Mandakh Mendsaikhan

  • Home
  • Mandakh Mendsaikhan

Mandakh Mendsaikhan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mandakh Mendsaikhan, .

Entrepreneur | Founder of MAND

Building bridges between people, businesses and opportunities.

🇲🇳 Mongolia | 🇩🇪 Germany |🇨🇭 Switzerland | 🇨🇳 China | Russia 🇷🇺

🇨🇳🇲🇳🇷🇺 Хоёр мөнхийн хөрш улсынхаа бизнес эрхлэгчид, байгууллага, хүмүүстэй хамтран ажиллаж, харилцан холбож өгөх завшаан...
04/09/2026

🇨🇳🇲🇳🇷🇺 Хоёр мөнхийн хөрш улсынхаа бизнес эрхлэгчид, байгууллага, хүмүүстэй хамтран ажиллаж, харилцан холбож өгөх завшаан олдож байгаад талархаж байна.

Бараг нэг жилийн өмнөөс манай гэр бүл Өмнөд Хятадын Фошан, Гуанжоуд ажиллаж амьдарч эхлэсэн тэр үеэс бид өөрсдийн чадах зүйлсээрээ Монгол, Хятад болон бусад улс орны байгууллага, хувь хүмүүсийг холбох, хамтын ажиллагааны боломжуудыг бий болгоход анхааран ажиллаж байнаа.

Саяхан, 7-р сарын сүүлээр “ОХУ-ын Эмэгтэй Бизнес Эрхлэгчдийн Холбоо”-ны удирдлага, төлөөлөгчдийн Гуандунг мужийн Гуанжоу, Фошан, Шэнжэнь хотууд руу хийсэн Бизнес аяллыг манай компани хамтрагч бизнес түншүүдийнхээ хамт зохион байгууллаа. Энэ удаагийн аяллын хүрээнд олон талт бизнес уулзалтаар үйлдвэрлэгч болон бизнес эрхлэгчидтэй уулзахаас гадна Гуандунг мужийн эмэгтэйчүүдийн холбоотой уулзаж туршлага солилцлоо.

Гуандунг бол Хятадын эдийн засаг, үйлдвэрлэл, технологийн хөгжлийн тэргүүлэх бүсүүдийн нэг учир өнөөдөр зөвхөн бизнесийн боломж төдийгүй ирээдүйн хамтын ажиллагааны олон боломжийг олж харах боломжтой.

Хамгийн сайхан нь хоёр улсын бизнес эрхлэгчдийг нэг ширээний ард уулзуулж цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан явдал байлаа. Мөн миний бие Гуандунг муж дах ОХУ-ын эмэгтэй бизнес эрхлэгчдийн холбооны төлөөлөгч болж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулах болсонд таатай байна. Биднийг үргэлж дэмжин ажилладаг Зулаа эгч тандаа их баярлалаа.

Мэдээж би эх орондоо хайртай. Иймдээ ч чадах зүйлсээрээ байгаа орчин, хүрээлэлдээ эерэг зүйлс бүтээж, хүмүүс, бизнесүүдийг холбож, шинэ боломжийн эхлэл тавихыг зорин ажилладаг.

Хөгжихөд хил хязгаар үгүй 🥰🌍

Өхөөрдөм хөөрхөн цэцэрлэгийн үрс, эрдэм номд шамдан суралцагч дүү нар, эрхэм хүндэт багш нартаа хичээлийн шинэ жилийн ба...
01/09/2026

Өхөөрдөм хөөрхөн цэцэрлэгийн үрс, эрдэм номд шамдан суралцагч дүү нар, эрхэм хүндэт багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэеэ! 🤩💐🎉🥰👏👏👏

Эрдэм ном, боловсролыг дээдлэн, оюуны их далайгаас шимтэн суралцагч Та бүхэн энэ хорвоогийн гайхамшиг билээ 💖🙏

Охин 5 нас, хүү ой 10 сар хүрч хоёулаа зэрэг цэцэрлэгт явж эхлэх цаг хугацаа дөхөх тусам өөрийн эрхгүй баяр баясал төрж,...
29/08/2026

Охин 5 нас, хүү ой 10 сар хүрч хоёулаа зэрэг цэцэрлэгт явж эхлэх цаг хугацаа дөхөх тусам өөрийн эрхгүй баяр баясал төрж, инээд хүрээд байх юмаа 🥰

Олон жилийн дараа хоёуланг нь зэрэг албанд явуулаад өдрийн цагаар санаа зовохгүйгээр тайван төвлөрөх цаг ирдэг л юм байна кк 😄
Үр бүтээлтэй байх өдрүүд ойрхон ирсэн гэж бодохоор сайхан байнаа 🤩

11/08/2026

Жолоочгүй таксигаар хамт явж үзэх үү? 🚕😄

Сайн байцгаана уу. Өнөөдөр би Фошан, Гуанжоуд амьдарч, ажилласан сүүлийн хэдэн сарын туршлага, ажиглалтаасаа та бүхэнтэй...
18/06/2026

Сайн байцгаана уу.

