Бяцхан Моцарт /Little Mozart/

Бяцхан Моцарт /Little Mozart/

Share

Урлагийн боловсролыг хүүхэд бүрт

09/09/2024

🦋 Өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй ээжүүдээ 🤱🏻 ажилд урьж байна. 👩‍🏫♟️
🤩 Ажлын 5 өдөр, бүтэн 8 цагаар ажиллаж чадахгүй үр хүүхэддээ анхаарч, халамжилж байдаг ЭЭЖүүдийгээ бага ажлын цагтай, 7 хоногт 2 өдөр, эсвэл 4 өдөр ажиллах сонголттой өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйлд суралцаж, шинэ хамт олонтой болох боломжийг олгож байна. 📲99103175

Photos from Бяцхан Моцарт /Little Mozart/'s post 16/05/2022

Энэ удаад бид тусгай хэрэгцээт сургуулийн сурагч найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрүүллээ. Бидний маршрутын эхний зогсоол уран бүтээлч Н.Отгонбатын "Хэл Хээ" нэрт үзэсгэлэн байв. Хүүхдүүд уран бүтээлчээс бүтээл бүр дээр нарийн тайлбар авахыг эрмэлзэж, бүтээлүүдээс өөрийнхөө тусгалыг олохыг зорьж байгааг нь харах бидэнд тэдний хувьд үр өгөөжтэй зүйл хийж байна гэдгийг мэдрүүлсэн баярлууштай зүйл байлаа. Мөн биднийг халуун дотно угтан авсан "Хаан галерей" нь Куратор Ц.Солонго Solongo Tseekhuu болон уран бүтээлч Н.Отгонбат Otgonbat Natsagdorj нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Дараагийн зогсоол "The Corporate Hotel Convention Center" байв. Тэнд бид Номадик балет продакшины толилуулж буй "Долоон бурхан одны домог" бүжгэн жүжгийг үзэн сонирхсон юм. Үзвэр дууссаны дараа бүжигчидтэй зургаа авахуулахыг тэсэж ядсан хүүхдүүдийг харах бидэнд аз жаргал байсан төдийгүй танхимаас гарсан даруйдаа хүүхдүүд бүжигчдийн хөдөлгөөнийг даган дуурайж, үсрэн эргэлдэх нь урлаг тэдний дотор ямар их хүсэл мөрөөдлийг зориглуулсан болохыг бидэнд харуулсан юм. Тэдний доторх гайхалтай өнгийн гэрлийг улам тод гэрэлтүүлсэн Номадик балет продакшины хамт олонд талархал илэрхийлье! Ингэж явсаар эцсийн зогсоол болох Сүхбаатарын талбайд ирэхдээ бид гунигтай бас жаргалтай байлаа. Хүүхдүүдтэй дурсгалын зураг татуулан автобусанд суулган үдэх мөч, тэдний бидэнд өгсөн халуун дотно дулаахан тэврэлтийг ахин дахин бодсоор хоцров. Аялал ингээд дуусаж байгаа юм уу? Дахиад ингэж явж болохгүй юм уу багшаа? гэж асууж байгааг нь харах бидний хайрыг хүргэж бас хамгийг бодогдуулав. Урлаг биднийг богино хугацаанд дотно болгосон шигээ цаашид урт хугацаанд нөхөрлүүлэх болно оо.💙

Үйл ажиллагааг хамтран зохион байгуулж туслан дэмжсэн Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв ТББ Дуламсүрэн Dulya Duya болон хэлмэрч Мядаг нартаа чин сэтгэлээсээ баярласан талархсанаа илэрхийлж байна.

Урлагийн боловсролыг хүүхэд бүрд.💙Nomadic ballet production

07/01/2022

"Урлагийн боловсролын хөтөч" төслийн 2020-2021 оны хөтөлбөрт хамрагдсан сурагчид, хамтран ажилласан сайн дурын залуучууд, байгууллага, хувь хүмүүсдээ талархал илэрхийлье! Та бүгдийн хийж бүтээсэн ажлын үр шим ирээдүйн бидний амьдрах нийгэмд цэцэглэн ургах болно гэдгийг ухаарч ойлгон ухамсарлан ажилласанд баярлалаа. 2022 онд бид хөтөч нарынхаа ур чадварыг сайжруулах тал дээр илүү хичээн ажиллах болно.

Photos from Бяцхан Моцарт /Little Mozart/'s post 27/12/2021

"Урлагийн боловсролын хөтөч" төсөлд 2020-2021 онд сайн дураараа ажилсан залуучуудад "Талархал, Батламж гардуулах үйл ажиллагаа" 2021.12.24-ний өдөр болж өнгөрлөө.

