МУК-Хөгжим судлал, зохиомж, удирдаачийн тэнхим

МУК-Хөгжим судлал, зохиомж, удирдаачийн тэнхим The Department of Musicology, Composition, and Conducting at the Mongolian State Conservatory

Хөгжим судлал, хөгжмийн зохиолч хөтөлбөрийн элсэгчдийн анхааралд!
11/08/2026

Хөгжим судлал, хөгжмийн зохиолч хөтөлбөрийн элсэгчдийн анхааралд!

Манай тэнхимийн хөгжмийн онол, судлалын Iк оюутан Б.Хачиун ОХУ-ын Гнесины нэрэмжит хөгжмийн академид (Российская академи...
27/07/2026

Манай тэнхимийн хөгжмийн онол, судлалын Iк оюутан Б.Хачиун ОХУ-ын Гнесины нэрэмжит хөгжмийн академид (Российская академия музыки имени Гнесиных) хөгжим судлаачийн ангид элсэн суралцах шалгалтандаа тэнцэж урилгаа хүлээн авлаа.
Дэлхийн өндөр зэрэглэлийн хөгжмийн боловсролын байгууллагад мэргэжлийн ур чадвараараа шалгаран нэр төртэйгээр суралцах эрх авсан оюутан Б.Хачиун болон түүнийг бэлтгэсэн үе үеийн удирдагч багш нарт тэнхимийн хамт олны өмнөөс халуун баяр хүргэж, эрдэм судалгааны өндөр амжилт хүсье.

Мөн Хөгжим судлал, зохиомж, удирдаачийн тэнхим нь олон улсын түвшинд өрсөлдөхүйц хөгжмийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгын хүрээнд шинэ хичээлийн жилийн элсэлтээ авч байна.
Мэргэжлийн чиглэлүүд:
Хөгжмийн зохиолч (Composition)
Хөгжим судлал (Musicology)
Хөгжмийн багш (Music Pedagogy)

Хөгжмийн салбарт мэргэшиж, академик боловсрол эзэмших хүсэлтэй та бүхнийг суралцахыг урьж байна.

Хөгжмийн зохиомж, хөгжмийн онол судлал, жазз хөгжим, хөгжмийн багш хөтөлбөрүүдийн элсэлт эхэллээ. Бүртгэл: 2026.06.02-оо...
16/06/2026

Хөгжмийн зохиомж, хөгжмийн онол судлал, жазз хөгжим, хөгжмийн багш хөтөлбөрүүдийн элсэлт эхэллээ.

Бүртгэл: 2026.06.02-оос
Лавлах утас: 80114121
Вэб: https://www.conservatory.edu.mn/

ЭЛСЭЛТ🎼

🎼 2026-2027 оны хичээлийн жилийн
Монгол Улсын Консерваторын БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТ эхэллээ! 🎻🎹🎷🎤

Дэлхийн түвшний мэргэжлийн урлагийн боловсролыг чадварлаг багш нараас эзэмшиж,
ирээдүйн уран бүтээлч, хөгжимчин, дуучин, бүжигчин, найруулагч болох алхмаа өнөөдөр хийгээрэй. 🌟

📌 Бүртгэл: 2026.06.02-оос
📞 Лавлах утас: 80114121
🌐 Вэб: https://www.conservatory.edu.mn/

Бакалаврын элсэлт

🎶 Урлаг бол зүрхний хэл.
Чиний авьяас дэлхийд эгшиглэх цаг ирлээ! 🎼🔥

#МонголУлсынКонсерватор
#БакалаврынЭлсэлт2026



#УрлагийнБоловсрол
#Элсэлт2026

#Хөгжим
#СонгодогУрлаг #ҮндэснийХөгжим #ҮлээвэрХөгжим #СонгодогХөгжим
#Дуучин
#Хөгжимчин
#Удирдаач
#ТөгөлдөрХуур





2026 оны 7 дугаар сарын 6-11-ний өдрүүдэд Дэлхийн жазз хөгжмийн боловсролын хамгийн нэр хүндтэй чуулга уулзалт Монголд б...
13/06/2026

2026 оны 7 дугаар сарын 6-11-ний өдрүүдэд Дэлхийн жазз хөгжмийн боловсролын хамгийн нэр хүндтэй чуулга уулзалт Монголд болно.
Олон улсын Жазз Сургуулиудын Холбоо (IASJ)-ны 2026 оны жилийн уулзалт анх удаа Азид, Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд дэлхийн 40 орчим орны 120 гаруй оюутан, багш, уран бүтээлчид оролцож, мастер класс, хамтарсан сургалт, хэлэлцүүлэг, тоглолтууд зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүй:
https://2026mongolia.iasj.com

МУУГЗ удирдаач Н.Бүтэнбаярын нэрэмжит Улсын II уралдааны “удирдаач”-ийн төрөлд магистрын I курсын оюутан Ц.Анхбаяр Тэргү...
07/06/2026

МУУГЗ удирдаач Н.Бүтэнбаярын нэрэмжит Улсын II уралдааны “удирдаач”-ийн төрөлд магистрын I курсын оюутан Ц.Анхбаяр Тэргүүн байр эзэллээ.

