30/07/2026
1. Гол өөрчлөлт: Орлогын босго өндөрсөнө
- Японы дундаж орлогод хүрэх шаардлагатай: Шинэ журмын төслөөр Байнгын оршин суух зөвшөөрөл хүсэгч иргэний жил бүрийн орлого нь Японы өрхийн дундаж орлогоос багагүй байх шаардлагатай болж байна.
- Сүүлийн тоо баримтаар: 2024 оны Эрүүл мэндийн яамны мэдээллээр Японы өрхийн дундаж орлого 5.752 сая иен байгаа юм. (Гэхдээ энэ нь зөвхөн өмнө нь хүсэлт гаргагчийн өөрийнх нь орлого уу, эсвэл эхнэр/нөхрийн орлоготой нийлсэн өрхийн нийт орлого уу гэдэг нь хараахан тодорхой болоогүй байна.)
2. Тэтгэвэр болон хөрөнгийн шаардлага
- Тэтгэврийн шимтгэл: Хүсэлт гаргагчийн ирээдүйд авах тэтгэврийн хэмжээг Японд 30 жил стандарт ажилтны тэтгэврийн шимтгэл төлсөн хүний төвшинтэй харьцуулж үнэлэх аж.
- Хадгаламж, хөрөнгөөр нөхөх: Энэхүү тэтгэврийн эсвэл орлогын дутагдалтай хэсгийг өөрийн хуримтлал, санхүүгийн хөрөнгөөрөө нөхөн харуулж болох ажээ.
3. Яагаад чангаруулж байгаа бэ?
- Байнгын оршин суугч виз авсныхаа дараа нийгмийн халамжийн тэтгэмж хүсэх тохиолдол нэмэгдсэн тул эдийн засгийн хувьд бие даан амьдрах чадвартай эсэхийг нь илүү нягтлахаар зорьж байна.
- Мөн цаашид хэлний мэдлэг болон хүүхдийн сургуулийн хамрагдалт зэрэг шалгууруудыг ч давхар үнэлж магадгүй байна.
4. Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
Журмын хэрэгжих хугацаа эцсийн байдлаар батлагдаагүй байгаа ч 2026 оны 10-р сараас эхлэн орлогын шинэ шаардлага хэрэгжиж магадгүй байна.
Beegii Chuukii Япон хэлний коммьюнити