"Бяцхан Моцарт" НҮТББ-с санаачлан хэрэгжүүлсэн тус төслийн зорилго нь “Мэргэжлийн урлагийн байгууллага”-ын бүтээлүүдээр дамжуулан хотын төвөөс алслагдмал хороодын 5-18 насны сурагчдыг нийгэм соёлын амьдралд биеэ зөв авч явах мэдлэг, амьдралын хэрэглээний зөв дадал хэвшил, соёлд суралцуулж, “Мэдлэгтэй урлагийн автобус” аялалаар үйлчлэхэд оршино.

Уг төсөлд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар зэрэг 5 дүүргийн, хүүхдийн 22 байгууллагын, 4039 хүүхдүүд хамрагдав.
Энэхүү төсөлд сайн дурын ажилтанаар нийт 65 оюутан залуучууд оролцсон. Тэдний хамгийн олон цаг зарцуулж, идэвх санаачлагатай манлайлсан Сайн дурын хөтөч нартаа Батламж, Талархал гардууллаа. Сайн дурын ажилтан нар аяллын үеэр хүүхэд багачуудад мэндлэх хүндлэх ёс, нийтийн тээвэрт зорчих, олон нийтийн газар бие зөв авч явах, үзвэрийн үеийн болон бие биенээ сонсох зэрэг соёлуудыг сэдэлжүүлэхээр зорин ажилсан залуучууд юм. Төслийг дэмжин хамтран ажилласан байгууллагуудын төлөөлөл болж Швейцарийн хөгжлийн агентлагийн Хөтөлбөрийн ахлах зохицуулагч Д.Заяасайхан
• Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн
• Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ-ын гүйцэтгэх захирал О.Зулцэцэг
• Этүгэн их сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын албаны оюутны хөгжил хариуцсан мэргэжилтэн Т.Золзаяа
• Хүүхдэд хайртай хүн бол... НҮТББ-ын тэргүүн Г.Ганчулуун нар хүрэлцэн ирж залуучуудад маань хүндэтгэл үзүүллээ.

Photos from Бяцхан Моцарт /Little Mozart/'s post 26/12/2021

Манай хөтчүүд улам олуулаа болсоор л. Тэдэн дундаас 1,1 удаа хөтөч хийсэн отгон, хөөрхөн 2-хоо сэтгэгдэлийг хүргэж байна.
Гантулга овогтой Үүрийнтуяа: /Uuriin Tuya/
Миний хувьд 7-р ангийн хүүхдүүдэд хөтөч багш хийн ажилласан бөгөөд гадаа хэдий хүйтэн ч эртлэн ирсэн бусад хөтөч нараа хараад их сайхан санагдсан. Мөн хүүхдүүдээс урмын үг их сонссон болохоор тэрэндээ маш их урамшин дахиж явах сонирхолтой байгаа. Ганцхан өдөр хэдий ч энэ л өдрийг гайхалтай, хөгжөөнтэй, түүхийн хичээлээр олж авсан мэдлэгээ улам нэмэгдүүлж, үр бүтээлтэй өнгөрүүлж байгаа хүүхдүүдээ харахад цаанаа л андашгүй баяртай, сониучирхан байсан нь надад хүртэл сэтгэл хангалуун байдал бэлэглэсэн.
Энхжаргал овогтой Номин-Эрдэнэ:
Дүү нар шигээ жаахан, эгдүүтэй олон хүүхдүүдтэй харилцаж, яриа өрнүүлэн явсан маань их гайхам байсан. Учир нь бяцхан гэж боддог байсан тэднээс янз бүрийн сонирхолтой асуулт, сэдэв хөндөгдөж байхыг хараад би ч бас унших ёстой гэсэн бодол төрүүлсэн. Ярилцаж, музей, тоглолт үзэж цагийг их зугаатай өнгөрөөсөн байсан. 9 ба 7-р ангийн хүүхдүүд хариуцаж явахдаа их ч инээсэн, баярласан, хөөрсөн бас их ядарсан байснаа сүүлд л анзаарсан. Гэхдээ маш их зүйлийг сурч, мэдэж авсан даа баяртай байгаа.
Хөтчүүд маань хүүхдүүддээ Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia The Fine Arts Zanabazar Museum АГУЙ о2 - auditorium тоглолт үзүүлсэн нь өөрсдөд нь бас хүүхдүүдэд нь гайхалтай оюуны хөрөнгө оруулалт болж чадсан хэмээн ярилцаж суусныг нь хэлэхэд таатай байна. Сэтгэгдэл илгээсэн хоёр хөтөчдөө баярлалаа.

