25/09/2026
Цаг хугацаа урсан одсоор…
Амьдралын олон өнгийг тэнцвэртэй авч явахын тулд ажил, амьдралаа хэрхэн зохицуулах талаар суралцсаар л явна. Үүний суурь нь бодол, үйлдлийн дадал юм шиг санагддаг. Өөрийгөө анзаарч, хүрэхийг хүссэн зорилгоо тодорхойлоод, түүндээ ойртуулах нэг алхмыг өдөр бүр хийх.
Энэ замдаа би өөртөө гурван зүйлийг сануулдаг:
• Хэт их хийхгүй, бас хийх ёстойгоо орхихгүй — өөртөө тохирсон хэмжээг олох.
• Бүгдийг хийх гэж зүтгэхийн оронд хамгийн чухлыг нь хийх.
• “Миний хийж байгаа зүйл хэн нэгэнд үнэ цэнэ нэмэх үү?” гэж өөрөөсөө асуух.
Энэ жилийн аялал надад төлөвлөлтийн үнэ цэнийг өөр өнцгөөс ойлгууллаа. Аяллаа эрт төлөвлөх нь зардлаа хэмнэхээс гадна хамтдаа хүссэн газраа үзэж, мөрөөдлөө бодит болгох боломж нээдэг юм байна.
Гэхдээ аяллаас үлдсэн хамгийн нандин ойлголт бол гэр бүл. Бие биенээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч, түшиг тулгуур болж, хамтдаа аз жаргалтай байх ямар үнэ цэнтэйг илүү их мэдэрлээ. “Хол явъя гэвэл хамтдаа, хурдан явъя гэвэл ганцаараа” гэдэг үг бий. Холын замд хамт яваа хүмүүсээсээ суралцаж, нэг нэгнээ дэмжих нь чухал юм байна.
Аяллын төлөвлөгөөтэй адил ажил, амьдралын зорилгоо тодорхойлбол хийх алхмаа сонгож, ахицаа анзаарахад амар. Төлөвлөгөө гаргаж, үр дүнгээ хэмжих нь өөртөө тохирсон хурдаар урагшлахад тусалдаг.
Одоо ажилдаа эргэн орж, ойрын хугацааны жижиг зорилгоо тодорхойлоод, түүндээ хүрэх алхмуудаа гаргаж ажиллая даа. 🌱 Хийж байгаа ажлаа өдөр бүр зүгээр л хийхийн оронд зорилго, хэмжүүртэйгээр хийж үзээрэй. Төлөвлөлт, зорилго, ахицаа хэмжих тухайд “ХОЛБООС” ном тань чиглүүлэг болох боломжтой шүү. 🌱 💐✨