BAT CERTF

BAT CERTF Баталгаажуулалтын байгууллага

BAT CERTF LLC PROFESSIONAL MEETING  #12026.09.26📍Kyokushu Tower #1003
25/09/2026

BAT CERTF LLC
PROFESSIONAL MEETING #1
2026.09.26

📍Kyokushu Tower
#1003

21/09/2026

ГУДАМЖ ТАЛБАЙН ГЭРЭЛТҮҮЛЭГ ЗОРЧИЖ БУЙ ХҮНИЙ НҮҮР ЦАРАЙ ТАНИГДАХААР ТОД БАЙХ ШААРДЛАГАТАЙ

🏙️Харанхуй болон үзэгдэх орчин хангалтгүй үед авто зам, гудамж, талбайн гэрэлтүүлэг нь жолооч, явган зорчигчийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх чухал хүчин зүйл болдог.

💡MNS 6846:2020 “Хот, тосгон бусад суурин газрын авто зам, гудамж талбайн гэрэлтүүлэг. Техникийн ерөнхий шаардлага” стандартын 6.1-д гэрэлтүүлэг нь замын тэмдэг, тэмдэглэгээ болон явган хүний замын бүсэд зорчиж буй хүний нүүр царай танигдахаар тод байх шаардлагыг тусгасан бол 6.2-т гэрэлтүүлгийн төхөөрөмжийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлийн дагуух замыг гэрэлтүүлэхээр байрлуулах, харин шаардлагатай тохиолдолд нэмэлт бага чадлын гэрэлтүүлгийн төхөөрөмж ашиглаж болохоор заасан байдаг.

🚸Явган хүний гарцын гэрэлтүүлэг нь зорчигч замын гадаргуугийн эвдрэл гэмтлийг харж, зорчих хэсгийг аюулгүй нэвтрэх боломжийг хангахуйц байх шаардлагатай. Түүнчлэн хотын ерөнхий зориулалтын гол зам, гудамж болон гэр хорооллын гудамж, замын нэг түвшний явган гарцын дундаж гэрэлтүүлэлт нь тухайн замын зорчих хэсгийн гэрэлтүүлэлтээс 1.5 дахин их байхаар стандартчилсан байна.

⚠️Гэр хорооллын гудамж, авто замын гэрэлтүүлгийн нормативт хэмжээг тухайн замын нөхцөл байдлаас хамааруулан тогтоох бөгөөд тэгш бус газар, гуу жалга, огцом эргэлт, сургууль орчмын бүс зэрэг нөхцөлд гэрэлтүүлгийн нормативт утгыг 20–30 хувиар нэмэгдүүлж болохыг стандартын 7.1.15-д заажээ.

🔗Та энэхүү стандартыг дараах QR кодыг уншуулан үнэ төлбөргүй татаж аваарай.

09/09/2026

📊Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны 8 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.1212.mn/mn/dissemination/102923131 холбоосоор авах боломжтой.

#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | #ҮСХ | |

07/09/2026
Өнөөдөр цахилгааны хязгаарлалтанд хамрагдах байршлууд
25/08/2026

Өнөөдөр цахилгааны хязгаарлалтанд хамрагдах байршлууд

Мэргэшсэн хүний нөөцөө нэмэгдүүллээ.🌟Бат Сертф ХХК-ийн ажилтнууд Стандарт, хэмжил зүйн газраас зохион байгуулсан “БАТАЛГ...
15/08/2026

Мэргэшсэн хүний нөөцөө нэмэгдүүллээ.

🌟Бат Сертф ХХК-ийн ажилтнууд Стандарт, хэмжил зүйн газраас зохион байгуулсан “БАТАЛГААЖУУЛАЛТЫН ШИНЖЭЭЧИЙН ЭРХ ОЛГОХ” сургалтанд амжилттай суралцаж, бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийж, баталгаажуулалтын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай мэдлэг, ур чадвар, чадамжийг эзэмшин, шинжээчийн эрхээ амжилттай баталгаажууллаа.
Б.Түвшинжаргал, Л.Бат-Өлзий, Д.Батбаяр нартаа баяр хүргэе.👏👏👏

🌏Энэхүү сургалт, мэргэшлийн чадавхыг нэмэгдүүлсэн нь Бат Сертф ХХК-ийн баталгаажуулалтын үйл ажиллагааны мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, хүний нөөцийн чадамжийг дээшлүүлэх, хэрэглэгчдэд үзүүлэх тохирлын үнэлгээний үйлчилгээг олон улсын болон үндэсний стандарт, шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх чухал алхам боллоо.

Бид цаашид ч мэргэжлийн ур чадвар, чадавхдаа тасралтгүй хөрөнгө оруулж, хараат бус, шударга, мэргэшсэн баталгаажуулалтын үйлчилгээг хөгжүүлэн ажиллах болно.

БАТ СЕРТФ ХХК
Чанар • Итгэл • Мэргэжлийн баталгаажуулалт

#БатСертфХХК #БаталгаажуулалтынШинжээч #ТохирлынҮнэлгээ #Чанар #МэргэшсэнХүнийНөөц

 #ЧӨЛӨӨЛЬЕ🇲🇳Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Монгол Улсын Шадар сайдын 150 дуг...
14/08/2026

#ЧӨЛӨӨЛЬЕ
🇲🇳Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Монгол Улсын Шадар сайдын 150 дугаар тоот тушаалын дагуу Үндэсний стандартыг төлбөрөөс чөлөөлсөн билээ. Монгол Улсад 6600 гаруй стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагаас 4000 орчим үндэсний стандартыг иргэд үнэ төлбөргүй цахимаар татан авч, бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагаандаа мөрдөж, стандартын хэрэгжилтийг хангах боломж бүрдэж байна. 👏

🇲🇳“Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа санал сололцох уулзалт”-д Бат сертф ХХК итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгуулл...
12/08/2026

🇲🇳“Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа санал сололцох уулзалт”-д Бат сертф ХХК итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын төлөөллүүд оролцлоо. Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд байгаль орчны лабораториудын чадавхи, багаж, тоног төхөөрөмжийг сайжруулах дээр төр анхаарч дэмжлэг үзүүлэх нь зүйтэй асуудлыг хөндлөө.
НЭГ САЙХАН МЭДЭЭ НЬ
🇲🇳Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Монгол Улсын Шадар сайдын 150 дугаар тоот тушаалын дагуу Үндэсний стандартыг төлбөрөөс чөлөөлсөн билээ. Монгол Улсад 6600 гаруй стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагаас 4000 орчим үндэсний стандартыг иргэд үнэ төлбөргүй цахимаар татан авч, бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагаандаа мөрдөж, стандартын хэрэгжилтийг хангах боломж бүрдээд байгаа юм.

🇲🇳🇲🇳🇲🇳 ДЭЛХИЙД ГАНЦХАН МОНГОЛ НААДАМ 🤼 Хүчит бөх нь хүчээ гайхуулж🏇 Хурдан хүлэг нь тоосоо өргөж🏹 Мэргэн харваач нь цэцэ...
11/07/2026

🇲🇳🇲🇳🇲🇳 ДЭЛХИЙД ГАНЦХАН МОНГОЛ НААДАМ

🤼 Хүчит бөх нь хүчээ гайхуулж
🏇 Хурдан хүлэг нь тоосоо өргөж
🏹 Мэргэн харваач нь цэцээ сорьсон
Дэнж хотойтол,
Дэлхий баястал
Дэлгэр сайхан наадаарай.

🇲🇳МОНГОЛ НААДАМ МӨНХӨД ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.🇲🇳
#ҮндэснийИхБаярНаадам
#СайханНаадаарай
#МонголНаадам

Address

Улаанбаатар, Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 91/1
Ulaanbaatar
16080

Alerts

Be the first to know and let us send you an email when BAT CERTF posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share