Тимот Дагалдуулал - Grow Mongolia

Тимот Дагалдуулал - Grow Mongolia

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Тимот Дагалдуулал - Grow Mongolia, Education Website, Улаанбаатар, Ulaanbaatar.

Энэ бол:
Хувьчилсан дагалдуулалт;
Удирдагч бэлтгэх хөтөлбөр;
Ажлын байран дахь дагалдуулал;
Итгэлийн болон Теологийн бат суурь бий болгох хөтөлбөр юм.

Есүс "Бүх үндэстнийг дагалдуул" Матай 28:19

30/04/2026

Шинэхэн Паул болон Тимотууддаа Сайнмэдээний нөхөрлөлд нэгдэж байгаад баярлалаа. Хамтдаа Агуу захирамжийг сэтгэлдээ тээн, дагалдууллын хүчээр бусдын амьдралд шинэчлэл, өөрчлөлтийг авчирцгаая. 😇🙏

09/03/2026

Удахгүй уулзацгаая Дундговьчууд аа 🤗

09/03/2026

Өмнөговь, Дундговийн итгэгчдийгээ зорин очих гэж байна. Хэрэгтэй хүмүүст нь шейрлэж дамжуулаарай.

Онцгой цаг байх болно 🙏🙏🙏

16/02/2026

Өөдөө Монгол минь урагш тэмүүлж,
Өрх бүрт амар амгалан цэцэглэг.
Өргөн тал шигээ сэтгэл уужим,
Өнөд эв нэгдэлтэй хөгжин бадраг.

Морин жилийн жавхаа түгж,
Монгол түмэн минь өөдөө дэвжиг.

Grow Mongolia байгууллагын хамт олны зүгээс эрүүл энх, амар амгалан, эв нэгдэл, элбэг дэлбэг шинэ жилийг хүсэн ерөөе.

Happy Lunar New Year! 🐎

As we welcome the Year of the Horse,
may Mongolia rise and move forward in unity and peace.

With warmest wishes,
Grow Mongolia

09/02/2026

“Намайг эдгээгээч, ЭЗЭН! Тэгвэл би эдгэрнэ.Намайг авраач,Тэгвэл би аврагдана.Учир нь Та миний магтаал”. Иеремиа17:14

Энэ эшлэлийг ихэвчлэн Бурхан нигүүлслээрээ бидний гуйлтад хариулдаг гэсэн утгаар их хэрэглэгддэг. Тиймээ, үнэн. Гэхдээ үүнээс ч илүүгээр Тэр бидний зүрх сэтгэлийг эдгээдэг гэж энд бичжээ. Иудагийн хаант улс задран унаж, Вавилон руу цөллөгдөхийн өмнөх жилд буюу Бурханаас илүүтэй шүтээн шүтэж, ялзрал, хээл хахуульд автсан, Бурханаас илүүтэй улс төрийн хүчинд найдсан гаж буруу цаг үед энэ хэсэг бичигджээ.
Хэрэв би Бурханаас эмээж, Түүний тушаасан бүгдийг анхааралтай биелүүлэхгүй юм бол, миний эцсийн өдрүүд Вавилоны цөллөгийн өмнөх Иудагийн хаант улс шиг болж, Небухаднезар хаанаас ч илүү хатуурсан зүрхтэй болчих вий гэсэн айдас төрдөг. Учир нь муу ёрын хүчийг ашиглаж байсан Небухаднезарыг хүртэл Бурхан Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хэрэглэгдэх “зарц минь” гэж хэлсэн байдаг.
ЭЗЭН, миний зүрхийг нягталж, цэвэр байлгаач. Надад цэвэр гарыг өгөөч, тэгвэл би өдөр бүр Таны өндөрлөгүүд дээр гараа өргөх болно. Таныг эмээн хүндэтгэх зүрхийг надад өдөр бүр өгөөч. Сүнсийг минь эдгээж, өвчлөхийг, надаас гарах үнэр Таны өмнө өмхийрөхийг бүү зөвшөөрөөч. Миний амьдрал бүхлээрээ Танд өргөгдөж, Таны өмнө анхилуун үнэр гэж тооцогдох болтугай. Зарц тань байхыг надад зөвшөөрөөч. Амьдралыг минь тамгалж, Та надад агуу захирамжийг өгсөн, түүнийг итгэмжтэйгээр биелүүлж чадахад минь туслаач. Энэ 7 хоногт таны илгээж, сануулсан хэн нэгэнд хүрэхэд зүрхийг минь бэлэн байлгаач. Мөн Таны хийлгэхээр дуудсан ажилд цаг гаргаж чадахад минь туслаарай. Энэ 7 хоногт хийхээр төлөвлөсөн бүхнээ Таны хүсэл төлөвлөгөөтэй уялдуулахад минь туслаач. Есүсийн нэрээр. Амен.

