15/03/2026
1. Мэргэжлийн сонголт 10 дахин их
Италийн их сургуулиудын хөтөлбөрийн дийлэнх нь (80-90%) итали хэл дээр байдаг.
✨Англи хэл дээрх хөтөлбөрүүд ихэвчлэн Бизнес, IT, Инженерээр хязгаарлагддаг.
✨Хэрэв та Сэтгэл судлал, Хууль, Анагаах, Сургуулийн өмнөх боловсрол, Хөдөө аж ахуй эсвэл Түүх, Урлаг судлал гэх мэт нарийн мэргэжлээр сурахыг хүсвэл итали хэлтэй байх шаардлагатай.
2. Элсэлтийн өрсөлдөөн “Тэг” рүү дөхнө
Англи хэл дээрх ангид дэлхийн өнцөг булан бүрээс (Энэтхэг, Пакистан, Нигери, Хятад) мянга мянган оюутан өрсөлддөг.
✨Жишээ нь, Миланы Политехник сургуулийн англи хэл дээрх Архитектурын ангид орох нь “тэнгэрийн даваа” бол, итали хэл дээрх ангид нь элсэх босго хамаагүй доогуур, боломж нь өндөр байдаг.
✨Та итали хэл сурснаар дэлхийн шилдэг сургуульд “арын хаалгаар” биш, “хэлний давуу талаар” төвөггүй орж чадна гэсэн үг.
3. “Тэтгэлэг” ба “Байр” олдох магадлал нэмэгдэнэ
Итали хэл дээр сурч буй оюутныг тухайн муж “өөрийгөө зориулсан, ирээдүйтэй боловсон хүчин” гэж хардаг.
✨Мужийн тэтгэлгийн (DSU) бичиг баримт, банкны гүйлгээ, дотуур байрны өргөдөл зэрэг бүх процесс итали хэл дээр явагддаг. Хэлтэй оюутан асуудлаа өөрөө хурдан шийдэж, дараалалд дээгүүр орох боломжоо алддаггүй.
4. Дадлага хийх болон Ажилд орох боломж (Internships)
Италийн ихэнх бакалавр, магистрын хөтөлбөрт заавал хийх ёстой дадлага (tirocinio) байдаг.
✨Италийн дунд болон жижиг компаниуд (Ferrari, Gucci, Barilla-гаас эхлээд бүгд) дотоод харилцаагаа итали хэл дээр явуулдаг.
✨Дизайн эсвэл Маркетингаар сурч байгаа оюутан итали хэлгүй бол дадлага хийх газар олдохгүй “гацах” эрсдэлтэй. Харин хэлтэй бол сурч байхдаа л мэргэжлээрээ цалинтай ажиллах боломжтой.
5. Нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөх (Integration)
Итали хүмүүс хэлийг нь сурч буй гадаад хүнд маш элэгсэг, тусархуу ханддаг.
✨Та зөвхөн “оюутан” биш, итали соёлтой танилцсан “иргэн” болж төлөвшинө. Энэ нь таны сэтгэл зүйд (Гэрээ санахгүй байх, ганцаардахгүй байх) маш том дэмжлэг болдог.
#италихэлнийсургалт #италихэл