтгэгдэл үлдээгээрэй 🙌✅

Photos from Хүмүн бичигтэн ᠬᠥᠮᠥᠨ ᠪᠢᠴᠢᠭᠳᠡᠨ's post 27/04/2026

Хүлгийн гол хэрэгсэл болох ЭМЭЭЛИЙН БҮТЭЦ 🐎 Хамтдаа эх хэлээрээ уншиж, бичиж сурцгаая.

Photos from Хүмүн бичигтэн ᠬᠥᠮᠥᠨ ᠪᠢᠴᠢᠭᠳᠡᠨ's post 26/04/2026

Д. Нацагдорж гуайн зохиолууд.

Яруу найрагч, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолч, нийтлэлч, Монголын орчин үеийн сонгодог уран зохиолыг үндэслэгч ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ гуайн 100 гаруй зохиолууд бичигдсэн. Монгол бичиг суралцагчдад анхан шатанд ч уншихад тохиромжтой маш гоё ном.

Үүнд: улс төр ба уянгын шүлгүүд (Миний нутаг, Хэнз хурга...), эрүүл энхийн тухай шүлгүүд, дуулалт жүжгийн зохиол (Учиртай гурван толгой), өгүүлэл найруулалууд (Хуучин хүү, Соёлыг гайхав..), орчуулсан шүлгүүд зэрэг түүний 100 гаруй бүтээл бичигдсэн.

Худалдан авах: https://humunbichigten.zochil.shop эсвэл чатаар холбогдоорой.

Photos from Хүмүн бичигтэн ᠬᠥᠮᠥᠨ ᠪᠢᠴᠢᠭᠳᠡᠨ's post 26/04/2026

📚 Ховор ном бэлэн ирлээ. Зөвхөн хүргэлтээр.

ТУНГАЛАГ ТАМИР, Ч.Лодойдамба

Зууны шилдэг роман "Тунгалаг тамир". Монголын үргэлжилсэн үгийн эрдэнийн санд орсон бүтээл. Бүгд унших ёстой энэхүү романы тухай ямар нэгэн танилцуулга илүүц биз ээ. Монгол бичгээр бичигдсэн ховор ном.

Үргэлжилсэн үг болон жүжгийн зохиолч, утга зохиол судлаач, соёл олон нийтийн нэрт зүтгэлтэн, төрийн шагналт ЧАДРААБАЛЫН ЛОДОЙДАМБА гуайн “Тунгалаг Тамир” роман нь монгол болон гадаадын уншигчдын өргөн талархал хүлээсэн байдаг.

Худалдан авах: https://humunbichigten.zochil.shop эсвэл чатаар холбогдоорой.

Photos from Хүмүн бичигтэн ᠬᠥᠮᠥᠨ ᠪᠢᠴᠢᠭᠳᠡᠨ's post 26/04/2026

Ховор ном бэлэн ирлээ. Зөвхөн хүргэлтээр.

ЗОВСОН СҮҮ, Б.Лхагвасүрэн

Монгол улсын Төрийн шагналт ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн 80 гаруй шүлэг, дөрвөн мөртүүд, 'Галзуу харын худаг' дууль, 'Маргаашгүй хаан' эмгэнэлт жүжиг зэрэг гайхалтай бүтээлүүд багтсан.

Ингэ ботгоо голохоор эсвэл эх хүүхдээ амлуулж чадахгүй үед сүү нь ангирлаж эх амьтан зовдог. Үүнтэй нэгэн адил энэ ном зохиолчын тархинд 12 жил ангирласан сүү нь юм. Монгол бичгээр бичигдсэн ховор ном.

Худалдан авах: https://humunbichigten.zochil.shop эсвэл чатаар холбогдоорой.

#1 25/04/2026

#1

18/04/2026

Хүмүн бичигтэн нь хагас жилийн хугацаанд НҮҮР НОМ дээр 66 мянган дагагчтай болж, түүнчлэн өнөөдөр цэнхэр тэмдэгтэй боллоо 💙✅ Намайг дагадаг, дэмждэг та бүхэндээ талархал илэрхийлье. Өдрийн сайхан өнгөрүүлээрэй 🌹

14/04/2026

Уншиж чадсан бол сэтгэгдэл үлдээгээд бусаддаа хуваалцаарай 🤩
Хамтдаа эх хэлээрээ бичиж сурцгаая!

12/04/2026

Хичээнгүй бичиг. Үндсэн зурлага- 2, Ацаг шүд
Хамтдаа эх хэлээрээ бичиж сурцгаая!

10/04/2026

Уншиж чадсан бол сэтгэгдэл үлдээгээрэй 🤩

Хамтдаа эх хэлээрээ бичиж сурцгаая!

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Ulaanbaatar