184-р сургууль

184-р сургууль Нийслэлийн Ерөнхий Боловсролын Сургууль

https://www.facebook.com/share/1LquNXUViv/?mibextid=wwXIfr
23/09/2026

https://www.facebook.com/share/1LquNXUViv/?mibextid=wwXIfr

📐 Математикийн хичээлээ өөрийн түвшинд тохируулан суралцацгаая!

Нийслэлийн ерөнхий боловсролын 184 дүгээр сургууль school.rnlearn.org системийг ашиглан 6–12 дугаар ангийн сурагчдынхаа математикийн мэдлэг, чадварыг оношилж эхэллээ.

Оношилгооны үр дүнд тулгуурлан сурагч бүрийн хэрэгцээнд тохирсон суралцах үйл явцыг дэмжих юм.

#184дүгээрСургууль #Математик

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ХАМТДАА 🤝Хүүхдийн амжилт зөвхөн сурлагын дүнгээр хэмжигдэхгүй. Түүний бие даах чадвар, сэтгэл зүйн сайн...
22/09/2026

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ХАМТДАА 🤝

Хүүхдийн амжилт зөвхөн сурлагын дүнгээр хэмжигдэхгүй. Түүний бие даах чадвар, сэтгэл зүйн сайн сайхан байдал, зөв төлөвшил, аюулгүй орчин нь сургууль, гэр бүлийн нэг чигт харсан хамтын ажиллагаанаас эхэлдэг.

2026 оны 9 дүгээр сарын 12, 19-ний өдрүүдэд Нийслэлийн ерөнхий боловсролын 184 дүгээр сургуулийн эцэг эх, асран хамгаалагчдын уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар:

* 2026–2027 оны хичээлийн жилийн зорилго, төлөвлөлт;
* сургалтын үйл ажиллагаа, сурагчдын насны онцлог, хөгжлийн хэрэгцээ;
* хүүхдийн бие даах чадвар, хариуцлагыг дэмжих арга зам;
* хүүхэд хөгжил, хамгааллын бодлого, аюулгүй байдлын асуудал;
* сургууль–эцэг эх–сурагчийн хамтын үүрэг, гурвалсан гэрээ;
* анги, үеийн хэмжээнд хэрэгжүүлэх цаашдын ажлын талаар мэдээлэл солилцож, санал бодлоо нэгтгэлээ.

Уулзалтын үр дүнд хүүхдийнхээ хөгжилд сургууль, гэр бүл хэрхэн нэг баг болон ажиллах чиглэлээ тодорхойлж, харилцан хүлээлт, хариуцлагаа ойлголцсон үр дүнтэй уулзалт боллоо.

Цаг зав гарган хүрэлцэн ирж, хүүхдийнхээ боловсрол, хөгжил, хамгаалалд идэвхтэй оролцсон эцэг эх, асран хамгаалагчдадаа баярлалаа.
Уулзалтыг үр дүнтэй зохион байгуулсан анги удирдсан багш нар болон сургуулийн нийт хамт олонд талархал илэрхийлье.

Хүүхэд бүрийн сайн сайхны төлөө
Сургууль, гэр бүл хамтдаа! 💚

#НийслэлийнЕБ184ДүгээрСургууль
#ХүүхэдХөгжилХамгаалал
#ЭцэгЭхийнОролцоо
#НэгХүүхэдНэгИрээдүй
#ХамтынХариуцлага

Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт Эрдэмтэн багш, суралцагчид эцэг эх асран хамгаалагч, нартаа шинэ хичээлийн жилийн баярын...
01/09/2026

Сайн байцгаана уу?
Эрхэм хүндэт Эрдэмтэн багш, суралцагчид эцэг эх асран хамгаалагч, нартаа шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэе❤️
НЕБ-ын Гадаад хэлний төрөлжсөн сургалттай 184 дүгээр сургуулийн 2026-2027 оны шинэ хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанаас:

