ХҮҮХЭД ОРОЙТОЖ ХЭЛД ОРОХ ШАЛТГААНУУДААС...
👼 Хүүхэд хэлд оройтож орох шалтгаануудын нэг бол уруул орчмын булчин нь сайн хөгжөөгүй байх явдал юм.
✨Хүүхэд ярихыг хүсч байсан ч уруул орчмын жижиг булчингууд төдийлөн сайн хөгжөөгүй учир ойлгомжтой ярьж чаддаггүй. Энэ булчингийн хөгжлийг удаашруулах шалтгаануудын нэг
Мөн багаас нь хоол идүүлэхийн тулд утас, зурагтын реклам харуулж сатааруулах нь утас зурагт дэлгэцийн хамааралтай болох гол суурь болдог гэдгийг бид анзаардаггүй.
⚠️ 2 хүртэлх насны хүүхэд зурагт огт үзэхгүй ээ. 3-4 насны хүүхэд өдөрт 1 цагаас дээш зурагт үздэг л бол хүүхдийн сэтгэх, ярих идэвхийг эрчимтэй сулруулж, үгээ зөв өгүүлбэрээ бүтэн хэлэхгүй болдог. Хүүхэд битгий хэл томчууд бид ч гадаад хэлийг сурахдаа хэн нэгтэй харилцан ярилцаж байж сайн сурдаг. Гэтэл зурагтыг зохистой хэмжээнээс хэтрүүлэн үзэж буй хүүхдүүд зурагтын дуу авиаг богино хугацаанд сонсоод л өнгөрнө үү гэхээс өмнөөс нь ярилцах боломжгүй байдаг. Эндээс ярихгүй байсаар уруул орчмын булчингийн хөгжил явагдаж чадахгүй хүүхэд ярихаас залхуурч" хөшиж эхэлдэг.
3. Хүүхэдтэйгээ бага ярилцах. Хүүхэд эхийн хэвлийд байх 27 долоо хоногтойгоосоо таны ярилцахыг мэдэрч эхэлдэг. Төрсний дараа хөхөө хөхөж байхдаа, живхээ солиулж байхдаа ч харцаараа ярилцаж байдаг. Энэ үед ээж аав нь нүд рүү нь хараад тайвнаар хайрлаж буйгаа, хийж буй үйлдлээ гэх мэтийн энгийн зүйлсийг байнга ярилцаж байх хэрэгтэй.
👉 Уруул орчмын булчинг хөгжүүлэхийн тулд доорх аргуудаас хэрэглээд үзээрэй.
- Хоолыг нь аль болох сайн зажлуулж идүүлэх
- Хүүхэд ээж аавыгаа ярьж байхад уруулын хөдөлгөөнийг анхааран хардаг. Хүүхдээ ээжийнхээ амны хөдөлгөөнийг дуурайлган хөдөлгөж болохоор, болж өгвөл хамгийн томоор амаа ангайж удаан гэгч нь яриарай.
- Хүүхэд гараараа ээжийнхээ уруулын хэлбэрийг өөрчлөн оролдох нөхцөлийг бүрэлдүүлж, хүүхэдтэйгээ ойрхон ярилцах бас үр дүнтэй.
- Хүүхэдтэйгээ ярихдаа аль болох үгийг бүтнээр нь хэлж байгаарай.
- Лимбэ, бүрээ, хөөсийг хүүхэдтэйгээ ээлжлэн үлээж тоглох нэлээн үр дүнтэй.
- Хүүхэд юм ярихдаа өөрийнхөө ярьж байгааг, амныхаа хөдөлгөөнийг харж болох боломж өгөх. /толь өгч харуулах г.м/
- Үе тэнгийн хүүхдүүдтэй тогтмол тоглуулж байх нь бусад хүүхдүүдийн ярьж байхыг хараад өөрөө тэр хүүхдүүд шигээ ярихыг оролдож эхэлдэг.
🙏Зурагт номыг шантралгүйгээр уншиж өгөөрэй. Хамгийн гол нь харилцан ярилцаж унших хэрэгтэй. Хэд уншаад ч хүүхэд тэр номд гарсан үгсийг зөв хэлж чадахгүй байж болно. Тэгсэн ч гэсэн уншиж өгч тэр номд орсон үгсүүдэд дастал нь үргэлжлүүлээрэй.
☝Хүүхэд үг, үсэг буруу дуудвал ХҮЧИЛЖ зөв дуудуулах гэсний хэрэггүй, та өөрөө л зөв тод яриад байх хэрэгтэй шүү.
🚫 Р☞Л мөн 2,5 наснаас дээш хүүхэдтэйгээ мама, гого, баба гэж товчилж ярихгүй бүтэн үгээр нь ярина.
Г.Төмөрзаяа
Отгоо багш
өдөр өнжүүлэх төв
23/09/2025
#ХҮНДЭТ ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ!
"ХҮРТЭЭМЖ"- ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ
ТӨВ НЬ ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТЭЭ 10.01 НЭЭС ЭХЛЭХ ТУЛ
БҮРТГЭЛЭЭ ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ.
холбогдох утас: 99047372
99025003
Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Moscow Horoolol
Ulaanbaatar
Ulaanbaatar