Tseveenjav Lkhanaa

Tseveenjav Lkhanaa

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Tseveenjav Lkhanaa, Education Website, Government III building, Baga toiruu/44, Ulaanbaatar.

Photos from Удирдлагын академи's post 20/12/2025

"Governance 2025" эрдэм шинжилгээний хуралд оролцож, Дэд байранд орлоо :)

10/06/2025

Японы Нагао Казүкиро эмч “АЛХАЛТ” гэсэн ном бичсэн бөгөөд уг номынхоо урд хавтсан дээрээ “Алхах төдийд өвчний 90 хувь нь эдгэрнэ” гэж бичсэн нь, уншигчдын сонирхол татаад байгаа билээ. Нагао Казүкиро эмч олон жилийн судалгаан дээрээ тулгуурлан, алхалтын ач тусын талаар 4 цуврал ном бичсэн аж.

АЛХАХ ҮЕД:

1. Хүний ГЕН ӨӨРЧЛӨГДӨЖ, ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙДАГ учраас, дархлаа сайжирч, өвчин эдгэдэг.

2. ТЕЛОМЕР ЭС УРТАСДАГ учраас, хавдар болон бусад өвчнөөс сэргийлэх боломж бий болдог.

3. ГЭДЭСНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА САЙЖИРЧ, ашигтай ба ашиггүй бактерийн тэнцвэрийг гэдэс маш сайн зохицуулснаар, биед туссан өвчин эдгэх ба цаашид өвчлөхгүй байх боломж үүснэ.

4. ТЕСТОСТЕРОН хэмээх дааврын ХЭМЖЭЭ НЭМЭГДДЭГ учраас, уургийн нийлэгжилт нэмэгдэн, бодисын солилцоо сайжирч, өөх тосны солилцоог идэвхжүүлдгээс гадна, булчингийн хүч чадал нэмэгдэнэ. \Тестостеронийг хүний биед байгалиас заяасан допинг гэж үздэг бөгөөд, хэт ихдэх ба хэт багасах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.\

5. СЕРОТОНИН, ДОПАМИН зэрэг аз жаргалын гормон ялгардаг учраас, урам зориг, эрч хүч биед бий болж, санаа сэтгэлийн хүч бий болсноор, алив өвчнөөс амархан ангижрах боломж бий болдог.

Ийнхүү, хүн өдөр бүр тогтмол 2000 – 10000 алхсанаар, дараах өвчнөөс бүрэн ангижрах боломжтой гэсэн дүгнэлтийг Нагао Казүкиро эмч хийсэн байна.
Үүнд: Өдөрт
- 2000 алхвал, өвчлөвч, хэвтэрт орохгүй
- 4000 алхвал, сэтгэл гутралд орохгүй
- 5000 алхвал, зөнөгрөхгүй, зүрх судасны өвчин тусахгүй
- 7000 алхвал, хорт хавдруудаас сэргийлж чадна. Гэдэс, ходоод өвдөхгүй, яс сийрэгжилтээс сэргийлж чадна.
- 8000 алхвал, даралт ихсэхгүй, чихрийн шижин тусахгүй, таргалахгүй, нойргүйдэхгүй, ууц нуруу өвдөхгүй.
- 10000 алхвал, бүх өвчнөөс бүрэн сэргийлж чадах бөгөөд, янз бүрийн өвчтэй байсан бол эдгээр нь 90 хувь илааршина.

Ийм учраас Нагао Казүкиро эмч аливаа өвчнийг эмээр эмчлэхээс илүүтэйгээр АЛХАЛТААР ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙГ судалгаагаараа баталсан ажээ.

Нагао Казүкиро өдөрт ядахнаа, 3 удаа 15 минут алхах, эсвэл, 3 удаа дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна. Тогтмол алхдаггүй хүн өвчнөө эдгээх гэж, эмэнд хамаг мөнгөө зарцуулдаг бол, өдөр бүр 2000 – 10000 алхдаг хүн өвчлөх нь маш бага тул, тэдэнд эмийн сан руу очих хэрэгцээ шаардлага тун бага гардаг гэнэ.
Тэрбээр өдөрт дунджаар 7000 алхах нь тун сайн гэж үзсэн байна.

Хүн хөдөлгөөн хийж л байвал, өвчин үл тусаж, урт наслах боломжтой гэдгийг, Нагао эмч баталсан.

Харин, архи, тамхи зэрэг хорт зуршил, буруу хооллолт, хэт орой унтах зэрэг нь алхалтын ач тусыг үгүй хийдэг гэнэ.

Photos from JDS Mongolia's post 08/04/2025

Төрийн албан хаагчдад зориулсан 100 хувийн тэтгэлэгтэй JDS хөтөлбөрт хамрагдан, Япон Улсын их сургуульд магистрантурт суралцахыг хүсвэл дараах нээлттэй арга хэмжээнд оролцохыг урьж байна. Суудлын тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлээрэй.
https://forms.office.com/r/n1JmywFaew

JDS - Japanese Grant Aid for Human Resource Development Scholarship | JDS 25/09/2024

JDS тэтгэлгийн талаар асуугаад байдаг хүмүүс, чат бичээд байдаг хүмүүс минь энэ хагас сайнд уулзая 🥰

JDS - Japanese Grant Aid for Human Resource Development Scholarship | JDS JDS Project offers Master’s Degree course and Doctor’s Degree course at Japanese Universities in English. Click your country to find out how to become a next leader in your country and beyond.

