22/08/2025
Spirit Academy -н сурагч Б.Ирмүүн -ийн түүхтэй танилцаарай. ✨🙌🏼🌏
Spirit Academy
Намайг Ирмүүн гэдэг. Би 14 настай, одоо Spirit Academy-д суралцаж байна.
Багаасаа эгч минь надад англи хэл зааж, өдөр бүр шахаж сургадаг байсан. Тэр үедээ би жаахан гомдоллодог ч одоо бодоход хамгийн их талархах ёстой зүйл минь тэр байжээ. Гэхдээ би түүний зааж өгснийг төдийлөн ашигладаггүй, тэмцээн уралдаанд ордог ч хүүхэд биш байлаа. Олон хүний өмнө гарах нь ч надад нэг их таатай санагддаггүй байсан.
Багш, найзууд маань “Чи чадна шүү дээ, тэмцээнд ороод үз” гэж урам өгдөг байсан ч би яг юу хийхээ мэддэггүй, зүгээр л урсгалаараа явдаг байв. Харин нэг өдөр гэр бүл маань намайг Spirit Academy-д бүртгүүлж өгсөн нь миний амьдралд шинэ эхлэл болсон.
Гэр бүлийнхандаа баярлалаа.
Эхэндээ миний мэдлэг, чадвар өндөр биш байсан ч ‘’Spirit Academy’’ сурч эхэлснээс хойш би их өөрчлөгдөж эхэлсэн. Хичээл бүр дээр шинэ зүйл сурч ,маш хурдан хугацаанд англи хэл төдийгүй мөн сэтгэлгээ маань өөрчилөгдөж эхэлэв. Багш нарын маань урам, найзуудын минь дэмжлэг намайг алхам алхмаар өөрчилсөн.
Удалгүй би TOEFL Junior шалгалтад 885/900 оноогоор Gold Certificate хүртсэн. Тэр мөчид би анх удаа “Би үнэхээр чаддаг юм байна” гэж өөртөө итгэсэн. Энэ нь надад маш сайхан мэдрэмж төрүүлж, цаашдын зорилгод минь гэрэл асаасан.
Одоо бол би илүү том зорилготой болсон. Би цаашдаа IELTS болон TOEFL iBT-д 7.5 , 8.0 буюу C1,C2 түвшинд хүрч, энэ амжилтаараа гадаадын топ их дээд сургуульд суралцах мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээн суралцаж байна.
Эцэст нь хэлэхэд хүн бүгдэнд амжилт хүсье өөртөө итгээрэй та чадна.⚡️🌍
✨🌎Хэрэв та ч бас англи хэлээ сайжруулан хүсэл мөрөөдлөө олж дэлхийн иргэн болохыг хүсвэл. Манай намрын элсэлт эхэлсэн байгаа шүү🙌🏼
✨Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр болон чатаар холбогдон аваарай.✨
https://www.facebook.com/search/top?q=spirit%20academy
☎️ 99053069,72706000
Монгол хүн Дэлхийн иргэн.⚡️🌍