05/11/2016
Аялгуу сургалтын төв
Аялгуу сургалтын төв ni (гитар) drum (бөмбөр), piano (Төгөлдөр Хуур) мэрэгжилийн багштай сургалт явагдаж байна
05/11/2016
23/05/2016
анхтуяа Аялгуу сургалтын төвийн 1 жилийн ойн баяр.
11/05/2016
Дуучин Улаанцэцэг Аялгуу сургалтын төвийн 1 жилийн ойн баяр
08/05/2016
Морьтон монгол Хамтлаг Аялгуу сургалтын төвийн 1 жилийн ойн баярт Монгол морьтон хамтлаг
03/02/2016
24/01/2016
Аялгуу" хөгжмийн сургалт нь төгөлдөр хуурын ганцаарчилсан сургалтандаа элсэлт авч байна. Мэргэжлийн багш 60 минутаар хичээл заана. Хичээллэх цагаа сонгох боломжтой. Та манайд суралцсанаар нотны хэмжээ, ритм, гаам унших, сонирхолтой зохиолуудаас сурах чадваруудыг эзэмшинэ. Мөн 4 сард 1 удаа тайлант өдөрлөгт оролцох боломжтой.
Манай хөяг: 13 хороолол 84 сургуулийн урд Оргилох булаг төвд байрлалтай.
FACEBOOK: Аялгуу сургалтын төв.
Утас: 88006625 88776651
15/01/2016
Хөгжмийн хичээлээр хүүхдүүдэд Моцарт болон бусад алдартай сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлийг сонсгох мөн хөгжмийн зэмсэг дээр тоглож сурснаар илүү анхааралтай болж, хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэн, сэтгэл хөдлөлөө хянах, айдас түгшүүрийг даван туулахад ч нөлөө үзүүлдэг байна.
Энэ нь Вермонтын (АНУ) Анагаах ухааны их сургуулийн хүүхдийн сэтгэц судлалын коллежийн судлаачдын хийсэн дүгнэлт юм.
Мэргэжилтнүүд дуу хөгжим хүүхдийн тархинд хэрхэн нөлөөлж буйг ойлгохын тул 6-18 хүртэл насны 232 хүүхдээс МRI шинжилгээ авчээ. Хүүхэд өсөхийн хэрээр тархины гадна талын давхарга нь зузаан болон өөрчлөгддөг.
Өмнөх судалгаагаар судлаачид тархины давхаргын зузаан нь сэтгэл гутрал, айдас түрэмгийлэл тохиолдсонтой холбоотойгоор нимгэрсээр, тархины концентраци буурдагийг олж тогтоожээ.
Харин хөгжим нь эдгээр асуудлыг шийдвэрлэхэд тусална гэдгийг тогтоожээ. Эрдэмтэд хөгжим тоглох нь хяналт, зохицуулалт шаарддаг ба хөгжим тархинд маш хүчтэй нөлөөлдөг болохыг олж мэджээ.
Хамгийн чухал нь, хөгжмийн бүтээлийн тоглолт нь санах ой, анхаарал хяналт, түүнчлэн зохион байгуулалт, төлөвлөлтийн ур чадвар хариуцсан тархины бор гадаргын зузаанд нөлөөлдөг байна.
Үүнээс гадна хөгжмийн хичээл сэтгэл хөдлөл хариуцсан тархины талбайд ч эерэг нөлөө үзүүлж байгааг эрдэмтэд тогтоожээ.
Тухайлбал Их Британийн эрдэмтдийн Mindlab International лабораторийн сүүлийн үеийн судалгаагаар хөгжмийн янз бүрийн төрлүүд нь өөр өөр ур чадвар шаарддагаас гадна ашигтай нөлөө нь оффисын ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
14/01/2016
Хөгжим ба жирэмслэлт
Тайваны эмнэлгийн их сургуулиас нийт 236 эмэгтэйд туршилт хийсэн. Тэдний 116 эмэгтэйд өдөр бүр 30 минут хөгжим сонсгож бусдад нь сонсгоогүй байна.
Үр дүн нь: 2 долоо хоногийн турш сонссон хөгжмийн нөлөө нь хүний сэтгэл санаанд ашиг тустай нь мэдэгдэж байсан. Сонгодог хөгжим, бүүвэйн дуу эсвэл байгалийн ая сонссон эмэгтэй сонсоогүй эмэгтэйтэй харьцуулахад хамаагүй бага стрессд орж байсан байна.
Стресс ба жирэмслэлт
Зарим нэг энгийн стресс, хэт стресс зэрэг нь ээж болон хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Стресс бага байх нь хэвийн учраас жирэмсэн эмэгтэй шинэ амьдалдаа бэлтгэн анхаарал тавьж болно. Харин их стресс болон санаа зоволт нь жирэмслэлт болон ургийн эрүүл мэндэд гүнзгий нөлөөлдөг ба хамгийн муу үр дүн нь зулбалтанд ч хүргэх аюултай. Стресст орсноор мэдрэлийн төгсгөлийн булчингууд их чангарч төрөх үедээ илүү өвдөлтийг мэдэрч төрөлтийг удаашруулж болдог.
