25/09/2026
2026 оны 9-р сарын 25
Олон улсын ахмадуудын 95 жилийн ойн баярын хүрээнд Баянгол дүүргийн Засаг Дарга, Тамгын газар, Ахмадын хороо,
Нийгмийн Хөгжлийн хэлтэс болон бусад алба хэлтсүүд хамтран бүх хорооны ахмадын төлөөлөлөө хүлээн авлаа. Бидний ажилд сэтгэл зүрхээрээ туслалцаа үзүүлж ахмадуудаа сэтгэл хангалуун хүлээн авсан дүүргийн нийт ажилчдадаа баяр хүргэе.
Чоно борооноор гэдэг шиг үйл ажиллагааны явцад манай дүүргийн ахмадуудыг үл хүндэтгэн орой үдшийн цагаар байгууллагын цонх, хашаагаар дайрч орж ирж зөвшөөрөлгүй бичлэг хийн, ажилчдын биед халдан, хэл амаар доромжилж цахим сүлжээ, хэвлэлээр ор үндэсгүй гүтгэлэг тарааж байгаа Нигүүний сэтгүүлчдэд харамсаж байна. Тэдгээр сэтгүүлчид аав ээжтэй, эмээ өвөөтэй ч камераар зэвсэглэн баг болон зохион байгуулалттай орж ирж хувь хүн болон байгууллагын эрхэд занал хийж, ажилчдын эрүүл мэндийг хохироосондоо албан ёсны пейж хуудсаараа дамжуулан уучлалт гуйж, залруулга хийхгүй бол бид холбогдох хууль хүчний байгууллагад хандахаа мэдэгдэж байна. Мөн манай байгууллагын бүтээн байгуулалтын ажилд хөндлөнгөөс оролцож судалгаагүй мэдээлэл тараахыг зөвшөөрөхгүй болно.
Урилгагүй явдаг сэтгүүлчдэд хэлэхэд Та бүхэн нийгэм, иргэдэд ганц удаа ч гэсэн сайн, эерэг, үнэн зөв мэдээ түгээж сурахыг зөвлөе….
Монголын сэтгүүл зүйн салбарын нэр хүндийг хүмүүжилгүй энэ мэтийн нөхөд унагааж байгааг холбоод нь анхаарах болсон байнө.
СЭТГҮҮЛЧ бол Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулах боломжийг зөвшөөрсөн боловч бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих эрхгүй!!!!
Ахмадуудынхаа талархалд умбасан сайхан өдрүүд байлаа…
Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэж ирэх жил дахин морилон ирээрэй, манай байгууллага илүү тохилог, түргэн сайн үйлчилгээ болсон байх болноо.
З. Нямгэрэл
БГД 6-р хорооны Иргэдийн хурлын төлөөлөгч Баянгол Хүүхдийн Зуслан
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДАРГА