ЭРХЭМ ЭРХ НҮТББ

ЭРХЭМ ЭРХ НҮТББ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ЭРХЭМ ЭРХ НҮТББ, Educational Research Center, СБД, 1-р хороо, Азмон цэнтр, Ulaanbaatar.

“Эрхэм Эрх Эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” ТББ нь гэр бүлийн орчин дахь эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний боловсрол, сэтгэл зүй, гэр бүлийн оролцоог дэмжих зорилготой байгууллага юм.

08/08/2026

ААВ БАЙНА ГЭДЭГ — ЗӨВХӨН ГЭР БҮЛИЙН ТЭЖЭЭГЧ БАЙХЫН НЭР БИШ.

Аав хүн гэдэг хүүхдийнхээ амьдралд байх, сонсох, ойлгох, хамгаалах, хайрлах, хамтдаа өсөж хөгждөг хүн юм.
Гэр бүл сайн сайхан байх нь зөвхөн ээжийн үүрэг биш.
Аавын оролцоо, сэтгэл зүйн эрүүл мэнд, гэр бүл дэх харилцаа нь хүүхдийн хөгжил, гэр бүлийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй.
Тиймээс бид аавуудыг зөвхөн “хариуцлага хүлээгч” гэж харахаас илүү
хайрлах, халамжлах, эмзэг байдлаа илэрхийлэх, тусламж хүсэх эрхтэй хүн гэдгийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Өнөөдөр аавууддаа баяр хүргэхийн зэрэгцээ нэг зүйлийг сануулъя.

Сайн аав байх нь төгс байх тухай биш.
Хүүхдийнхээ амьдралд байх тухай юм.

Хүүхдүүддээ цаг гаргаж, гэр бүлдээ оролцоотой, өөрийнхөө сэтгэл зүйд анхаарч, хайр халамжаа илэрхийлж буй бүх аавууддаа
Аавуудын өдрийн мэнд хүргэе! 💙
#ЭРХЭМ ЭРХ ТББ
Эрэгтэйчүүдийн эрх, гэр бүл, сэтгэл зүйн сайн сайхны төлөө

Олон улсын гэр бүлийн өдрийн мэнд хүргэе 🌏💞
15/05/2026

Олон улсын гэр бүлийн өдрийн мэнд хүргэе 🌏💞

18/03/2026

🇲🇳 Цэргийн баярын мэнд хүргэе!

Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө үнэнчээр зүтгэж буй зэвсэгт хүчний алба хаагчид, ахмад үеийнхэн Та бүхэндээ Цэргийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Энх тайван, аюулгүй нийгмийг бүтээх үйлсэд тань амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх орон минь үүрд мөнх оршиг🇲🇳

Хүндэтгэсэн,
Эрхэм эрх эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ЭРХЭМ ЭРХ НҮТББ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр – Мартын 8-ны мэнд хүргэе.Нийгэм, гэр бүл, үр хүүхэд, ирээдүйн төлөө сэт...
07/03/2026

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр – Мартын 8-ны мэнд хүргэе.

Нийгэм, гэр бүл, үр хүүхэд, ирээдүйн төлөө сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулж яваа бүх эмэгтэйчүүддээ хүндэтгэл илэрхийлье. Та бүхний ухаан, энэрэл, хичээл зүтгэл нь гэр бүл төдийгүй нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болдог шүү.

Эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе. 🌸

Хүндэтгэсэн,
“Эрхэм эрх ” НҮТББ

Монгол түмний уламжлалт баяр, XVII жарны Сүрээр дарагч хэмээх  Гал морин жилийнШинийн нэгний мэндийг өргөн дэвшүүлье.Буя...
18/02/2026

Монгол түмний уламжлалт баяр, XVII жарны Сүрээр дарагч хэмээх Гал морин жилийн
Шинийн нэгний мэндийг өргөн дэвшүүлье.

Буян нь дэлгэрч,
Бодол нь тэлж,
Байгуулсан бүхэн нь бат орших болтугай.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Эрхэм Эрх эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ТББ

Эрхэм Эрх ТББ-ийн ээлжит сургалтаа амжилттай зохион байгуулагдлаа. “Харилцаа хандлага туйлын эерэг байдалруу төвлөрцгөөе...
03/02/2026

Эрхэм Эрх ТББ-ийн ээлжит сургалтаа амжилттай зохион байгуулагдлаа.