Хөгжмийн үнэ цэнэ
Хөгжим яагаад эмэгтэй хүнийг тайвшруулдаг талаар олон шалтгаан байдаг. Богино хугацаанд хөгжим сонссоноор бид тайвширч чаддаг. Бидний бие хөгжмийн хөгөнд ч мөн хариу үйлдэл үзүүлж байдаг.
Нэмж хэлэхэд хөгжим нь төрөлтийн өрөөнд ч төрөх гэж байгаа эмэгтэйг тайвшруулж чадна. Энэ нь жирэмсэн эмэгтэйд өөр зүйлд анхааралаа хандуулахад дөхөмтэй. Гэхдээ яг үнэндээ физиологийн үр дагавар нь жирэмсэн эмэгтэйг тайвшруулж өвдөлтийг бага мэдрүүлдэг.
Хөгжмийн ашиг тус
Хөгжим бол эмэгтэй хүнийг уур уцаар болон бухимдалгүй байлгаж сэтгэл санаагаа тайван байлгах хамгийн гайхалтай арга болж өгч чаддаг. Хөгжмийн эмч нар хөгжмийг жирэмслэлт болон төрөлтөнд хэрэглэдэг. Хөгжмийн тусламжтай тайвшрах нь зайлшгүй хэрэглэдэг зарим эмийн хэрэглээг багасгадаг ба энэ нь хүүхэд эсвэл ээжид хүндрэл тохиолдох эрсдэлийг багасгадаг. Мөн хөгжим нь өвчнөөс сэргийлдэг ач холбогдолтой. Жирэмсэн эмэгтэйд сонсож болох хөгжмийн талаар дараах мэдээлэлийг санал болгож байна:
Бага дүнгэнээнтэй
Дуу эсвэл темп нь хурдан өөрчлөгддөггүй
Темп нь ойролцоогоор 1 минутанд 60 юм уу түүнээс бага байх
Та ямар дуу сонгосон байх нь хамаагүй өдөрт 30 минут сонсох нь таныг гайхалтай тайвшруулж, амралт өгч төрөх гэж буй хүүхэддээ анхаарал хандуулахад ач тустай.
13/01/2016
Дуу хөгжмийн гайхалтай 7 нөлөө (эрдэмтэдийн үзэж байгаагаар ш дээ)
Дуу хөгжим хүний биед дараах гайхалтай нөлөөг үзүүлдэг гэнэ.
1. Хүний тархийг засварлах
2. Эм болон бусад бодисонд донтохыг багасгах
3. Биеийн эсэргүүцэл сайжруулах
4. Татаж унахыг багасгах
5. Мартагдсан ой санамж сэргээх
6. Төсөөлөн бодох чадвар дээшлүүлэх
7. Паркинсоны өвчнийг эдгээх
11/01/2016
Хөгжим тоглох нь хүүхдийн тархи болон сурах арга барилд онцгой, үр дүнтэй нөлөө үзүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ.
1. ХҮҮХДИЙН СОНСОХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛДАГ
Ялангуяа найрал хөгжим тоглож байх үедээ эргэн тойрноо сайтар сонсож, хэт хурдан, удаан тоглож байгаагаа хянаж, мөн хөгжим чинь зөв өнгөөр дуугарч байгааг мэдрэх шаардлагатай байдаг.
2. МАТЕМАТИК СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛНЭ
Хөгжим тоглодог хүүхдүүд математикийн хичээлдээ сайн байдаг бөгөөд хөгжим тоглодоггүй хүүхдүүдээс өндөр үнэлгээтэй суралцдаг байна.
3. УНШИХ БОЛОН ОЙЛГОХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛНА
Хөгжим тоглодог хүүхдүүд ритм, тоноо сайжруулах практик дасгалыг сайн хийдэг бөгөөд юмыг унших, таних мэдэхүйн өндөр чадвартай байдаг.
4. АНХААРАЛ ТӨВЛӨРҮҮЛЭЛТИЙГ САЙЖРУУЛНА
Хөгжим тоглох нь ритм, темп, дууны өнгө, далайц зэрэгт анхаарлаа илүүтэй төвлөрүүлэхийг шаарддаг.
5. САНАХ ОЙН ЧАДАВХИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Тогтмол хөгжим тоглох нь тархины хүч, хэлбэрийг өөрчилдөг бөгөөд танин мэдэхүйн чадвар нэмэгдүүлэх арга хэрэгсэл болж болно.
6. ЦАГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛНА
Суралцах цаг болон дадлага хийх цаг нарийн хуваарийн дагуу явагдана.
7. ХАТУУЖИЛ СУУЛГАЖ, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БОЛГОНО
Байнга дасгал сургуулилт хийж, тоглох ур чадвараа хөгжүүлэхийн тулд маш их хөдөлмөрлөж, өөртөө итгэлтэй байх нь чухал.
03/12/2015
Тайлант өдөрлөгийн зураг 2015.10.24нд
03/12/2015
манай сургалтын бөмбөрийн багш Бямбаа
If I ain't got you - Drum cover Bymbaa If I ain't got you Drum cover Bymbaa
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Ulaanbaatar
BAYANGOL