ARMONO

ARMONO

Share

Эрдэм шинжилгээ, төсөл, туршилт судалгаа, захиалгат ар?

ХҮШТҮ-н АРМОНО нэгдлийн эрдэм шинжилгээний нь сектор нь анх 1970 онд Арьс, шир, савхин эдлэлийн үйлдвэрийн туршлага, шинжилгээний төв нэртэйгээр байгуулагдсанаас хойш 40 гаруй жилийн хугацаанд арьс, шир, үслэг боловсруулах, хаягдал ашиглаж материал үйлдвэрлэх чиглэлээр 188 технологийн заавар, шинжилгээний аргын болон техникийн шаардлагын 158 стандарт батлуулж, 17 патент оновчтой санал боловсруулж

Photos from Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв's post 22/10/2021
29/03/2021
15/03/2021

Судалгаанд идэвхитэй оролцоно уу!

Цааш нь шэйр хийж өгнө үү. Анхаарал тавьсанд баярлалаа.

Photos from ARMONO's post 20/12/2020

АРЬС ШИРНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ТУРШИЛТЫН ТӨВ
байгуулагдсны түүхт 50 жилийн ой тохиож байна.

Арьс ширний эрдэм, шинжилгээ туршилтын төв нь шинжлэх ухаан технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, малын гаралтай түүхий эдийг иж бүрэн боловсруулах зорилгоор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1970 оны 120 дугаар тогтоолыг үндэслэн Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны сайдын мөн оны 12 сарын 221 дугаар тоот тушаалаар анх байгуулагджээ.
1969 онд шевроны хуучин үйлдвэр буюу бээлийний шевретийн цехийн /одоогийн Мон Ирээдүй ХХК/ байранд төв лабораторийн харъяанд арьс ширний туршилтын цехийг байгуулсан нь өнөөгийн АШЭШТТ-ийн эхлэл болсон байна.
Арьс ширний үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээ, туршилтын төвийг НҮБ-ын туслалцаагаар байгуулсан бөгөөд энэ цаг үе нь тохиолдлын бус байлаа. 1960-аад оны дунд үе хүртэл дэлхий дахины шинжлэх ухаан, технологийн хөгжил нь ололт, нээлтэнд түлхүү анхаарал тавьж байснаас биш түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар төдийлөн анхаарч байгаагүй юм. Харин 60-аад оны дунд үеэс шинжлэх ухааны ололт, нээлтийг үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлсэн ба ийм замыг сонгосон улс орнууд хөгжлийн шинэ түвшинд хүрч эхэлсэн ба манай төвийн үүсэл, эхлэл ч энэ цаг үеийн гадна байгаагүй ба ЮНИДО-гийн экспертүүд ч ийм санал, зөвлөмжийг тухай бүр дэвшүүлж байсан байна.
Монгол малын арьс ширэн түүхий эдийн бүтцийн онцлогыг судлан тогтоох , түүнд тохирсон боловсруулалтын технологийг бий болгож, арьс ширэн бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, ялангуяа экспортын бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлага 1960-аад оны дундаас хүчтэй тавигдаж эхэлсэн ба энэ үеэр Орос Чех, Унгар, Герман, Польш зэрэг улсуудад олон залуу инженер, техникчид төгсөж ирсэн нь арьс ширний үйлдвэрлэлд туршилт, шинжилгээний ажлыг эхлүүлэх таатай нөхцлийг бүрдүүлсэн байдаг.
1970 онд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага манай улсад ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор ХХҮЯ-ны сайд П.Дамдины санаачлага, орлогч сайд С.Цэвээний удирдлага дор ЮНИДО-ын эксперт В.Ф.Гришило, В.А.Журавский нарын зөвлөмж, оролцоотойгоор манай инженерүүд арьс шир, савхин эдлэлийн эрдэм шинжилгээ, туршилтын шинэ төвийг байгуулах техник, эдийн засгийг үндэслэлийг боловсруулжээ.
1973 оны 6 сарын 11 өдрийн БНСЧСУ-ын /Чехословак/ Гадаад худалдааны Инвеста нэгдэл, БНМАУ-ын Гадаад худалдааны яамны Техник-импорт нэгдлийн хооронд байгуулсан гэрээний дагуу Арьс ширний эрдэм шинжилгээ, туршилтын төвийн барилгын зураг төслийг БНСЧСУ-ын Готвальдов хотын Центропроект зураг төслийн институтэд боловсруулжээ. Зураг төслийн ажлын хөлсийг Чехословак улсад 20 000 нэхий нийлүүлэн төлж байсан түүхтэй.
