21/10/2025
Гоё мэдээ дуулгах уу?😍
Бусдад бодит туслалцаа үзүүлж, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчран, бидэнтэй хамт хөл нийлүүлэн алхахыг хүсэж буй хүмүүс байна уу? Хэрэв тийм бол анхаарлаа хандуулна уу.😎
🌈"Амьдралын өнгө"🌈 НҮТББ нь "Чихрийн шижин өвчнөөр оношлогдсон хүмүүст бодит туслалцаа үзүүлэх, тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах" гэсэн зорилго, чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлсээр өнөөг хүрсэн билээ.
Харин бид бүхэн өнөөдөр буюу 2025/10/21-ний өдрөөс 2025/11/05-ны өдрийг хүртэл "ШИНЭ ГИШҮҮДИЙН ЭЛСЭЛТ"-ээ албан ёсоор зарлаж байгаагаа та бүхэндээ дуулгахад туйлын таатай байна.🎊🎊🎊
Тавигдах шаардлагууд:
1. 14-өөс дээш настай байх
2. Бусдаас хариу нэхэлгүй чин сэтгэлээсээ туслах хүсэл эрмэлзэлтэй байх
3. Өөртөө итгэлтэй, хичээл зүтгэлтэй байх
Эдгээр шаардлагуудыг хангаж буй хэн бүхэн манай байгууллагад элсэн орох бүрэн нээлттэй бөгөөд та бүхнийг халуун дулаан, найрсаг, гэр бүлсэг хамт олон хүлээж байгаа гэдгийг дуулгахад мөн таатай байна.😊
Манай байгууллагад элссэнээр: нийтэч, илэн далангүй, тусч, хүмүүнлэг, хамт олонч гэх мэт олон зан чанаруудыг эзэмшиж авахаас гадна диабет буюу чихрийн шижин өвчний талаарх суурь мэдлэг, хэрхэн урьдчилан сэргийлэх, мөн эрүүл амьдралын дадалд суралцах юм.🎉
Хэрэв та элсэхийг хүсэж байвал доорх холбоосоор орон анкетыг бөглөн илгээхэд л хангалттай.👇🏻😉
Шинэ гишүүдийн элсэлтийн анкет:
https://forms.gle/4gbbjSr2k3sdH2Y36