“Харилцаа хандлага туйлын эерэг байдалруу төвлөрцгөөе” сэдвээр Амгалан амаржих газрын хамт олонд амжилттай сургалтаа орлоо. 💙

#ЭрхэмЭрхТББ #Сургалт #Хандлага #Харилцаа

Эрхэм Эрх” ТББ  маань Технологи ашиглан үйлдэгдэж буй  жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар бодлогын хэлэлцүүлэгт о...
21/01/2026

Эрхэм Эрх” ТББ маань Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар бодлогын хэлэлцүүлэгт оролцлоо.
Бидний зүгээс технологид суурилсан хүчирхийллийг зөвхөн технологийн бус, хүний зан төлөв, хандлага, төлөвшлийн асуудал гэж үзэн, урьдчилан сэргийлэх бодлогыг гэр бүл, эцэг эх, хүүхэд, өсвөр үеийн түвшинд хөгжүүлэх нь хамгийн үр дүнтэй суурь хэмээн үзэж энэ зүйлийг бодлогын баримт бичигт тусгах саналыг албан ёсоор хүлээлгэн өглөө.
Энх тайван, аюулгүй байдлын бодлого нь онлайн орчноос гадна гэр бүлийн орчноос эхлэх ёстой гэж бид үзэж байна.
#ЖендэрийнТэгшБайдал #УрьдчиланСэргийлэлт #ГэрБүл #ЭрхэмЭрх

13/01/2026

1992 оны 1 дүгээр сарын 13-нд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль Улсын Их Хурлаар батлагдсан билээ.

Уг Үндсэн хууль нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, эрх зүйт төрийн суурь зарчмуудыг тунхаглан баталгаажуулсан түүхэн баримт бичиг юм.

Харин 1992 оны 2 дугаар сарын 12-ноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна.

Иймээс өнөөдөр бол бидний хувьд Монгол Улсад орчин үеийн төр, эрх зүйн тогтолцоо бүрэлдэн тогтсон түүхэн ач холбогдолтой өдөр юм.

ЭРХЭМ ЭРХ ТББ-ЫН ХАМТ ОЛОН, ХАМТРАН АЖИЛЛАГЧ ТА БҮХЭНД🎄 2026 ОНЫ ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🎄Та бүхний ажил үйлс өөдрөг,сэ...
31/12/2025

ЭРХЭМ ЭРХ ТББ-ЫН ХАМТ ОЛОН, ХАМТРАН АЖИЛЛАГЧ ТА БҮХЭНД
🎄 2026 ОНЫ ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🎄

Та бүхний ажил үйлс өөдрөг,
сэтгэл зүтгэл ариун, хамтын замнал үргэлж гэрэлтэй байж, эрүүл энх, аз жаргалаар бялхахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Шинэ он – Шинэ боломж – Шинэ амжилт!
🎉 2026 ондоо аз жаргал, амжилт, эв нэгдлийг хүсэн ерөөе! 🎉

Хүндэтгэсэн,
Эрхэм Эрх ТББ

30/12/2025

Сайхан мэдээ үргэлжилсээр..

“Эрхэм Эрх” ТББ маань Эмэгтэйчүүд, Энх тайван, Аюулгүй байдал (WPS) хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд чиглэсэн Иргэний нийгмийн байгууллагуудын эвслийн гишүүнээр шалгарч, албан ёсоор нэгдлээ.
📌 Энэхүү эвсэл нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1325 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал платформ юм.
🤝 Манай байгууллага энэхүү эвсэлд нэгдсэнээр дараах чухал байр суурийг тууштай дэмжин ажиллана.
Үүнд:
👉 Эмэгтэйчүүдийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах нь дан ганц эмэгтэйчүүдэд чиглэсэн бодлогоор хязгаарлагдахгүй,
👉 эрэгтэйчүүдийн сэтгэл зүй, нийгмийн дарамт, хүчирхийллийн асуудлыг давхар анхаарах нь эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг бодитоор хангах үндэс болно гэж бид үздэг
📍 Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал нь эрэгтэйчүүдийн оролцоо, ойлголт, хариуцлагатай өөрчлөлттэй салшгүй холбоотой бөгөөд энэ нь WPS хөтөлбөрийн урт хугацааны бодит үр нөлөөг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл юм.
Бид эвслийн гишүүний хувьд:
Энх тайван, аюулгүй байдал, жендэрийн тэгш байдлын асуудлаар иргэний нийгмийн нэгдсэн дуу хоолойг дэмжих
Судалгаа, нотолгоонд суурилсан бодлогын оролцоог бэхжүүлэх,
Орон нутаг, олон нийтийн оролцоог тэлэхэд хувь нэмрээ оруулах болно.
НҮБ-ын Нийгэмлэг болон WPS Иргэний нийгмийн байгууллагуудын эвсэл-ийн хамтрагч бүх байгууллагууддаа талархал илэрхийлье.
Бид хамтдаа илүү аюулгүй, тэгш, ойлголцолтой нийгмийг бүтээхэд тууштай ажиллах болно.
#ЭрхэмЭрх


#ЭмэгтэйчүүдЭнхТайванАюулгүйБайдал
#ИргэнийНийгэм
#ЭрэгтэйчүүдийнОролцоо

Address

СБД, 1-р хороо, Азмон цэнтр
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when ЭРХЭМ ЭРХ НҮТББ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share