Өнөөдөр би Фошан, Гуанжоуд амьдарч, ажилласан сүүлийн хэдэн сарын туршлага, ажиглалтаасаа та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. 🤗

Өнгөрсөн оны 11-р сараас хойш манай гэр бүл Хятадын Фошан, Гуанжоу хотод ажиллаж, амьдарч байна.

Өмнө нь Хятад руу богино хугацаагаар аялал, ажлаар олон удаа ирж байсан ч гэр бүлээрээ удаан хугацаанд амьдарна гэхээр надад багагүй эргэлзээ байсан. Хүүхдүүд дасах болов уу, бидний амьдрал ямар болох бол гэж бодогдоно. Гэхдээ хөрш олон болохоор ирж очоод, ажлаа амжуулаад явахад асуудалгүй дээ гэж өөрийгөө зоригжуулж байлаа.

Өнөөдөр эргээд харахад хоёр бага насны хүүхэдтэйгээ шинэ орчинд амьдарч үзье гэсэн шийдвэр маань бидэнд олон шинэ боломж, шинэ харах өнцөг авчирчээ. Ойрхон учраас Монгол дахь ажлаа үргэлжлүүлэх боломжтой, нөгөө талаас шинэ орчинд суралцах, шинэ боломжуудыг харах үүд хаалга нээгдэж байгаад баяртай байна. Хүн тухтай бүсээсээ гарч байж л эргэлзээгээ давдаг гэдэг үнэн юм. 😇

Эндхийн амьдралын орчин, үйлчилгээ, дэд бүтэц, хүмүүсийн ажиллах хандлага надад их таалагдаж байгаа. Ялангуяа бизнесийн орчин нь их сонирхол татдаг. Өдөр бүр л үйлдвэрлэл эрхэлж, үйлчилгээ хөгжүүлж, бүтээгдэхүүнээ олон улсад экспортолж буй хүмүүсийн хөдөлмөрийг харж, тэнднээс урам зориг авч байна. 🤩

Олон жил Герман, Швейцарийн байгууллагуудтай хамтран ажиллахадаа ажлын цаг дуусвал ажил хэрэгч яриагаа өндөрлөдөг соёлд дассан байлаа. Харин энд орой болсон ч бизнесийн уулзалт хийх, видео дуудлагаар холбогдох нь хэвийн үзэгдэл. Эхэндээ гайхаж байсан ч цаг хугацааны үнэ цэнийг ингэж ашиглаж байж тэд бизнесээ дэлхийд гаргаж, өргөжүүлдэг болохыг ойлгосон.

Бидний амьдарч буй Гуандун муж нь Гуанжоу, Фошан, Шэнжэнь зэрэг томоохон үйлдвэрлэл, инновацын төвүүдийг нэгтгэсэн бүс юм. Мөн Хонгконг, Макаотай хамт дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай эдийн засгийн бүсүүдийн нэг болж хөгжжээ. Үйлдвэрлэл, худалдаа, ложистик, боомт, чөлөөт бүсийн хөгжлийг дэргэдээс нь харж, суралцах тусам олон улсын худалдаа, экспорт нь эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч гэдэг нь улам тодорхой санагдаж байна.

Мэдээж улс орон бүр өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ бусдын сайн туршлагаас суралцах, хамтран ажиллах боломжийг хамтдаа бүтээх нь биднийг урагшлуулах хамгийн зөв зам гэж би боддог.

Тиймээс өнөөдрөөс эхлэн эндээс харж, сурч, мэдэрч буй зүйлсээ та бүхэнтэйгээ хуваалцаж байх болноо.
Хамтдаа суралцаж, хамтдаа өсөцгөөе 🤗

09/02/2026

Өдрийн мэндээ,

Натрангийн аялал байгаа шүү 🤗 Холбогдоорой

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mandakh Mendsaikhan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Want your school to be the top-listed School/college?

Share