10/02/2021
17 дугаар жарны “Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилийн сар шинийн баярын босгон дээр "Алаг морьт" шатрын клубын багш Д. Ганбаатарыг ХАА-н салбарт тасралтгүй 44 жил, Монгол улсад Шатрын спортыг хөгжүүлэх үйлсэд , хүүхэд залуучуудад оюун ухааны спортыг заан сургаж улс, тив дэлхийд өрсөлдөх олон олон мастеруудыг төрөн гаргасан 19 жилийн хөдөлмөр бүтээлийг нь өндрөөр үнэлэн төр засаг Монгол улсын төрийн дээд шагнал "АЛТАН ГАДАС" одонгоор шагналаа. Д.Ганбаатар багшдаа баяр хүргэж эрүүл энх урт удаан наслахын ерөөл дэвшүүлье.