Манай сургууль Япон ,Солонгос ,Хятад ,Герман, Англи хэлний гүнгийрүүлсэн сургалттай. Нийт 111 багш 2205 суралцагч 71-н бүлэгтэй хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Орос хэлийг сургалтын хөтөлбөртөө багтаасан.
🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸🌸
Энэ хичээлийн жилд ISO 21001:2025 стандартыг
хэрэгжүүлэх зорилготой эхэлж байгааг дуулгахад таатай байна.
Зорилгоо биелүүлж
Чадвараа үнэлүүлэн хамтдаа баярт мэдээгээ угтан авах онцгой хичээлийн жил байна гэдэгт итгэлтэй байна. Үр хүүхдийнхээ боловсрол хөгжилд, үнэтэй ,хувь нэмэр, оруулан хамтран ажилладаг эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ баярлалаа.

НЕБ-ын 184 дүгээр сургуулийн захиргаа

НЕБ-ын 184-р сургуульд 2026-2027 оны хичээлийн жилд АХЛАХ АНГИД шинээр элсэн суралцаж буй суралцагчдын анги хуваарилалт
30/08/2026

НЕБ-ын 184-р сургуульд 2026-2027 оны хичээлийн жилд АХЛАХ АНГИД шинээр элсэн суралцаж буй суралцагчдын анги хуваарилалт

НЕБ-ын 184-р сургуульд 2026-2027 оны хичээлийн жилд ДУНД АНГИД шинээр элсэн суралцаж буй суралцагчдын анги хуваарилалт
30/08/2026

НЕБ-ын 184-р сургуульд 2026-2027 оны хичээлийн жилд ДУНД АНГИД шинээр элсэн суралцаж буй суралцагчдын анги хуваарилалт

НЕБ-ын 184-р сургуульд 2026-2027 оны хичээлийн жилд БАГА АНГИД шинээр элсэн суралцаж буй суралцагчдын анги хуваарилалт
30/08/2026

НЕБ-ын 184-р сургуульд 2026-2027 оны хичээлийн жилд БАГА АНГИД шинээр элсэн суралцаж буй суралцагчдын анги хуваарилалт

Хүүхдэд ээлтэй орчинтой-184БГД-ийн ЗДТГазар болон тус дүүргийн 29-р хороо нь 184-р сургуулийн арын замд эгнээ тусгаарлаг...
29/08/2026

Хүүхдэд ээлтэй орчинтой-184
БГД-ийн ЗДТГазар болон тус дүүргийн 29-р хороо нь 184-р сургуулийн арын замд эгнээ тусгаарлагч шийдвэрлэж өгсөн боловч жолооч нар машинаа явган хүний зам дээр мордуулж тавин хүүхэд зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн байсныг сургуулийн захиргаа өөрийн хөрөнгө оруулалтаар өөрсдийн нөөц боломжиндоо тааруулан багш нарынхаа болон бидний ажлыг дэмжсэн хөдөлмөрч аавын буянд хичээл эхлэхээс өмнө хаалт хийж амжлаа.
Хүүхдүүд маань одоо хичээлдээ ирж очихдоо эрсдэл багатай, явган хүний замаар аюулгүй зорчих боломжтой боллоо.
@Тээврийн Цагдаагийн Алба энэхүү газар хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээ яаралтай хэрэгтэй байгаа тулд бидэнд дэмжлэг үзүүлж өгнө үү!

Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагч, Энхрий бяцхан шавь нартаа шинэ хичээлийн жилийн баярын мэнд х...
29/08/2026

Сайн байцгаана уу?
Эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагч, Энхрий бяцхан шавь нартаа шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэе.
2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааны зохион байгуулалтыг танилцуулж байна.
НЕБ-ын 184 дүгээр сургуулийн захиргаа.

2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ:ХҮҮХЭД БҮРИЙН САЙН САЙХАН БАЙДЛЫН ТӨЛӨӨЭрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагчид аа,184-р сур...
27/08/2026

2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ:
ХҮҮХЭД БҮРИЙН САЙН САЙХАН БАЙДЛЫН ТӨЛӨӨ

Эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагчид аа,

184-р сургууль 2026–2027 оны хичээлийн жилийг хүүхдийн сурлагын амжилтаас гадна хөгжил, хамгаалал, сэтгэл зүйн сайн сайхан байдал, нийгэмшихүй, аюулгүй орчныг цогцоор нь дэмжих шинэ зорилго, шинэ ажлуудтайгаар угтаж байна.

