Залуу Сэтгэл Судлаачдын Хөгжлийн Үүр ТББ / Nest for Young Psychologists NGO

Залуу Сэтгэл Судлаачдын Хөгжлийн Үүр ТББ / Nest for Young Psychologists NGO

Share

Nest for the Development of Young Psychologists NGO

Nurturing young psychologists with science, ethics, and purpose.

Advancing psychology as a discipline in Mongolia. 🇲🇳🧠

@nest4youngpsychs

Photos from Залуу Сэтгэл Судлаачдын Хөгжлийн Үүр ТББ / Nest for Young Psychologists NGO's post 24/03/2026

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙН ГАРИЙН АВЛАГА 2026

Олон залуус ажилд ороод удаагүй байхдаа:
"чөлөө авч болохгүй",
"туршилтын хугацаанд амрахгүй",
"манай байгууллагад ийм журам байдаг" гэх мэт үг сонсож, эрхээ мэдэхгүйгээсээ болоод зөвшөөрөөд өнгөрдөг.

Гэвч хөдөлмөрийн тухай хуульд
- Хувийн чөлөө
- Хүүхэд асрах чөлөө
- Цалинтай чөлөө
- Байгууллагын дотоод журмаар олгох чөлөө зэрэг олон зохицуулалт байдаг.

Чухал нь:
Чөлөөний нөхцөл зөвхөн хуульд биш,
- хөдөлмөрийн гэрээ
- дотоод журам
- хамтын гэрээ дээр хэрхэн зааснаас хамаардаг.

Тиймээс гарын үсэг зурахаасаа өмнө
- Чөлөөний төрөл
- Цалинтай эсэх
- Хэд хоног
- Ямар нөхцөлд
- Ямар бичиг баримт шаардах гэсэн зүйлсийг заавал шалгаарай.

Таны хөдөлмөр үнэ цэнтэй.
Таны цаг хугацаа үнэ цэнтэй.

Дараагийн постыг алдалгүй үзэхийг хүсвэл Follow хийгээрэй.

#ХөдөлмөрлөхЭрх #ЗалууАжилтан #ХөдөлмөрийнХууль

Photos from Залуу Сэтгэл Судлаачдын Хөгжлийн Үүр ТББ / Nest for Young Psychologists NGO's post 21/03/2026

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙН ГАРИЙН АВЛАГА 2026

Бид бусдын сэтгэл зүйг хамгаалахыг хүсдэг.
Гэхдээ өөрсдийнхөө ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хэр сайн мэддэг вэ?

Шинэ төгссөн, анхны ажилдаа орж буй, эсвэл аль хэдийн ажиллаж байгаа олон залуус

"туршлагагүй",
"түр ажилтан",
"залуу учраас туршлага хуримтлуул",
"багшийнхаа төлөө",
"нийгмийн сайн сайхан, байгууллагын хамт олны төлөө"

гэдэг шалтгаанаар хөдөлмөрийн эрхээ зөрчүүлэх тохиолдол маш их байсан, байсаар ч байгааг бид залуу сэтгэл судлаачдын уулзалтуудаар шийдвэрлэх ёстой асуудлуудын нэгээр тодорхойлсон билээ.

Бусдын сэтгэлзүйн эрүүл мэндийн төлөө ажилладаг бидний хувьд өөрийнхөө хил хязгаарыг тогтоох, өөрийн хөдөлмөрийн эрхээ мэдэх, өөрийгөө хамгаалах чадвартай байх нь маш чухал.

Тиймээс Залуу Сэтгэл Судлаачдын Хөгжлийн Үүрээс
📌 "Хөдөлмөрлөх эрхийн гарын авлага 2026"-ийг хүний нөөцийн мэргэжилтнүүд, залуу сэтгэл судлаачдын өөрсдийн оролцоотойгоор бэлдэж дуусаад байна.

Энэ гарын авлага нь:
- Бүх төрлийн байгууллагад ажиллаж буй залууст зориулсан
- Хөдөлмөрийн тухай хуулийг ойлгомжтой тайлбарласан
- Бодит жишээтэй
- Үнэгүй ашиглах боломжтой

📍 Туршилтын хугацаа
📍 Ээлжийн амралт
📍 Өвчний чөлөө
📍 Ялгаварлан гадуурхалт
📍 Ажлаас гарах үеийн эрх
📍 Цалин, гэрээ, дарамт
… гэх мэт хамгийн түгээмэл зөрчлүүдийг тайлбарлана.

Таны хөдөлмөр үнэ цэнтэй.
Түүнийг хамгаалах хамгийн хүчтэй зэвсэг бол мэдлэг.