Барилгын ажлыг 1973 онд БНСЧСУ-ын 1973 оны зун Чех улсын Готвальдов хотын Центропроект зураг төслийн институтын зураг төслийн дагуу Чехословак улсын үйлдвэрийн барилгын ПСГ нэгдлийн инженер Рубаник, Заток, Клоудиа нарны удирдлаган дор Монголын барилгын цэргийн 073-р ангийн барилгачид барьж, тоног төхөөрөмж угсрах ажлыг Чехословакын Юханик ахлагчтай 17 мэргэжилтнүүд, манай инженер техникийн ажилтнууд хамтран гүйцэтгэжээ.
Барилгын ажил маш хурдацтай явагдаж 1974 оны 5 дугаар сард дууссан ба тоног төхөөрөмж угсрах ажилд шилжиж улмаар 1975 оны 12-р сарын 15-нд төмөр бетон суурь, багана хучилттай тоосгон ханатай 7000м2 талбайтай, 40000м3 багтаамжтай туршилтын 3 цех, орчин үеийн багаж төхөөрөмж бүхий 6 лаборатори бүхий лаборатори-туршилт-үйлдвэрлэлийн комплексыг ашиглалтанд оруулжээ.
НҮБ-ийн ЮНИДО-ийн ДП (МОН) 70/506 төслийн 1,1 сая долларын хөрөнгө оруулалтаар барилгын ажлыг Монголын засгийн газар, туршилтын цехүүд, лабораторийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх болон эрдэм шинжилгээний ажилтнуудыг сургах, гадаадын экспертүүдийг ажиллуулах асуудлыг НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага тус тус хариуцан шийдвэрлэсэн билээ.
Тус төв арьс ширний үйлдвэрлэлийн технологийн сектор, гутал савхин эдлэлийн сектор, физик-механик, химийн шинжилгээний лаборатори, гутлын лаборатори, механик автоматжуулалтын тасаг, хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах тасаг, техникийн мэдээллийн алба, арьс шир, оёдол, гутлын зориулалттай туршилтын 3 цех, захиргаа аж ахуй, засварын тасаг гэсэн нэгжтэйгээр үйл ажиллагаагаа эхэлжээ.
1980 он хүртэл тус төвд арьс ширний салбарын үйлдвэрүүдэд тулгамдаж байсан техник, технологийн асуудлуудыг шийдвэрлэж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, арьс шир, үслэг боловсруулах технологиудыг шинэчлэн суурь технологиудыг туршилт, судалгааны үндсэн дээр боловсруулан мөрдүүлэх, үйлдвэрийн технологийг тогтворжуулан хэвшүүлэх зэрэг эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажлууд хийгдэж байсан.
Монгол орны цаг уур, бэлчээрийн маллагаанаас хамаарсан арьс ширний бүтцийн онцлог шинж чанарыг нарийвчлан судлаж түүнд тохирсон технологийг боловсруулж эхэлсэн байна. Улсын хэмжээнд түүхий эд бэлтгэх системийг боловсронгуй болгон, гутлын хром, шевро, хувцасны шеврет дээр гэмтлийн судалгааг хийж бүтээгдэхүүний чанарт хэрхэн нөлөөлж байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон байна.
1981-1985 онуудад судалгааны ажлууд нилээд гүнзгийрэн арьс ширэн түүхий эдэд чанарын хамгаалалт хийх аргыг боловсруулах, үслэг арьс боловсруулах технологийг шинэчлэх, шинээр боловсруулах, арьсны гистологийн бүтэц, таваарлаг чанарын судалгааг хийж гутал, хувцасны зориулалттай арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг боловсруулах зорилтоо шийдвэрлэж туршилт шинжилгээний ажил мэдэгдэхүйц дэвшил гарсан. Гутал, хувцасны зөөлөн арьс үйлдвэрлэх технологийг боловсруулах судалгааны ажлыг эхлүүлэн түүхий эдийн бүтцийн онцлогт тохируулан боловсруулах технологийн арга зүйг бий болгож, арьс ширний боловсруулалтын зориулалттай химийн материал үйлдвэрлэгч фирмүүдээс сайн чанартай химийн материалыг сонгон хэрэглэсэн, тэдгээрийн туршлагаас суралцсан зэрэг зөв менежменттэй ажилласан байдаг.
