07/04/2026
Япон улсад суралцах шинэ аялал эхэллээ! 🇯🇵🇲🇳
Японы хэлний сургуулийн 40 дэх удаагийн элсэлтийн баярын үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. Эх орноо төлөөлөн, ирээдүйн зорилгынхоо төлөө Япон улсыг зорин ирсэн шинэхэн оюутнууддаа баяр хүргэе! 🎓✨
Үндэсний дээлээрээ гоёж, багш сургуулийнхантайгаа анхны дурсамжаа бүтээж буй залуусын маань харцанд итгэл найдвар, тэмүүлэл дүүрэн байна. Сургуулийн зүгээс сурагчдаа халуун дотноор хүлээн авч, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.
Мэдлэг боловсролын төлөөх та бүхний зам дардан байх болтугай!