#ХөдөлмөрлөхЭрх #ЗалууАжилтан #ХөдөлмөрийнХууль

Photos from UK in Mongolia -  British Embassy Ulaanbaatar's post 10/11/2025

Зориг сан болон Их Британийн Элчин Сайдын яамнаас хамтран хэрэгжүүлж буй ‘’Залуусын орон зай 2025’’ хөтөлбөрт хамрагдаж буй иргэний нийгмийн байгууллагын нэг болж буйдаа баяртай байна. Бид бүхэн ардчилал, хүний эрхийн дуу хоолой болж идэвхтэй иргэний нийгмийг хөгжүүлэхэд өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулах болно ✋🏻

We’re delighted to be one of the civil society organizations selected for the “Youth Space 2025” program, jointly implemented by the Zorig Foundation and the UK in Mongolia - British Embassy Ulaanbaatar. We’re committed to contributing to the development of an active civil society and being a strong voice for democracy and human rights. ✋🏻

08/11/2025

"СЭТГЭЛ СУДЛАЛЫН САЛБАРЫН ЗУРАГЛАЛ" судалгааны тайлан та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо! 🤩

🌐 Судалгааны тайлан үзэх холбоос: https://online.anyflip.com/pvxlj/nbvz/mobile/

Уг судалгаанд оролцсон бүх байгууллага, хувь хүмүүсийн хамтын оролцоо, нээлттэй хандлага нь Монголын сэтгэл судлалын салбарын хөгжлийн эх сурвалжийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон дурдаж, ахин талархлаа илэрхийлмээр байна.

Та бүхэн судалгааны тайлантай уншиж танилцан, бусдадаа хуваалцаж дэмжлэг үзүүлээрэй! ✨❤️

👉 Мөн та бүхэнд санал, хүсэлт, шүүмж, зөвлөмж болоод хуваалцахыг хүссэн сэтгэгдэл байвал манай цахим шуудан болох [email protected] руу илгээгээрэй, баярлалаа. Бид хүлээж авахдаа баяртай байх болно.

Photos from Psychology Publishing's post 07/11/2025

Сэтгэл судлалын салбарын зураглал - 2025

Хамтран ажилласан Залуу сэтгэл судлаачдын хөгжлийн үүр ТББ болон бидний судалгааны танилцуулга арга хэмжээнд цаг заваа зориулж ирсэнд хүмүүст талархал илэрхийлье.

Photos from Залуу Сэтгэл Судлаачдын Хөгжлийн Үүр ТББ / Nest for Young Psychologists NGO's post 05/11/2025

🧠 Сэтгэл судлалын салбарын зураглал 2025 судалгааны үр дүнгээс

💭 Монгол дахь сэтгэл судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хиймэл оюун ухааны хэрэглээ дараах онцлогтой байна.

📊 Судалгааны тайланг танилцуулах өдөрлөг 11-р сарын 7-ны өдөр Volunteer HUB-д 18:30 цагаас болно. Сэтгэл судлалын салбарын мэргэжилтнүүдээрээ удахгүй уулзацгаая!
https://www.facebook.com/events/836452888836960/?ti=ls

Дэмжигч байгууллага: Psychology Publishing
Постер бэлтгэсэн: Tsolmon Batbold

Photos from Залуу Сэтгэл Судлаачдын Хөгжлийн Үүр ТББ / Nest for Young Psychologists NGO's post 04/11/2025

"СЭТГЭЛ СУДЛАЛЫН САЛБАРЫН ЗУРАГЛАЛ 2025" судалгааны хэсгээс🤩

Энэхүү судалгаагаар бид Монгол дахь сэтгэл судлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын бүтэц, хүний нөөц, санхүү, засаглал, хиймэл оюун ухааны хэрэглээ, сул болон давуу тал гэх мэт нөхцөл байдлыг системтэйгээр харуулахыг хичээсэн билээ.

🙌 Монголын сэтгэл судлалын салбар илүү системтэй, ил тод, шинжлэх ухаанд тулгуурласан хөгжлийн шинэ шатанд гарч, нийгмийн сэтгэл зүйн сайн сайхан байдлыг бэхжүүлэхэд энэхүү судалгаа бага ч атугай хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.

Судалгааны тайланг танилцуулах өдөрлөг 11-р сарын 7-ны өдөр Volunteer HUB-д 18:30 цагаас болно. Сэтгэл судлалын салбарын мэргэжилтнүүдээрээ удахгүй уулзацгаая!
https://www.facebook.com/events/836452888836960/?ti=ls

Хүндэтгэсэн,
Залуу Сэтгэл Судлаачдын Хөгжлийн Үүр ТББ

Photos from Залуу Сэтгэл Судлаачдын Хөгжлийн Үүр ТББ / Nest for Young Psychologists NGO's post 01/11/2025

🧠 Сэтгэл судлалын салбарын зураглал 2025 судалгааны үр дүнгээс

💭 Монгол дахь сэтгэл судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын орлогын эх үүсвэр, зардлын бүтэц зэрэг нь ямар дүр зурагтай байгааг та мэдэх үү? Энэхүү судалгааны тайландаа бид уг өнцгийг мөн орхилгүй оруулсан болно.

