07/01/2026
МУ-ын Хүний Гавьяат Эмч, АУ-ны Доктор, Профессор Н. Даваацэрэн багшийн нэрэмжит Дурангийн Мэс Заслын тэмцээн АШУҮИС-ийн АУС-ийн Эмнэлзүйн Ур Чадварын төвд 7 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. АУС-ийн Мэс заслын тэнхим, УНТЭ, ЦТЭ-ийн нийт 45 резидент эмч хамрагдаж ур чадвараа сорисон ба уг арга хэмжээ нь резидент эмч нарыг мэс заслын ур чадвараа сайжруулах, дэмжихэд ач холбогдол өндөртэй юм.