14/01/2026
🔔 ИХ ХҮЙТНЭЭС МАЛ СҮРГЭЭ ХАМГААЛЪЯ‼️
Маргааш буюу 1-р сарын 15-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч,
🌡️ шөнөдөө -25…-45°C,
🌡️ өдөртөө -18…-35°C хүрч хүйтрэх төлөвтэй байна.
Өвлийн улиралд малын бэлчээрлэлтэд нөлөөлөх хүйтний нөхцөлийг агаарын температур ба салхины хурдны хослолоор үнэлдэг. Судалгаагаар:
Агаарын температур -32°C (салхигүй) үед бэлчээрлэлт хүндэрч,
-41°C хүрэхэд бэлчээрлэлт саатдаг байна.
Иймд дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна:
⚠️ Малыг хэвтрээсээ даарахаас сэргийлж, хашаа саравчны дулаан алдагдлыг багасгах
⚠️ Хүйтний оргил өдрүүдэд тэжээлийн хэмжээг нэмэгдүүлж, хужир, шүүг тогтмол өгөх
⚠️ Их хүйтэнд бог мал олноор бөөгнөрч дарагдан хорогдох эрсдэлтэй тул онцгой анхаарах
⚠️ Малыг ойрын бэлчээрт, энгэр ээвэр, нөмөр газраар бэлчээх
🔗 Дэлгэрэнгүй: nema.gov.mn/post/171865
🌐 https://mig.mn/
#ЧухалБүхнээХуваалцъя
#ЧухалБүхнээХамгаалъя