Photos from Бяцхан Моцарт /Little Mozart/'s post 19/12/2021

Хөөртэй, хөгжөөнтэй, мэдлэгтэй, мэдрэмжтэй аялал маань урлагийн боловсрол гэдэг энэ урт замаар аяласаар л…

Хүүхэд бүрт хүрч, урлагийн тухай ойлголт оч бадраах гэсэн тус хөтөлбөр, ажил сэтгэлийн шим нь тарьсан үр өдөртөө жимсээ өгдөггүйтэй адил аядуу тайван явсаар олон сар, жил залгамжлан өгөөжөө хэд дахин нугалж одоог бас ирээдүйг тодоор гэрэлтүүлсээр байна гэдэгт хөтөч ах эгч нар, уран бүтээлчид, өөрсдөө ч үзэгдэх завгүй ажилладаг арын албаныхан, ажилтан, жолооч бид бүгд бат итгэсэн билээ. Зорьсон зориглосон ажил маань янз бүрийн сонирхом тохиолуудтай учирч амжилттайгаар үргэлжлэн урагшилсаар л байгаа маань магад бидний чин сэтгэл гэдэг энэ л зүйлийн хариу байх.

Эелдэг дөлгөөхөн тэд минь баярлалаа гэж хэлээд тэврэх мөч хийгээд багшаа хэмээн дуудахад нь, идэх гэж байсан амттанаа хадгалж хадгалж өгөхөд нь энэ л цаг хоромд үүрд гацаж орхимоор халуун дулаан. Өөрсдийнхөө гайхалтай мэдрэмжээр баясгаж гайхуулж хайр хүргэж цэнэггүй болох шахсан биднийгээ харин ч нэг сайн цэнэглэдэг гэдгийг агуу шидтэн байсан бол хүүхдүүд та нартаа мэдрүүлэх сэн. Мөн хөтөлбөрт маань хамрагдсан анги хамт олон, гайхшрам ертөнцүүд та нартаа болон цаг заваа зориулсан хэн бүгдэд баярлалаа.

Photos from Бяцхан Моцарт /Little Mozart/'s post 18/12/2021

Хүүхэд гэдэг яг л цагаан цаас шиг. Тэдний сэтгэл, үг, үйлдэл, асуулт бүгд шинэхэн бас сонихон. Амралтын энэхэн өдрүүдэд адал явдлын эрэлд бид өглөө эртлэн гардаг маань одоо нэгэнт дадал зуршил мэт болжээ. Үзсэн тоглолт бүтээлийнхээ гайхалтай сайхныг шагшин магтсаар хүүхдүүдийн минь ам хуурайгүй, нэг нь ярьж дуусахад нөгөө нь эхлүүлдэг бидний өдөр ямар хурдан басхүү хөгжөөнтэй гэж санана. Энэ л хөтөлбөрөөрөө дамжуулан тэдэндээ урлагийн тухай ойлголт сайхнаас нь ихийг бүр ядахнээ жижигхэн оч өгхийг хүсэх хөтөч, арын албанд ажиллах ах эгч нарынх нь хүсэл нэг бүхэл болж энд оршин буй за. Өнөөдрийн хөтөлбөрт маань хамрагдсан анги хамт олон, багш сурагчиддаа баярлалаа.
Swiss Cooperation in Mongolia
АГУЙ о2 - auditorium
Монголын Театрын Музей
Arts&Media Project Management&Consulting
Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia
The Fine Arts Zanabazar Museum

Photos from Бяцхан Моцарт /Little Mozart/'s post 17/12/2021

Манай мэдлэгтэй автобусны зорчигчид болох мэдлэг дүүрэн хүүхдүүд урлагтай танилцаж явна.

Урлагийн боловсролыг хүүхэд бүрд💙

Photos from Бяцхан Моцарт /Little Mozart/'s post 16/12/2021

Манай байгууллага ямагт хөтөч багш мөн арын албыг хариуцан ажилладаг сайн дурын оюутан залуусдаа төслийн гол санаа, зорилго зорилт, хүүхдүүдтэй яаж харилцах, автобуснд хэрхэн ажиллах талаар сургалтаар дамжуулан мэдээлэл өгөн хамтран ажилладаг билээ.
Хэрэв та бидний хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд бие сэтгэлээ зориулан нэгдэхийг хүсвэл манай үүд хаалга таны өмнө үргэлж нээлттэй байх болно.

Урлагийн боловсролыг хүүхэд бүрд 💙

Photos from Бяцхан Моцарт /Little Mozart/'s post 15/12/2021

Мэдлэгтэй автобус аялалын бас нэгэн хөгжилтэй хөөртэй өдрүүдийн нэг болж өнгөрөв. Хүрэлцэн ирсэн хүүхдүүддээ чин сэтгэлийн гүнээс талархал илэрхийлье.

Урлагийн боловсролыг хүүхэд бүрд💙

Хамтрагч байгууллагууд
Swiss Cooperation in Mongolia
АГУЙ о2 - auditorium
Монголын Театрын Музей
Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia
Монголын Урчуудын Эвлэл

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address

Ulaanbaatar