Хүнсний ууган сургууль-60 жил

Хүнсний ууган сургууль-60 жил Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хүнсний ууган сургууль-60 жил, School, Хан-Уул дүүрэг, Ulaanbaatar.

ХТПК-ийн 60 жилийн ойг тохиолдуулан ТБОС-ын ангиудын оюутнуудын дунд зохион байгуулагдсан “Дэвжээ” тэмцээний тайланТөрөл...
28/10/2025

ХТПК-ийн 60 жилийн ойг тохиолдуулан ТБОС-ын ангиудын оюутнуудын дунд зохион байгуулагдсан “Дэвжээ” тэмцээний тайлан

Төрөлх сургуулийнхаа 60 жилийн ойг тохиолдуулан ТБОС-ын ангиудын дунд “3өв зохистой цахим хэрэглээ-Ухаалаг сонголт, хариуцлагатай иргэн” сэдэвт “Дэвжээ” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.Уг тэмцээн нь 6 үе шаттай явагдсан.

I үе шат- Багуудын мэндчилгээ

II үе шат- Зөв зохистой цахим хэрэглээтэй холбоотой асуулт хариулт

III үе шат- Гэрийн даалгавар /Хувийн мэдээлэл түүнийг хамгаалах хууль эрх зүйн ойлголт/

IV үе шат- Зөв зохистой цахим хэрэглээтэй холбоотой асуулт хариулт

V үе шат- Багийн ахлагчийн асуулт, хариулт

VI үе шат-Багийн авхаалж самбаа шаардсан тэмцээн /багаар хурдан сэтгэх, хамтран ажиллах чадвар/

Тэмцээний шүүгчээр: Суралцагчийн сургалт, оюутны хөгжил эрхэлсэн захирал М.Ганболд /Доктор, дэд профессор/

Багшийн хөгжил хариуцсан ажилтан, Тэргүүлэх багш Б.Сэржмядаг нар шүүгчээр ажилласан.

Тус тэмцээнд ТБОС-ын ХҮҮТТ-1а, ХҮҮТТ-2б, ХҮҮТТ-2г, ХҮҮТТ-3а, УГХБҮТТ-2б, АГХБҮТТ-2б ангиуд оролцсон.Үүнээс:

I байр А.Анужин багштай УГХБҮТТ-2б ангийн “Danger” баг🥇

II байр Н.Лхагважаргал багштай ХҮҮТТ-2б ангийн “Гэрэлт зам” баг🥈

III байр М.Соёл-Эрдэнэ багштай ХҮҮТТ-2г ангийн “Digital guardians” баг🥉

Тусгай байр Ч.Оюун багштай ХҮҮТТ-3а ангийн “Арга билиг” багууд тус тус шалгарсан.

Уг тэмцээн нь анх удаа зохион байгуулагдсан бөгөөд багууд мэндчилгээ, гэрийн даалгаврыг маш бүтээлч, сонирхолтой байдлаар бэлтгэж ирсэн. Цахим ертөнцийн эерэг болон сөрөг талуудыг харуулахыг зорихын сацуу мөн цахим аюулгүй байдал, зөв хэрэглээг түгээн дэлгэрүүлж чадсан. Түүнчлэн оюутнуудын цахим хэрэглээний мэдлэг, хууль эрх зүйн тухай ойлголт, мөн багаар ажиллах, мэтгэлцэх, илэрхийлэх ур чадварууд хөгжсөн хэмээн дүгнэж байна.

Тэмцээнд оролцсон нийт багууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.

Хүмүүнлэгийн ухааны тэнхим - Нийгэм эдийн засгийн баг

2025.10.27

25/10/2025
20/10/2025
16/10/2025
⏰2025 оны 10 сарын 13-ны өдөр ⏰ “👨🏻‍🍳Миний мэргэжлийн бахархал👩🏻‍🍳” сэдэвт уулзалт ярилцлага амжилттай зохион байгуулагд...
14/10/2025

⏰2025 оны 10 сарын 13-ны өдөр ⏰
“👨🏻‍🍳Миний мэргэжлийн бахархал👩🏻‍🍳” сэдэвт уулзалт ярилцлага амжилттай зохион байгуулагдлаа.🤗
📌Уулзалтад 2025-2026 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцаж буй ХҮҮТТ-ийн 1-р анги, ХҮ мэргэжлийн 1-р ангид суралцаж байгаа нийт 157 суралцагчид оролцов.🙋🏻‍♀️🙋🤗

📌 Үйл ажиллагааг нээж ХТПК-н захирал Б.Бат-Эрдэнэ үг хэлж, ирсэн зочидыг хүлээн авч уулзалт хийлээ.

📌УУЛЗАЛТАД:

1. Ц. Мэнджаргал / МУ-н тогооч нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Miko сүши рестораны үүсгэн байгуулагч, МУ-н мастер тогооч/👨🏻‍🍳🇲🇳

2. Э.Энхбаяр / ХҮТИС-н төгсөгч, Тенэкс катеринг ХХК захирал/👨🏻‍🍳🇲🇳

3. Э. Хангарьд / ХҮТИС-н төгсөгч, Тэнүүн гарьд ХХК захирал, ерөнхий тогооч/👨🏻‍🍳🇲🇳

4. Т. Алтангэрэл / ХҮТИС-н төгсөгч, ЭЙ Б ЭЙ фүүдс катеринг ХХК захирал/👨🏻‍🍳🇲🇳

5. Э.Тэнгэр / ХҮТИС-н төгсөгч,MGC Star Group 3 ЭМ ЖИ стар групп” ХХК-н Азиана Централ рестораны ерөнхий тогооч / 👨🏻‍🍳🇲🇳 нар
“Тогооч мэргэжил”-ийн бахархлын талаар сонирхолтой сэдвээр ярилцаж хөгжөөнт тоглоом тоглуулж ялагч нарт анхны цахим "Соёг" ном дурсгав.🤗

⏰2025 оны 10-р сарын 9-ний өдөр⏰ "Цаг гаргая" эцэг эхийн нээлттэй хаалганы өдөрлөг амжилттай зохион байгуулагдаж өндөрлө...
14/10/2025

⏰2025 оны 10-р сарын 9-ний өдөр⏰ "Цаг гаргая" эцэг эхийн нээлттэй хаалганы өдөрлөг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.🤗
Өдөрлөгөөр:

📌 1-р ангийн суралцагчдын "Тангараг өргөх ёслол"
📌Анги бүр эцэг эхийн хурал зохион байгуулж "Гуравласан гэрээ” байгуулсан.
📌Мэргэжил сурталчлах үзэсгэлэн 2,3 давхарт зохион байгуулагдсан.
📌Нийт 150 гаруй эцэг эхчүүд цаг гарган манай сургуулийн үйл ажиллагаа, хүүхдийнхээ сурах орчин, мэргэжилтэй танилцлаа.🥰
📌Сургалтын албанаас сургуулийн танилцуулга, сургуулийн үйл ажиллагаа, хамтрагч байгууллагууд, цахим хичээл, тэтгэлгийн талаарх мэдээллүүдийг эцэг эхчүүдэд танилцуулсан.

05/10/2025

Address

Хан-Уул дүүрэг
Ulaanbaatar
17000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүнсний ууган сургууль-60 жил posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category