31/10/2018
Өнөөдөр өргөтгөлд буу халаад сууж байсан төгсөх курсын 4 охины яриаг сонслоо. Ямар сонин сэтгэхүй, сонин төсөөлөл вэ?
Төгсөөд нилээдгүй хэдэн жилийг ардаа өнгөрөөчихсөн хүний хувиас хэдэн зүйл хэлье ээ залуусаа 😙
1. Голч биш мэдлэг чухал
Comedian Идэрээгээс эхлээд Ангууч хүртэл энэ талаар ярьчихсан ч гэсэн тэр 4 охины яриа үнэхээр дотор маажлаа л даа. Үхэж хаттал баланс тэнцүүлээд л, цаг хугацааны үнэ цэнэ тооцоод өнгөрөөсөн, хуулаад хураалгасан бие даалтууд чинь шалгуулж дуусаад л мартагдаад хаягддаг шүү дээ. Зөвхөн голчоо өндөр байлгах, сайн дипломтой төгсөн гэж бодож хийж байгаа бол эртхэн замаа хөө дөө. Тэр их бие даалтыг хийлгүүлж байгаа орь ганц шалтгаан нь ОЙЛГУУЛАХ болохоос хариуг нь харж хуулах, гавал найзаасаа copy дох биш шүү дээ. Үнэхээр гол concept-оо ойлгочихсон бол муусайн бие даалтыг хийхгүй байсан ч алдах зүйлгүй.
2. БИД бас БИ-г ойлго
Зиа сайн ч муу ч нэг юм төгсөөд ажил дээр гарлаа гэж бодъё. 20 гаруй мянган ажилтантай MCS группт арай чүү тэнцээд ороод ирлээ "ХАМТ ОЛОН". Ер нь бидний мэддэг "ТОМЧУУД" их сонин л доо. Олон жил ажиллаад ч тэр үү, насных нь тоо өсөөд ч тэр үү юмыг тойруулж ярьдаг, ганц хоёрхон үгээр хэлчих гол санаагаа арван зуун мянган үгээр тойруулдаг болчихдог. Хэзээ нэгэн цагт чиний элсэж орох хамт олон ч гэсэн ойлгомжгүй, хөгшин, заримдаа уйтгартай байх болно. Гэвч ТЭДний мэдлэгээр ЧИ мэдлэгжих болохоор аль болох хурдан уусч, хурдан дасан зохицох хэрэгтэй болно. ЧИний үзэл бодол, ааш араншин хэнд ч хамаагүй. ЧИ л хэлбэр бүрт хувирч чадах шаар байх ёстой учраас бардам зан, сэхүүн харц, ганцаардал, их мэдэгч мэтийн зангуудаа зассан нь дээр. Хамт олон БАЙГУУЛЛАГА гэдэг ямар байдгийг нэг мэдэрчих хэрэгтэй. Тэр талын experience өгөх олон төрлийн клуб, ажлын байрууд бидний эргэн тойронд маш их байдаг болохоор завтай байгаа дээрээ олон төрлийн position дээр ажиллаж үз, хүний барлаг ч болтугай хийгээд яв л даа юм сурж л таарна. Ер нь оюутан насны 4 жилд чинь БИ гэдэг статуснаас БИД гэдэг статусанд шилждэг шилжилт юм байна лээ. Зарим нь чиг 3-уулаа болоод төгсөж л байна.
3. Харилцаа холбоог суралц, ашигла
Баланс тэнцүүлж байгаад л төгсчихдөг хүмүүс ёстой жинхэнээсээ байдаг юм байна лээ тэднийг бурхан өршөөг 🙌🙏🙏🙏🙏. Ажил дээр гараад бүдүүн, туранхай, өндөр, нам, homo, straight, дарга, жолооч гээд бүх төрлийн л хүнтэй албан, албан бус харилцаанд орно шд ээ. Бизнесийн сургуульд сурч байна даа энэ чинь одоо яаж хүний арга талыг олох вэ, хэрхэн бусдад өөрийгөө ойлгуулах вэ, өөрийнхөө ярьж байгаа зүйлд хэрхэн бусдыг татах вэ гэх мэт зүйлсийг 4 жилийн дотор олж авч чадахгүй бол 20m /at minimum/ цацсаны хэрэг юу байх вэ дээ. 20 сая төгрөг чиний хувьд зардал биш хөрөнгө оруулалт болох ёстой байдаг тэгэхэд чи аятайхан presentation бэлтгээд аятайхан илтгэл тавьчихаж чадахгүй байвал ажил дээр гараад баас байтугай хацартаа наана шүү.
4. Үнэхээр чаддаг хүнд ажлын байр хогоороо л олдоно
Ажлын байргүй энэ тэнэг мэргэжлээр яах гэж сурваа, төгсөөд ажил олдохгүй юм чинь шууд гадаад явна аа, явцгүй мэргэжил гэдгийг нь эртхэн мэдсэн бол аль уже-ны шилжчихсэн байхгүй юу bla bla bla. СЭЗИС-ийг эдийн засгийн анагаах ухааны сургууль гэж хэлж болох байх. Төгсөгч нар нь улсынхаа эдийн засгийг эмчлээд л, хувь нэмрээ оруулаад явж байхад төгсөөгүй байгаа хэдэн гарууд нь иймэрхүү юм яриад яваад байвал хэцүү л дээ. Мэргэжлийнхээ сайн сайхныг олж харж чадахгүй байгаа бол ядаж сургуулийнхаа уриа slogan-г ахиж уншаад үз.
Оюутан насны 4 жил гэдэг хамгийн эрх чөлөөтэй, өөрийгөө хөгжүүлэх боломжтой цаг хугацаа гэдгийг өгөр толгой би одоо л ойлгож байнээ. Залуучууд минь гуниглаж, хов базаж, бие даалт хуулж өнгөрөөхөд цаг хугацаа дэндүү харамсмаар урсаад өнгөрөх болохоор ашиглаж, амжуулж өнгөрөөгөөсэй гэсэндээ бүхэл бүтэн пост бичлээ.