24/07/2024

СУДАЛГААНЫ АЖИЛ МААНЬ НИЙТЛЭГДЛЭЭ

BCC (Bilateral Assistance & Capacity Building for Central Banks) хөтөлбөрийн хүрээнд “Market Distance and Household Income: Quasi-experimental Evidence from Mongolia” судалгаа хийж, нийтлүүллээ.

Уг судалгааг Щвейцарын Geneva Graduate Institute-ийн Эдийн засгийн тэнхим профессор Lore Vandewalle-ийн удирдлага дор хийж гүйцэтгэж, BCC хөтөлбөрийн захирал, Олон улсын эдийн засгийн профессор Cédric Tille (Щвейцарын төв банкны удирдах зөвлөлийн гишүүн)-ийн удирдан явуулдаг BCC хөтөлбөрийн цуврал семинарт судалгааны үр дүнг танилцуулж, санал шүүмжийг тусган ажиллалаа.

Судалгааны ажил маань BCC хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Geneva Graduate Institute-ийн Graduate Institute of International and Development Studies төвийн Олон улсын эдийн засгийн тэнхмийн судалгааны ажлын цуврал (Working Paper Series)-д нийтлэгдлээ.

Судалгааг бүрэн эхээр нь тус институтийн цахим хуудас дахьhttps://bccprogramme.org/wp-content/uploads/2024/07/HEIDWP09-2024-Tseveenjav-Lkhanaa.pdf линкээр орж унших боломжтой.

Манай улсын ядуурлын түвшин 2022 оны байдлаар 27.1%-тай байна. Түүнчлэн хөдөө нутгийн ядуурал 41.2% байна. Судлаач миний бие энэхүү хөдөө нутгийн ядууралд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлахыг зорьсон юм. Иймээс малчдын мал аж ахуйгаас олж буй орлогод ямар ямар хүчин зүйлс нөлөөлж болох эсэхийг судалж, үүн дотроо нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг манай улсын малчдын зах зээлээс алслагдсан байгаа нь тэдний орлогод хэрхэн нөлөөлдөг эсэхийг судалсан юм.

Малчин өрхийн мал аж ахуйгаас олж буй орлогод зах зээлээс алслагдсан байдал нь сөргөөр нөлөөлж байна. Тиймээс малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх нь чухал байна.

Та бүхэн судалгааны дэлгэрэнгүйтэй танилцана уу.

05/12/2023

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ

OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлдэг PISA буюу Programme for International Student Assessment (Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ)-д Монгол Улс анх удаа хамрагдаж, Монголын боловсрол дэлхийн хаана явааг харьцуулах боломж олдлоо.

Энэхүү шалгалт нь Математик, Унших, Байгалийн ухаан гэсэн гурван сэдвийг хамардаг. 2022 онд уг шалгалтыг 81 орны хүүхдүүд өгсөн бөгөөд Сингапур, Япон, БНСУ, Эстони, Швейцарь, Канад, Нидерланд, Ирланд, Бельги, Дани улсууд эхний 10 байрыг эзэлжээ. Харин манай улс 81 орноос 43 дугаар байранд оржээ.

МАТЕМАТИК:
Монгол Улс математикийн хичээлийн үнэлгээнд 81 орноос 47 дугаарт жагсжээ. OECD орнуудаас 2.5 жилийн хоцрогдолтой байна.

УНШИХ ЧАДВАР:
Унших чадварын үнэлгээгээр 81 орноос 65-д орж, муу үнэлгээ авчээ. Дэлхийн дунджаас 5 жилээр, азийн хүүхдүүдээс 2.5 жилээр хоцрогдож байна. Нийт шалгуулагчдын 64% уншсанаа ойлгох, ярих, эргэцүүлэх, өөрийгөө илэрхийлэх, эсээ бичих чадваргүй.

БАЙГАЛИЙН УХААН:
Байгалийн ухааны үнэлгээгээр 81 орноос 53-т оржээ. Шинжлэх ухаанч эрэл хайгуул хийх, өгөгдөлд анализ хийн, тайлбарлах ур чадвар OECD орнуудаас 3 жилийн хоцрогдолтой.

Манай улсын 2 хүүхэд тутмын нэг нь хоцрогдолтой байна.

https://www.oecd.org/pisa/

10/11/2023

Санаанд багтсан зүйл
Заяанд багтдаг юм.
Зоригтой бай!
Эргэлзэж тээнэгэлзэлгүй эхлүүлээд үз 💪🙏🎉👏🎊

04/04/2023

Сүүлийн хэдэн сар байт харвааны спортод бараг л бүр уусан шингэж орлоо. Уг нь анх зүгээр сонирхоод очтол өдөр бүр хөгжим мэт намайг соронздон татаж байна. Өдөрт 1 цаг хичээллээд байгаа. Сая заалны улсын аварга болсон. Тэрэнд өндөр амжилттай оролцсон тамирчид ажлын 5 өдөр, өдөрт 8 цагаар бэлтгэл хийдэг гэсэн кккккк. Миний хувьд бага багаар сурж л байна. Их сонирхолтой спорт юмаа. Яаж ингэж намайг өөртөө татаж чадав аа хэхэ. Ер нь хүн өдөрт дор хаяж 1 цагийг спортод зарцуулах хэрэгтэй юм байна шүү манайхааааан. Үнэхээр дурлаж байна 🥰😘❤️🤗👌

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Government III Building, Baga Toiruu/44
Ulaanbaatar
976