15/01/2026
МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Барилгын политехник коллежийн
🔹Барилгын мэргэжлийн зөвлөл,
🔸Сантехник, халаалт, агааржуулалтын мэргэжлийн зөвлөл,
🔹Цахилгаан, механикийн мэргэжлийн зөвлөлийн ээлжит уулзалт зохион байгуулагдлаа.
✨Уулзалтад Барилгын политехник коллежийн мэргэжлийн багш нар, мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн хамт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн н.Оюунсүрэн оролцож, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын чанар, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
✨Тус уулзалт нь сургалт–үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг үр дүнтэй болгоход чухал ач холбогдолтой байв.
✨Хүрэлцэн ирж, үнэтэй санал зөвлөмжөө хуваалцсан аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүдэд талархал илэрхийлье. Та бүхний идэвхтэй оролцоо нь сургалт–үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, мэргэжлийн боловсролын чанарыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулж байна.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл Баянгол дүүргийн Насан Туршийн Суралцахуйн Төв