04/11/2025
ND online Mongolia
Сэтгэлтэй хүн дээр гэрэл илүү тусдаг
Зүтгэлтэй хүнийг амжилт үргэлж дагадаг
04/11/2025
ND online Mongolia
04/11/2025
28/10/2025
📣 Бараа нийлүүлэгчтэй хамтран ажиллана!
Би онлайн борлуулалт, сошиал маркетингийн чиглэлээр ажилладаг.
Бэлэн бараа нийлүүлдэг хүнтэй хамтарч борлуулалт хийж, борлуулалтын ашгаас хувь авах хэлбэрээр ажиллах сонирхолтой байна.
✅ Сошиал маркетинг, пост бэлдэх туршлагатай
✅ Хариуцлагатай, идэвхтэй ажиллана
💰 Хувь — тохиролцоно
👉 Хэрвээ чи бэлэн бараатай бол холбогдоорой!
📩 Inbox эсвэл коммент үлдээгээрэй.
#хамтранажиллах #борлуулалт #онлайнажил #бараанийлүүлэгч
Хаалттай группт мөнгө төлж ороод борлуулалт, дагагч, амьдралын чанараа нэмнэ гэж ямар лөөлөө нь байхав дээ. Хүнээр амьдралаа заалгатлаа доройтчихоо юу. Тэр мөнгөөрөө халуун кофе юмуу хүйтэн пиво авч уусан нь баясалтай шүү.
Сургалтад сууж болно оо. Гоё. Хэрэгтэй. Гэхдээ сургалтад суугаад амьдрал өөрчлөгдөхгүй. 50К төлөөд амьдралаа өөрчил гэвэл хуц гэж хэл.
Хүнд ерөөсөө ахиж дэвших нэг л зам бий. Байнга оролдох, гараасаа бүтээмж гаргах, туулах ёстойгоо туулах. Хогийн санагдсан ч сэрүүлэгтээ босоод малгай, ороолтоо зүүгээд салхи сөрөн алхах. Хүний өмнө суугаад хийх гэж байгаа ажлаа түгдрэн ээдрэн тайлбарлах. Ходоод халуу оргин өлсөж, залгих шүлсгүй болсон ч хүнээс 5К гуйлгүй гэртээ ороод махаа гаргах. 12 цаг нэг ч суулгүй хоол зөөсөн ч "зүгээр ээ" гэж хэлээд үргэлжлүүлэн бохироо угаах. Үүрээр унтсан ч өглөө 08.00 цагт орноосоо өөрийгөө түлхэж унагаах. Халаалтгүй түрээсийн байр таарсан ч халаадаа өмсөөд компьютераа асаагаад суух. Хэн ч магтахгүй, хариу үйлдэл үзүүлэхгүй байсан ч өмнөх ажлаа хийсээр байх зэрэг бүх гүвээ давааг өөрөө туулж байж л мэдлэг боловсрол ямар үнэтэй болохыг, цаг хугацаа юутай хайран гэдгийг ойлгоно оо. Тэрнээс нэг хүний дансандаа 100 саятай болсон яриаг сонсоод бяр орохгүй. Долоо хоног бүх юм болмоор ч юм шиг санагдаад, дөрөв тав хоног эрт сэрж магадгүй. Тэрнээс үр дүн, дадал, мэдрэмж үлдэхгүй. Уучлаарай, энэ үнэн.
Би хувь хаяг дээрээ 44К дагагчтай. Энэ хуудас 111К. Манай редакц 400К хол давсан дагагчтай. Youtube дээр 148К захиалагчтай, Silver button бий. Зургаа дах жилдээ захирлаар ажиллаж, татвар төлж байна. Хоёр ном гаргасан. Сүүлийнх нь бэстсэллэрт хоёр сар гаруй байршив. Хандалт өндөртэй 700 гаруй нийгмийн контенттой. Бүр багтаа зориулж сэтгүүл гаргаж байсан. Тэглээ гээд хэрхэн олон дагагчтай болж, сошиал хаягаа хөгжүүлэх вэ. Компани яаж удирдах вэ. Ном хэрхэн бичих вэ гэж хүнд заах зориг хүрээгүй. Учир нь энэ асар хэцүү байхгүй юу даа. Байнга толгой ажиллаж, махан биеэрээ туулж, яг л өөртэйгөө тулдаг. Байнга хүнд үетэй таарна. Шийднэ. Дахиад л асуудал. Огт дуусдаггүй. Энэ чинь амьдрал юм билээ. Тэрнээс товчлоод л, нэг хүнээс арга сураад л, борлуулалт нэмэгдээд байдаг үлгэр байхгүй.
Тэгээд ч яг өөрөө хөдөлмөрлөөд хөрөнгөтэй болсон улсуудыг эргэн тойрноосоо хар л даа. Тэд машинаа, байраа, цагаа гайхуулахгүй байгаа биз дээ. Би ийм шүү, та нарт заая гэж лайвдахгүй байгаа биз. Тэд завгүй. Тэдэнд цаг гарвал өөртөө, гэр бүлдээ зориулна. Учир нь тэдний бизнес сургалт зарах биш байхгүй юу. Тэгээд ч хүнд юм зааж, ойлгуулах тийм ч амар ажил биш. Харин одоо юун түмэн багш, көүч гараад ирэв ээ?
Youtube дүүрэн подкаст, номын дэлгүүрээр дүүрэн мэдлэг байна. Заавал хүмүүсээр заалгах гээд хэрэггүй дээ, дүү нар минь. Эдийн засаг хүнд байна. Тэгэх тусам л амьдрах амархан гэдэг сургалт ихсэх биз. Тархиа тунгалаг байлгаж, ур чадвараа хөгжүүлж, ухамсартаа найдсан нь л хожно оо.
Наанаа алаад байгаа юм шиг боловч яг одоо надад боловсрол дутаж байна. Хэлний мэдлэг, академик ур чадвар. Сэтгэл, туршлага байна л даа. Тэглээ гээд тоог, үр дүнг өөрчилж чадахгүй. Тиймдээ ч маргааш түрээсээ олохоор гэрээсээ гарна. Бодит амьдрал ийм шүү. Хэцүү бас урам хугармаар. Гэсэн ч би ажлаа тогтмол хийсээр байгаад доллар төлж сураагүй бүхнээ сурна. Харин сургалт биш. Санаа нь гэвэл, амьдрах аргаа хүнээр заалгана гэж байхгүй ээ. Өөрөө л олж авна. Тэр зам хэцүү. Гэсэн ч хэрсүү, өөртөө үнэнч байгаарай. copy