📊 Судалгааны тайланг танилцуулах өдөрлөг 11-р сарын 7-ны өдөр Volunteer HUB-д 18:30 цагаас болно. Сэтгэл судлалын салбарын мэргэжилтнүүдээрээ удахгүй уулзацгаая!

Дэмжигч байгууллага: Psychology Publishing
Постер бэлтгэсэн: Tsolmon Batbold

Photos from Залуу Сэтгэл Судлаачдын Хөгжлийн Үүр ТББ / Nest for Young Psychologists NGO's post 29/10/2025

Сэтгэл судлалын салбарын зураглал 2025 судалгааны үр дүнгээс:

Монголын сэтгэл судлалын байгууллагууд аль бүлгийн хэрэглэгчдэд чиглэж ажиллаж байна вэ?

👶 Судалгаанд хамрагдсан байгууллагуудын дийлэнх нь 20-34 насны залуус руу чиглэсэн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд бага насны хүүхэд болон ахмад настнуудад чиглэсэн үйлчилгээ хамгийн бага түвшинд байгааг судалгаа харууллаа.

🗓 11-р сарын 7-нд судалгааны тайлангийн танилцуулга өдөрлөг зохион байгуулагдана 🤩 Та дэлгэрэнгүй мэдээлэллийг дараах холбоосоор аваарай:
https://www.facebook.com/events/836452888836960/?ti=ls

👉 Хамтран ажиллах сонирхолтой бол QR кодоор бүртгүүлээрэй.

Дэмжигч байгууллага: Psychology Publishing
Постер бэлтгэсэн: Tsolmon Batbold

28/10/2025

"СЭТГЭЛ СУДЛАЛЫН САЛБАРЫН ЗУРАГЛАЛ 2025" судалгааны тайлан танилцуулах үйл ажиллагаа 11.07 өдөр зохион байгуулагдана!

Энэхүү судалгаагаар бид Монгол дахь сэтгэл судлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын бүтэц, хүний нөөц, санхүү, засаглал, хиймэл оюун ухааны хэрэглээ, сул болон давуу тал гэх мэт нөхцөл байдлыг системтэйгээр харуулахыг хичээсэн билээ.

Cудалгаанд Монгол улсад сэтгэл судлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг нийт 66 байгууллага бүртгэгдсэн хэдий ч олон янзын шалтгааны улмаас 36 байгууллага оролцсон бөгөөд үр дүнгээ та бүхэнд танилцуулахад бэлэн болсон тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

📍 Хаяг: VOLUNTEER HUB (64-р дэлгүүрийн ойролцоо байрлах Этүгэн их сургуулийн 4-р байр, В1 давхар)
🕰️ Хугацаа: 2025/11/07-ны 18:30 цаг.

Photos from Залуу Сэтгэл Судлаачдын Хөгжлийн Үүр ТББ / Nest for Young Psychologists NGO's post 27/10/2025

🧠 Сэтгэл судлалын салбарын зураглал 2025 судалгааны тайлангийн хэсгээс

Жендэр, нас, эрдмийн зэрэг, байгууллагын бүтэц гээд салбарын өнөөгийн дүр төрх ямар байгааг та бүхэндээ харуулах гэж байна.

📊 Судалгаанд 36 байгууллага хамрагдсан бөгөөд:
- Ажилтнуудын дундаж тоо 4-5
- Ажиллах хүчний 90% нь эмэгтэйчүүд
- Ихэнх мэргэжилтнүүд магистрын зэрэгтэй
- 35-аас доош насныхны оролцоо өсөн нэмэгдэж байна

✨ Энэ нь сэтгэл судлалын салбарын хөгжилд одоогийн байдлаар залуу, эмэгтэй мэргэжилтнүүд гол хөдөлгөгч хүч болж буйг харуулж байна.

Тун удахгүй нэгдсэн тайлан нийтлэгдэж та бүхний гарт хүрэх болно. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай хуудастай ойрхон байгаарай.

Судалгааны дэмжигч байгууллага: Psychology Publishing
Постер бэлтгэсэн: Tsolmon Batbold

Хүндэтгэсэн,
Залуу Сэтгэл Судлаачдын Хөгжлийн Үүр ТББ

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Ikh Mongol
Ulaanbaatar