16/11/2025
Үйлчилгээний ажилтанд байх 5н чадвар.
1.Бусдын хэрэгцээг сонсох чадвар .
Энэ нь анхааралтай зочныхоо яриаг сонсон хэргэлэгчийн юуг хүсээд хайгаад байгааг сонсох чадвар юм.
2.Үйлчилгээний ажилтны ярих чадвар .
Ойлгоход хялбар үгээр удаан тайван ярих чадвартай байх ёстой.
Хурдан ярих , мэргэжлийн үг хэллэг болон гадаад үг ашиглах нь үйлчлүүлэгчдэд ойлгоход хэцүү санагддаг.
3. Хэрэглэгчийг ажиглах чадвар .
Хэрэглэгчийг ажиглан хэрэглэгчийн онцлогт тохирсон зүйлийг санал болгох.
Жишээ нь рок стиллтэй хүн орж ирээд хувцас үзэж байхад Хип Хоп хувцас санал болгоод байж болохгүй.
Үйлчлүүлэгч бүр өөр өөр хүсэлтэй байдаг тул хэрэглэчийн хүсэлд тохирох зүйлийг ажиглаад санал болгодог чадвартай байх.
4.Ерөнхий чадвар буюу тухайн газраа мэддэг байх чадвар.
Өөрийнхөө лангуу дэлгүүр гэлтгүй ойрхон АТМ болон ариун цэврийн өрөө , зоогийн газрын давхар гэх мэт ерөнхий тухайн газраа мэддэг байх чадварыг ерөнхий чадвар гэнэ.
5. Сэтгэл шингэсэн үйлчилгээний чадвар
Энэ бол хамгийн гайхалтай чадвар . Сайн үйлчилгээний ажилтан ажилдаа сэтгэлээ шингээж ажилладаг.
Жишээ нь зочин тань ариун цэврийн өрөө асуугаад явах гэж байхад нь та 00н цаас тэнд байхгүй гээд цаас тасдаад авж өгж чадаж байвал гахайлтай сэтгэлтэй юм гэж зочин тань бодох юм.
Сэтгэл шингэсэн үйлчилгээ бол гайхалтайн дээр зочноо хэзээ ч эвгүй байдалд оруулхааргүй үйлчилгээ юм.
#Соёл заана page