18/04/2026
1. Магни – 400мг унтахын өмнө.
2. Витамин D3 + K2 – 5000 IU өдөр бүр хоолтой хамт.
3. Омега-3 тосны хүчил – 2000мг өдөр бүр хоолтой.
4. Цайр – 30мг дархлаанд тустай.
5. B-комплекс витамин – өглөө уувал энерги сэргэнэ.
6. Витамин C – 1000мг өдөрт 2 удаа.
7. Пробиотик – 50 тэрбум CFU өдөр бүр.
8. Иод Kelp таблет – бамбай булчирхайд.
9. Креатин – 5г тархины үйл ажиллагаанд.
10. CoQ10 – 200мг зүрхний эрүүл мэндэд.
11.Кальци 1000 мг
12.Витамин В6 50 мг……
Ядаж ийм юмны доз хэмжээ цээжилж байвал эрүүл байхад тустай даа!!
16/04/2026
Өнөөдөр эхэл. Маргааш биш.
Таны ирээдүйн “та” танд баярлах болно 💪
Өөртөө хөрөнгө оруулалт хийж
Өөрийнхөө төлөө тууштай сахилга баттай байх хамгийн чухал юм 💪❤️
31/03/2026
Туранхай байлаа гээд сайхан харагдахгүй,
Тарган байлаа гээд ч бас биш.
Харин ГАЛБИРЛАГ байх нь хамгийн чухал.
Тасралтгүй хичээл зүтгэлийн үр дүнд
та өнөөдрийн өөрийгөө бүтээж чадна 💪
Манайханд нэг л алдаа байдаг —
Тэр нь ТУУШТАЙ БИШ байдал.
Эрүүл, гуалиг биеийг
1–2 сарын дотор олж авдаггүй.
Энэ бол түр зуурын биш,
АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ, САХИЛГА БАТ юм.💪💪💪
14/03/2026
Өдөрт нэг мэдлэг #1
📌 Фитнесийн үр дүнд хооллолт яагаад хамгийн чухал вэ?
Фитнесээр хичээллэж эхэлсэн хүмүүсийн хамгийн нийтлэг алдаа бол зөвхөн дасгалдаа анхаараад хооллолтоо орхигдуулах явдал юм. Үнэндээ биеийн хэлбэр, өөх шатаалт, булчингийн өсөлтийн ихэнх хувь нь хооллолтоос хамаардаг.
Булчин бэлтгэлийн үед ачаалал авч бичил гэмтэл үүсдэг. Харин зөв хооллолт, ялангуяа уураг хангалттай авах үед булчин нөхөн сэргэж илүү том, хүчтэй болдог.
🥩 Уураг (Protein)
Булчингийн үндсэн барилгын материал. Фитнесээр хичээллэдэг хүмүүс биеийн жингийн 1 кг тутамд дунджаар 1.6–2 грамм уураг авах хэрэгтэй.
Жишээ: тахианы мах, үхрийн мах, өндөг, загас, тараг.
🍚 Нүүрс ус (Carbohydrate)
Биеийн үндсэн энергийн эх үүсвэр. Дасгалын үед энерги дутагдвал хүч, тэсвэр буурдаг.
Овьёос, бор будаа, төмс, бүхэл үрийн талх зэрэг удаан шингэдэг нүүрс ус нь илүү тохиромжтой.
🥑 Өөх тос (Healthy fats)
Дааврын үйл ажиллагаа болон бодисын солилцоонд чухал.
Авокадо, самар, загасны тос зэрэг эрүүл өөх тос хэрэгтэй.
💧 Ус
Булчингийн 70% орчим нь уснаас бүрддэг. Ус дутагдвал бэлтгэлийн гүйцэтгэл буурч, ядрах мэдрэмж нэмэгддэг. Өдөрт дунджаар 2–3 литр ус уухыг зөвлөдөг.
👉Бэлтгэл + зөв хооллолт = бодит үр дүн
08/03/2026
Ээжүүд, эмэгтэйчүүд, бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Мартын 8-ны баярын мэнд хүргэж аз жаргал, баяр хөөр, инээд баясал, эрүүл энх, эрх тэгш сайхан амьдралыг хүсэн ерөөе. 💐🌹🌷
07/03/2026
MONSTERZYM MONGOLIA CHAMPIONSHIP REGIONAL
NATURAL REGIONAL тэмцээн-д тамирчид маань
🥇🥇🥇🥇🥇 5- Алт
🥈🥈 2- Мөнгө
🥉🥉🥉 Медаль хүртэж тэмцээндээ өндөр амжилттай оролцлоо… Та нартаа баяр хүргье💪🏻🇲🇳🇲🇳🇲🇳
Мундаг багшийн мундаг охидууд😘😘😘
Trainer DEMA
Dema Ann
06/03/2026
❤️Dema багштай "D art team"ын тамирчин охидууд маань Монголд болох Олон улсын 몬스터짐 www.monsterzym.com MONGOLIA CHAMPIONSHIP Regional тэмцээнд оролцоход бэлэн боллоо👏👏👏
Нийт тамирчдадаа амжилт хүсье MGL POWER GYM
04/03/2026
Эрхэм нэгэндээ, ажлын хамт олондоо бэлгэнд сонгоход хамгийн зөв бэлэг байх болно 👯♂️🏃🏻♂️👭🌺🎁❤️💪
Цаг хязгааргүй⏭️
1сар⏭️150.000
3сар⏭️400.000
Цаг хязгаартай⏭️
1сар⏭️130.000
3сар⏭️350.000
16/02/2026
Аманд нь амар мэнд бялхаж ✨
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж🇲🇳Айл хотол түмнээрээ🇲🇳🏡
Сар шинэдээ сайхан шинэлээрэй 〽️🎠Урган гарч буй XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морь жилийн сар шинийн мэнд дэвшүүлье! 🇲🇳🇲🇳🇲🇳