1985 онд арьс ширэнд анхан шатны боловсруулалт хийх, арьс шир, үслэг боловсруулах, савхин эдлэл, гутлын загвар хийцийг сайжруулах, үйлдвэрлэх технологийг боловсронгуй болгож Монгол хонины арьсаар зөөлөн савхи “Наппа” үйлдвэрлэх шинэ технологи, арьс шир, үслэг зөөлрүүлэх ферментийг гарган авч боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Энэхүү технологийн нэвтрүүлсэн инженер техникийн ажилтнууд Төрийн шагнал хүртэж байсан түүхтэй.
1986-1990 онуудад АШЭШТ-ын төв арьс шир, үслэг түүхий эдийг боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг боловсронгуй болгож нэвтрүүлэх чиглэлээр хэд хэдэн дэд сэдвүүдийг гүйцэтгэж хэрэгжүүлснээр үйлдвэрийн арьс шир, савхи, нэхий, гутал, үслэг эдлэлийн үйлдвэрийн суурь технологи, стандартууд боловсрогдон мөрдөгдөж үйлдвэрлэлд нэвтэрсэн байна.
Тус төв нь 1983 оноос аж ахуйн дотоод тооцоонд орж орлогоороо зарлагаа нөхөх үндсэн дээр ажиллаж эхэлсэн бөгөөд, аж ахуйн бүрэн тооцоонд 1989 оноос орж үлдэгдлийн аргаар орлого хуваарилах зарчмаар ажиллаж иржээ.
Монгол Улсын засгийн газрын 1994 оны 178 тоот тогтоолоор төрийн өмчийн төсөвт байгууллагад хамаарагдаж арьс ширний технологийн сектор, хими, технологийн лаборатори, арьс шир, үслэг, оёдлын туршилтын цех, захиргаа, засварын тасагтай 130 гаруй ажиллагсадтай, үүнээс эрдэм шинжилгээний 17 ажиллагсадтайгаар ажиллаж эхэлсэн байна.
Монгол улсын засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Арьс ширний эрдэм шинжилгээ, туршилтын төв, Ноосны үйлдвэрийн эрдэм, шинжилгээ туршилтын төв, Ой модны эрдэм шинжилгээ, үйлдвэрийн институт, Хөнгөн үйлдвэрийн зураг төслийн институт зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарын 4 эрдэм шинжилгээний байгууллагыг нэгтгэн Хөнгөн үйлдвэрийн судалгаа, үйлдвэрлэл бизнесийн „АРМОНО” корпораци байгуулагдсан. АРМОНО гэдэг нь АР-арьс, МО-мод, НО-ноос гэдэг үгийн товчлол байсан бөгөөд сүүлдээ байгууллагын түүх, хөнгөн үйлдвэрийн салбарын уламжлалыг хадгалсан бренд, танигдах нэр болжээ
АРМОНО корпорацийн бүрэлдэхүүнд байсан Хөнгөн үйлдвэрийн зураг төслийн институт 1999 онд, Ноосны үйлдвэрийн эрдэм шинжилгээ туршилтын төв 2000 онд, Ой модны эрдэм шинжилгээ, үйлдвэрийн интитут 2006 онд тус тус ШУТИС-д нэгтгэгдэж АРМОНО корпорацийн бүрэлдэхүүнд ганц АШЭШТТөв харъяалагдан үлджээ.
МУ-ын Засгийн газрын 78-р тогтоолоор 2015 онд Хөнгөн үйлдвэрийн Судалгаа туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци, ТӨААТҮГ нэртэйгээр БСШУСЯ-ны харъяанд өөрчлөн байгуулагдсан.
МУ-ын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Арьс ширний салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 370 дугаар тогтоолоор ХХААХҮЯ-ны харъяанд “Хөнгөн үйлдвэрийн судалгаа туршилт үйлдвэрлэл бизнесийн корпораци” ТӨААТҮГ нэртэйгээр шилжин ирж салбарын яамны бодлогоор арьс ширний салбарын шинжлэх ухаан, технологи, судалгаа, инноваци, бизнесийн чиглэлээр тасралтгүй ажиллан улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн.
АШЭШТТ нь байгуулагдсан түүхэн хугацаанд 207 гаруй технологийн заавар, 170 стандарт, техникийн шаардлага боловсруулж, 18 патент, 107 оновчтой санал гарган батлуулж үйлдвэрлэлд нэвтрүүлснээс гадна улсын захиалгат шинжлэх ухаан, технологийн болон инновацийн 21 төсөл хэрэгжүүлж, төрийн шагналтнууд, доктор, зөвлөх инженерүүд, салбарын тэргүүний ажилтнууд олноор төрөн гарчээ.
2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ-ын 93 дугаар тогтоолоор “Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци ТӨААТҮГ-ыг “ХХААХҮЯ-ны харъяа “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв УТҮГ-тай нэгтгэгдэж “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв” УТҮГ болгон өөрчлөн зохион байгуулагдаж үйл ажиллгаа өргөжин ажиллаж байна.