06/02/2026

Тимот Дагалдуулал дагалдагч бэлтгэх сургалтын дараачийн сургалт Дархан хотод болж өнгөрлөө. 7 өөр чуулганаас дан залуучууд ирж оролцсон энэ цаг Бурханы онцгой зорилго, дуудлагаар дүүрэн цаг байсан гэж итгэж байна.
1 хүн 1 хүнийг л итгэмжтэйгээр дагалдуулахад 10 үеийн дараа 1024 хүнийг дагалдуулсан байна. 1 жилийн хугацаанд нэг л хүнийг дагалдуулах аянд нэгдээрэй. Сүм чуулгандаа энэхүү сургалтыг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.




04/02/2026

Тимот Дагалдууллын дараачийн сургалт маань Дархан хотод болох гэж байна.

Хэрэв та:

-Дагалдагч бэлдэх гэж чухам юу болохыг мэдэхийг хүсдэг бол

-Дагалдагч бэлдэхийг хүсдэг ч хаанаас хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа бол

-Дагалдагч бэлдэхээс айж, халширч байгаа бол

-Үр дүнтэй, үржилт хийх дагалдагч бэлдэх сайн багаж хэрэгсэл мэдэхгүй байгаа бол энэ сургалтанд заавал суугаарай.

Таныг урьж байна.

Дархан хотын бүх сүм чуулган, итгэгчидэд нээлттэй, үнэ төлбөргүй

Сургалтанд суух бол дараах утсаар мессеж бичих болон холбогдож тоогоо явуулбал сайн байна.

Утас: 88000134

Хаана: Шинэ Дархан, Есүсийн Хайр чуулганы байр

Хэзээ: 2026 оны 2 сарын 5 Пүрэв гарагт 18 цагт болно.

Photos from Тимот Дагалдуулал - Grow Mongolia's post 31/01/2026

2026 оны 1 сараас эхлэн сар бүр орон нутгийн чуулганууддаа хүрч очиж Тимот Дагалдуулал дагалдагч бэлтгэх сургалтыг хийх, улмаар идэвхтэй дагалдагч бэлтгэх 100 дагалдуулагч буюу Паулыг босгох хөдөлгөөн маань ийнхүү Сэлэнгэ аймгаас эхэлж байна.
Сэлэнгэ аймгийн ХАБ-н 20 гаран чуулганы ахлагч, пасторуудын улиралд нэг удаа болдог уулзалт дээр Тимот 100 хөтөлбөрөө танилцуулж 1 хүн нэг хүнийг дагалдуулах уриалгыг хүлээн авсан ахан дүүстээ тэр дундаа бидэнд онцгой цагаасаа өгч хамтрах боломж олгосон Сэлэнгийн ХАБ-н тэргүүн Ууганбаяр пастортаа баярлалаа.
Бурхан хаанчлалынхаа төлөө олон олон Паулыг босгон, үржилтийг хийхэд энэ үйлчлэлийг ашиглах болтугай хэмээн задбирч өгөөрэй.

Жич: Тимот дагалдууллын сургалтыг сүм чуулгандаа тусгайлан авах сонирхолтой бол холбоо бариарай.

📱 88000134



19/01/2026

Шинэ 7 хоногийг нь Бурхан ивээг.

“Харин чиний итгэл мохохгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи буцаж ирснийхээ дараа ах дүүсээ хүчирхэгжүүл”. Лук 22:32

Энэ жилийг анхны хайраа эргэн санах, Бурхантай буцаж эвлэрэх, амлалтууд нь биелэх мөн сүнсээр дахин сэргээгдэх жил байх болно гэж би итгэж мөн тийн тунхаглаж байна. Тиймээс биднийг хайрлаж, хамгаалж байдаг ТЭР НЭГЭНД, амьдралын зорилго, цор ганц дуудлагыг өгөгч ТҮҮНД эргэн очиход туслаач хэмээн залбирч байна. Зөвхөн Түүний л дотор үр жимсийг арвин ихээр ургуулах учраас би Түүн рүү хоргодож тэмүүлж байна.

ЗАЛБИРАЛ
ЭЗЭН минь, намайг загалмай өөд дахин хөтлөөч. Миний төлөөх хайрынхаа улмаас, албадлагаар бус сайн дураараа миний төлөө цусаа урсгасан тэр л газарт би дахин очмоор байна. Таны хайрыг өөр зүйлсээс эрэн хайж дахин цаг алдахыг бүү зөвшөөрөөч. Анхны хайрыг минь сэргээгээч. Таны хайр буй тэр л газарт би аюулгүй, сэтгэл хангалуун байдаг гэдгийг мэднэ. Таны Үгийг дахин баяртайгаар хүлээн авч, залбирал ба магтаал хүндлэлд чин сэтгэлээсээ хандаж, улмаас амьдрал минь Таны сэнтийд өргөгдөх анхилуун үнэр болоосой.
Есүсийн нэрээр, амен.

#7хоногийнзалбирал


Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Улаанбаатар
Ulaanbaatar
17000