13/02/2026
Вьетнам улсад цусны хорт хавдрын өвчтөн анх удаа бүрэн эдгэрлээ 🇻🇳
12 настай цусны хорт хавдартай (leukemia) охиныг CAR-T эсийн эмчилгээ хэмээх дэвшилтэт аргаар амжилттай эмчилсэн тухай мэдээлэл гарч байна.
CAR-T эмчилгээ гэдэг нь өвчтөний өөрийн дархлааны Т-эсийг авч, лабораторид хавдрын эсийн антигенийг таньж устгах чадвартай болгож өөрчлөн, дараа нь буцаан биед нь тарьдаг орчин үеийн дархлааны эмчилгээний арга юм.
Энэхүү аргыг одлогоор Non-Hodgkin Lymphoma, Acute Lymphoblastic Leukemia (ALL), and Multiple Myeloma зэрэг 7 төрлийн цусны хавдруудын эмчилгээнд зөвшөөрсөн ба эмчилгээний нийт хугацаа 5-8 долоо хоног болдог байна.
Тус охинд хийгдсэн CAR-T эмчилгээ нь олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Тайвань улсад хийгдсэн бөгөөд одоогоор биеийн байдал тогтвортой, хяналтад байгаа гэж мэдээлжээ.