27/08/2026
🏆 **ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!** 🏆
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн багийнхан Японы Фукуй хотод болсон Олон улсын ган гүүрийн тэмцээнд оролцож, **НИЙЛБЭР ДҮНГЭЭР 1-Р БАЙР** эзэллээ! 🥇Тэмцээнд 5 орны 35 баг өрсөлдсөнөөс ШУТИС-ийн баг нь
📊 **Дэлгэрэнгүй үр дүн:**
🥇 Угсралт (Construction) — 1-р байр
🥇 Бүтээц (Structural) — 1-р байр
🥇 Илтгэл (Presentation) — 1-р байр
🥉 Гоо зүй (Aesthetics) — 3-р байр
🏆 **Нийлбэр дүн — 1-Р БАЙР** 🏆 эзэллээ.
Багийн бүрэлдэхүүн:
Архитектур мэргэжлийн 3 оюутан (Б.Даш-Ёндон, З.Анударь, Н.Жанчив)
Усны барилга байгууламж мэргэжил 1 оюутан (Ш.Дөлгөөн)
Барилгын Инженерчлэл 5 оюутан ( Б.Мягмаржаргал, О.Оюунжаргал, Л.Батбаяр, Б.Гантулга, Ц.Анар) нийт 9-н оюутан
Энэ бол зөвхөн нэг тэмцээний ялалт биш — манай оюутнуудын **шаргуу хөдөлмөр, инженерийн ур чадвар, багийн эв нэгдэл**-ийн үр дүн юм. Сар гаран үргэлжилсэн дизайн, тооцоо, загварчлал, угсралтын дадлага бүхий бэлтгэл ажлын хамгийн шилдэг дүн шүү!
🙏 **ТАЛАРХАЛ**
Энэ амжилтад хүрэхэд тусалсан бүх ивээн тэтгэгч, дэмжигч байгууллага, хувь хүмүүстээ ШУТИС-ийн БАС-ын өмнөөс чин сэтгэлийн гүн талархлаа илэрхийлье! Таны итгэл, дэмжлэг бидний хүчийг нэмж, энэхүү түүхэн ялалтад хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ.
Мөн энэхүү нэр хүндтэй тэмцээнийг гайхалтай зохион байгуулсан **Фукуйн Их Сургууль**-д гүн талархал илэрхийлье! Мэргэжлийн өндөр түвшинд, найрсаг уур амьсгалд зохион байгуулсанд баярлалаа.
Тэмцээнд хамтран өрсөлдсөн бүх азийн улс орны их сургуулийн багуудад мөн адил хүндэтгэл, талархлаа илэрхийлье — та бүхэнтэй хамт өрсөлдсөн энэ туршлага бидэнд маш их зүйлийг зааж сургалаа. 🤝
🇲🇳 Монголын инженерийн боловсрол дэлхийн тавцанд гарч байгаад бахархалтай байна!
🎗️Ерөнхий ивээн тэтгэгчид:
Айзава Монгол ХХК
GoConstruction株式会社
株式会社Base-T
モンポン株式会社
株式会社ユニリード- UniLead Co,.LTD
🤝 Ивээн тэтгэгчид:
• Оёо Буржаа гэр бүлийн сан
• Цагаан Хуаран ХХК-ийн ерөнхий инженер П.Содномцэрэн
• Танил Санаа ХХК
• Санжат ХХК
• Мөнгөн Ганзай
• Гүүрийг будаж бэлтгэсэн Obocustoms
• Мастер Түлхүүр / Master Key Mongolia
#Гангүүр2026 #ШУТИС #БАС