“Арьс ширний эрдэм, шинжилгээ, туршилтын төв” байгуулагдсны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн эрдэмтэн судлаачид, зохион бүтээгчид, туршилтын цех, лаборатори, захиргааны ажилтнууд мөн арьс ширний салбарын хамт олондоо баяр хүргэж эрүүл энх, хөдөлмөрийн өндөр амжилт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

25/11/2020

“Баргил тех” ХХК-ний “Эко барьцалдуулагч” бүтээгдэхүүн нь Армоно корпорацийн эрдэмтэн, судлаачид, инженерүүдийн олон жилийн туршилт, судалгааны үр дүнд бий болсон бүтээгдэхүүн юм. Уг бүтээгдэхүүнийг Таван толгой түлш ХХК-ний сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд нэвтрүүлснээр утаан дахь хүхэрлэг хийн хэмжээг бууруулах, шахмал түлшний бат бөхийн чанар сайжирч, хог үйрмэгийн хэмжээ багасах, үйлдвэрлэлийн горимын хатаалтын хугацаа богиносож, түлшний үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэх зэрэг давуу тал үүснэ. Мөн Улаанбаатар хотын агаарын чанарт сөргөөр нөлөөлж буй хүхэрлэг хийн хэмжээг 2-4 дахин, PM-10 тоосонцрын хэмжээг 2 дахин, бусад бохирдуулагч хийн хэмжээг 2-3 дахин бууруулах боломжтой гэсэн судалгааны үр дүн гарсан байна. Энэ бүтээгдэхүүнийг дотоодын түүхий эдээр эх орондоо үйлдвэрлэх бөгөөд импортыг 100 хувь орлож улсын төсөвт жилдээ 6.5 тэрбум төгрөг орж, дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудад 15 тэрбум бодит орлого болж үлдэх бөгөөд 150 орчим ажлын байр нэмэгдэнэ.
Монгол улсын зөвлөх инженер, доктор С.Бүрэн: "Энэ барьцалдуулагчийг ашигласанаар агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ 4 дахин буурна. Үүнийг өнгөрсөн жил хийсэн туршилтуудаар баталсан байгаа. Шахмал түлшний бат бөхийн чанар нэмэгдэх. Үйлдвэрлэлийн нийт хугацаа багасах гэх мэтийн давуу талууд байгаа. Хамгийн гол нь салдаггүй ханиад болон зүрх судасны өвчин гээд олон өвчин үүсэх шалтгаан болдог хүхэрлэг хийн хэмжээг бууруулж байгам явдал юмаа"
Эко түлшээ хэрэглэж
Эрүүл мэндээ хамгаалцгаая

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

Хан/Уул дүүрэг, 2-р хороо, арьс ширний үйлдвэрийн хашаа
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00