21/08/2026
💫 CubeVerse Community Discord нээгдлээ❗
Шоо эвлүүлдэг, сонирхдог, сурдаг бүх шоочид маань нэг дор цуглаж, хоорондоо мэдлэг, туршлагаа хуваалцах CubeVerse Community маань нээгдлээ. 🤗
Community-д нэгдсэнээр
Шооны талаар ярилцах, өөрсдийн мэддэг арга техникээ бусдад зөвлөж хуваалцах, 🏆тэмцээн, эвентүүдийн мэдээлэл цаг алдалгүй авах, 🤝 Бусад шоочидтой танилцаж, шинэ найз нөхөдтэй болох, Шоотой холбоотой сонирхолтой зүйлсээ ярилцаж, хамтдаа хөгжих боломжтой. Мөн хоорондоо холбогдоод уралдсан ч болох юм. 🙆
Цаашдаа community маань илүү олон гишүүнтэй болохын хэрээр 7 хоног бүр challenge, онлайнаар жижиг цуврал тэмцээнүүд зохион байгуулах, мөн тодорхой хугацаанд шоо болон бусад сонирхолтой зүйлсийн giveaway явуулах зэрэг олон зүйл төлөвлөж байна. Одоогоор дөнгөж эхэлж байгаа болохоор цөөхүүлээ байгаа ч энэ бол эхлэл. 🔥
Удахгүй 10, 100, 1,000, 10,000-уулаа болж, Монголын шоочдын хамгийн том community болно гэдэгт итгэж байна. 🚀
Тиймээс та ч бас эхнээс нь хамт байж, CubeVerse Community-г хамтдаа бүтээлцээрэй! ❤️
👉 Discord линк: https://discord.gg/MzmE8VHEA
See you in CubeVerse! ✨