Нүүр Амны Согог Заслын Мэргэшигч Эмч нарын холбоо

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Нүүр Амны Согог Заслын Мэргэшигч Эмч нарын холбоо

Нүүр Амны Согог Заслын Мэргэшигч Эмч нарын холбоо АШУҮИС, Нүүр Ам Судлалын Сургууль

АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн Нүүр амны согог заслын тэнхим, Йонсей их сургууль, Шүдний сургуулийн Нүүр амны со...
01/08/2025

АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн Нүүр амны согог заслын тэнхим, Йонсей их сургууль, Шүдний сургуулийн Нүүр амны согог заслын тэнхимийн профессор Ли Хён Жон, Healthy Dental Clinic-ийн эмч Ли Ханвү нар 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдөр “Comprehensive Biomechanical Understandings for Various Prosthetic Restoration”, “All About Intraoral Scanning: From Fundamental to Clinical Application” болон “Minimally Invasive Prosthodontics: Clinical Applications of Telescopic Crowns and Maryland Bridges” сэдвүүдийн хүрээнд нүүр амны согог заслын үндсэн мэргэшлээр суралцаж буй резидент эмч нарт сургалт зохион байгуулав.

Сургалтанд идэвхтэй оролцсон бүх резидент эмч нартаа талархал илэрхийлж, профессор Ли Хён Жон, эмч Ли Ханвү нарт мэргэжлийн өндөр түвшний мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцсан явдалд гүн талархал илэрхийлье.

АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн Нүүр амны согог заслын тэнхимээс “Бүрээс ба нүүрэвчийн засалт”, “Имплантын хэв ав...
12/05/2025

АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн Нүүр амны согог заслын тэнхимээс “Бүрээс ба нүүрэвчийн засалт”, “Имплантын хэв авалт” сэдвүүдийн хүрээнд онол-практикийн хосолсон сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Йонсей их сургуулийн Шүдний сургуулийн Нүүр амны согог заслын тэнхимийн профессор Ли Жэ Хүн 2025 оны 5 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд “Бүрээс ба нүүрэвчийн засалт”, “Имплантын хэв авалт” сургалтыг Нүүр ам судлалын сургууль дээр удирдан явуулж нүүр амны согог заслын үндсэн мэргэшлээр суралцаж буй резидент эмч нар болон нүүр амны согог заслын эмч нарт зориулсан хоёр өдрийн онол-практикийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү сургалт нь тасралтгүй сургалтын эхлэл болж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх үнэтэй суурийг тавьсан профессор Ли Жэ Хүнд гүн талархал илэрхийлье.

Address

Mongolia
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нүүр Амны Согог Заслын Мэргэшигч Эмч нарын холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share