Тус амжилтыг гаргасан Ц.Анхбаярт болон түүнийг бэлтгэсэн мэргэжлийн багш, МУУГЗ удирдаач Д.Нямдаш нарт халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээл, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

Хөгжим судлал, зохиомж, удирдаачийн тэнхим

ХСЗУТ-ийн багш, хүндэт профессор, хөгжим судлаач Самбуугийн Энхбулаг багшдаа төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдса...
22/05/2026

ХСЗУТ-ийн багш, хүндэт профессор, хөгжим судлаач Самбуугийн Энхбулаг багшдаа төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдсанд чин сэтгэлийн баяр хүргэж, талархал илэрхийлье.

Таны олон жилийн эрдэм судлалын хөдөлмөр, хөгжим судлалын салбарт оруулсан үнэт хувь нэмэр ийнхүү төр засгаас өндрөөр үнэлэгдэж буйд бид бахархаж байна. Цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

“Монголын хөгжим судлал: Өв соёл ба орчин үе” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа. Хурлыг нээж МУК-ы...
16/05/2026

“Монголын хөгжим судлал: Өв соёл ба орчин үе” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа. Хурлыг нээж МУК-ын захирал Ц.Шаравцэрэн (PhD) хөгжмийн онол, судлалын мэргэжлийн үнэ цэнэ, өнөөгийн хэрэгцээ шаардлагын талаар үг хэлэв. Мөн СБЗГ-ын дарга Ш.Гүльфайруз (PhD) тэнхимийн тогтмол үйл ажиллагаа, хөгжимчдөд судалгааны ажил ямар ач холбогдолтой болох талаар онцлон танилцууллаа.

Хурлын завсарлагааны үеэр угсаатны хөгжим судлаач Ж.Энэбиш (PhD) оюутан, суралцагчдад эрдэм шинжилгээний ажлын арга зүй, судалгааны чиг хандлагын талаар үнэт зөвлөгөө өгсөн нь арга хэмжээний онцлох хэсгийн нэг байв.

Хүндэт шүүгч М.Озила (PhD) оролцогч оюутан, суралцагчдын судалгааны идэвх, эрэл хайгуулыг өндрөөр үнэлж, тэднээр бахархаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ уралдаанд хэлэлцүүлсэн өгүүллүүдийн хөндсөн асуудал, судалгааны чиглэл, цаашдын хөгжлийн боломж, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй санал, дүгнэлт хэллээ.

Түүнчлэн уралдааны ерөнхий шүүгч ЭШИА-ны дарга М.Ундраа (PhD) шилдэг судалгааны бүтээлүүдийг Монгол Улсын Консерваторийн эрхлэн гаргадаг мэргэжлийн хөгжмийн цахим сэтгүүлд хэвлүүлэх болсныг зарласан нь судалгааны ажлыг дэмжсэн чухал үйл явдал боллоо.

Хурлын модератороор З.Оюундарь ажиллав.

Ерөнхий ивээн тэтгэгчээр Хөгжмийн онол, судлалын ангийн анхны төгсөгч Г.Гүен болон Ж.Энэбиш багш ажилласан бөгөөд нийт оролцогч, удирдагч багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

“А” ангилал
• Тэргүүн байр: IIк оюутан М.Эрдэнэлхам, Iк Б.Хачиун
• Гутгаар байр: IIк оюутан Б.Энхүүлэн
• Тусгай байр: Iк З.Орхон, Э.Хулан

“B” ангилал
• Тэргүүн байр: IIк Б.Марал
• Дэд байр: Хос Iк Д.Цэцэгдэлгэр
• Гутгаар байр: 12а М.Номин-Эрдэнэ
• Тусгай байр: 12а Б.Анунгоо, 10а Т.Оюу

Нийт оролцогчдодоо баяр хүргэж, цаашдын эрдэм судлал, уран бүтээлийн ажилд нь өндөр амжилт хүсье.

МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРХөгжмийн судлал, зохиомж, удирдаачийн тэнхим Хөгжмийн ухааны тэнхим“МОНГОЛЫН ХӨГЖИМ СУДЛАЛ: ӨВ С...
14/05/2026

МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОР
Хөгжмийн судлал, зохиомж, удирдаачийн тэнхим
Хөгжмийн ухааны тэнхим

“МОНГОЛЫН ХӨГЖИМ СУДЛАЛ: ӨВ СОЁЛ БА ОРЧИН ҮЕ” эрдэм шинжилгээний хурал 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 13:30 цагт
Монгол Улсын Консерваторын Номын санд зохион байгуулагдана.
Тус хурлын хүрээнд хөгжмийн судлалын салбарын өв уламжлал, орчин үеийн чиг хандлага, оюутан сурагчдын судалгааны үр дүнг танилцуулж, эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Эрдэмтэн судлаач, багш, оюутан та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

09/05/2026

МУ-н Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд багшийн удирдлага дор магистрын зэрэг хамгаалж буй оюутан Б.Болгоно, Б.Босгоно нарын төгсөх ажлын хүрээнд зохион байгуулагдсан уран бүтээлийн тоглолт, шалгалт амжилттай болж өндөрлөлөө.

Тоглолтод оролцсон нийт уран бүтээлчид, гоцлоочид болон хамтран ажилласан уран бүтээлийн баг хамт олонд талархал илэрхийлье. Мөн төгсөгчдөдөө цаашдын эрдэм судлал, уран бүтээлийн ажилд нь өндөр амжилт хүсье.

Address

WWFG+FGP, SBD - 7 Khoroo, Ulaanbaatar 14192
Ulaanbaatar
14192

Alerts

Be the first to know and let us send you an email when МУК-Хөгжим судлал, зохиомж, удирдаачийн тэнхим posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share