Axleth - Математикийн сургалт

Axleth - Математикийн сургалт

Share

1-р сургууль , 11-р сургууль, Шинэ эрин, шинэ эхлэл гэх мэт гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн элсэлтийн шалгалтанд БЭЛТГЭНЭ.

23/08/2025

Brilliant.

Photos from Axleth - Математикийн сургалт's post 10/08/2025

11-сургууль, 2023 оны элсэлт, I өдрийн бодлогууд. #11сургууль #31сургууль #1сургууль #математикийн #жилийнсургалт

Photos from Axleth - Математикийн сургалт's post 10/08/2025

2025 оны суралах Шалгалтын 1 болон 2 дугаар шатны #бодлогууд болон #бодолтууд. #математик

10/08/2025

https://www.facebook.com/share/p/1AP8vS419q/?mibextid=wwXIfr

МУИС-ийн багш Ж.Даваадулам: Мөнгө төгрөг муутай бол хүүхдээ өндөр үнэтэй сургуульд оруулах гэж улайран зүтгэсний хэрэггүй

Онцгой ялгаа байхгүй. Американ скүүл төгссөн хүүхдэд ч, хөдөө суманд төгссөн хүүхдэд ч, хотын захын сургууль төгссөн хүүхдэд ч, олимпиадын аваргад ч, олигтой дүнгүй арайхийж орсон хүүхдэд ч дээд математикийн хичээл зааж явсан багш хүний үг шүү. Яваандаа төгссөн сургуулиараа биш хичээл зүтгэлээрээ ялгараад ирдэг юм. Ер нь
1. Тэвчээртэй
2. Зүтгэлтэй
3. Хөдөлмөрч
4. Хүний үг даадаг, сонсдог
хүн л бусдын өмнө гишгэдэг юм билээ дээ.

07/08/2025

2024-2025 онд 5 дугаар ангийн 30 сурагч сургалтандаа бүртгэн бүтэн жил хамрагдан суралцсан билээ.
🥰 Тэр дундаас хөөрхөн шавь нар болох Эрхэс, Хатанзориг, Маргад, Хантөгс, Жавхлан, Мэргэн, Эрдэнэ гэх сурагчид маань зорьсондоо хүрч 11-р сургууль тэнцэн орсон сайхан мэдээг саяхан хүлээж авлаа. Та нараараа бахархаж байна шүү.
🥳Суралцагчиддаа цаашдын сургалтанд нь өндөр амжилт гаргаарай гэж чинь сэтгэлээ хүсэх байна. 🥳

#11рсургууль #МАТЕМАТИКИЙН

19/07/2025

Эдгээр Сурагчиддаа баяр хүргэеэ.
https://www.facebook.com/photo/?fbid=1277238067088746&set=a.478533026959258

ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН 66 ДУГААР ОЛИМПИАДААС МОНГОЛ УЛСЫН СУРАГЧИД 1 АЛТ, 3 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Австрали Улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотноо 2025 оны 7 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон Улсын Математикийн 66 дугаар Олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэн нийт 174 оноогоор бүх цаг үеийн Монголын оролцогчдын багийн онооны хамгийн дээд оноог авч түүх бүтээлээ.

Амжилттай оролцсон багийн гишүүд, багш, дасгалжуулагч нартаа чин сэтгэлийн баяр хүргэе.

Мөн бидний үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн эцэг эхчүүд, математикийн багш нар, Боловсролын яам, Монголын Математикийн Олимпиадын Хорооны дэмжигч байгууллагууд болон хамтран ажиллагч бүх байгууллагуудад талархал илэрхийлье.

Багийн ахлагчаар Ү.Отгонбаяр, дэд ахлагчаар Т.Базар нар ажиллаж, хариуцлагатай, манлайлагч үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэсэнд талархал илэрхийлье.

Мөн тус багийн бэлтгэлийг хариуцан, дасгалжуулагчаар үр бүтээлтэй ажиллаж, оролцогчдын итгэлт нөхөр нь байж чадсан Х.Нурсолтан болон Монголын Математикийн Олимпиадын Хорооны Удирдах зөвлөлийн гишүүдэд энэхүү амжилтын ард үргэлж үнэтэй хувь нэмэр оруулж байдгийг онцлон дурдаж, талархал илэрхийлье.

Монголын Математикийн Олимпиадын Хороо

27/06/2025

Сургалтын бүртгэл маань жил бүр тогтмол явагддаг шүү.
4 болон 5 дугаар ангид элсэн суралцах хүүхдүүдийг бүртгэж авах болно.
Мэдээж хүүхэд маань математикт сонирхолтой байх. Сууж сурсан хүүхэд байвал хүрэх үр дүн өндөр байх болно шүү.

Суралцагчид бүртгүүлэхээр ирэхдээ:
1. Цаас
2. Үзэг харандаа бэлтгэн авч ирнэ үү.

Хаяг: Баруун 4 зам МҮЭСТО-ны баруун талд Одод төв
Утас: 95040690
#11-рсургууль #Баруун4зам

27/06/2025

AXLETH - төв маань нээгдээд 10 гаруй жил болж байна. АЛБАН ЁСНЫ шинэхэн пэйжээ нээсэн байгаам шүү.
Манай сургалт - Гүнзгийрүүлсэн сургалттай:

1. Нийслэлийн ерөнхий боловсролын #1-дүгээр_сургууль
https://www.facebook.com/schoollaboratory
2. Нийслэлийн ерөнхий боловсролын #11-дүгээр_сургууль
https://www.facebook.com/school11mongolia
3. #31-р_сургууль. https://www.facebook.com/profile.php?id=100050009366610
4. болон гэсэн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн 6 дугаар ангид элсэн орох шалгалтанд бэлтгэдэг билээ.

СУРГАЛТАНД: 3 болон 4 дүгээр анги төгсөж буй хүүхэд буюу элсүүлэн авах болно. Мэдээж элсүүлж авах хүүхдийнхээ мэдлэгийн түвшинг шалгах тул эцэг эх асран хамгаалагчид маань хүүхдүүдтэйгээ сайтар ярилцаж шийдэлд хүрсэний дараа ирэх нь зөв юм шүү.

СУРГАЛТ: 8 сараас эхлэн 6 сар хүртэл үргэлжлэнэ. Сургалтын цагийн хуваарийг элсэн суралцах болсон хүүхэд тус бүрт тухайн үед мэдэгдэх болно.
⁉️Суудлын тоо хязгаартай шүү. ⁉️
Хаяг: Баруун 4 зам МҮЭСТО-ны баруун талд Одод төв
Утас: 95040690

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Mongolia
Ulaanbaatar
16000