Өнгөрсөн хичээлийн жилийн судалгаа, ажиглалт, бодит хэрэгцээндээ тулгуурлан бид нэг чухал үзэл санааг үйл ажиллагааныхаа үндэс болгож байна.

Бүх гэр бүлийн нөхцөл ижил байх боломжгүй. Харин сургууль хүүхэд бүрийн хувьд аюулгүй, хүндлэгддэг, сонсогддог, хөгжих боломжтой, суралцахдаа аз жаргалтай орчин байж чадна.

Тиймээс энэ хичээлийн жилд Хүүхэд хөгжил, хамгааллын алба болон сургуулийн нийт хамт олон “Сурагчдын сайн сайхан байдлыг дэмжих цогц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, хүүхэд бүрийг зөвхөн хичээл сурлагаар нь бус бие бялдар, сэтгэл зүй, харилцаа, нийгэмшихүй, оролцоо, аюулгүй байдал, өөрийгөө таних ба удирдах чадварынх нь хувьд дэмжин ажиллана.

Энэ ажлын хүрээнд бид сургууль–багш–сурагч–гэр бүлийн ойлголт, хандлага, оролцоог нэг чиглэлд нэгтгэх дараах бүтээлүүдийг боловсрууллаа.

📘 “184-р сургуулийн анги удирдсан багшийн дүр төрх, үйл ажиллагаанд заавал дагаж мөрдөх дүрэм”
Хүүхэдтэй хүндэтгэлтэй харилцах, сонсох, дэмжих, ялгаварлахгүй байх, асуудлыг шийтгэлээр бус хөгжлийн арга зүйгээр шийдвэрлэх багшийн нийтлэг зарчим, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлно.

📗 “184-р сургуулийн сурагчдын чиглүүлэг гарын авлага”
Сурагч өөрийгөө таних, сэтгэл хөдлөлөө удирдах, бусадтай зөв харилцах, аюулгүй байдлаа хамгаалах, тусламж хүсэх, хариуцлагатай сонголт хийхэд чиглүүлнэ.

📙 “184-р сургуулийн эцэг эх, асран хамгаалагчдын чиглүүлэг гарын авлага”
Хүүхдийн нас, хөгжлийн онцлогийг ойлгох, хүүхдээ сонсох, дэмжих, сургуультай зөв түншлэх, тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэхэд гэр бүлд бодит чиглүүлэг өгнө.

Эдгээр нь зүгээр нэг гарын авлага, дүрэм биш. Харин хүүхдийн эргэн тойрон дахь насанд хүрэгчид нэг ойлголттой, нэг зарчимтай, нэг зорилгын төлөө ажиллах суурь болно.

2026–2027 онд бид хүүхдэд зориулсан олон ажил зохион байгуулснаараа бус, хүүхэд сургуульдаа ирэхдээ аюулгүй мэдрэмжтэй байна уу, түүнийг сонсох хүн байна уу, ангидаа харьяалагдаж байна уу, өөрийгөө үнэ цэнтэй гэж мэдэрч байна уу, хөгжих боломж нь нэмэгдэж байна уу гэдгээр ажлынхаа үр дүнг харахыг зорьж байна.

Хүүхдийн сайн сайхан байдал бол зөвхөн гэр бүлийн ч, зөвхөн сургуулийн ч үүрэг биш.
Харин хүүхдийн төлөө нэг ойлголт, нэг хандлагаар хамтран ажиллах бидний ХАМТЫН ХАРИУЦЛАГА юм.

💚 184-р сургууль хүүхэд бүрийг сонсдог, хамгаалдаг, хөгжлийг нь дэмждэг сургууль байхын төлөө бид баг хамт олноороо судалж, боловсруулж, тасралтгүй сайжруулалт хийж байна ТА БҮХНИЙ ДЭМЖЛЭГ ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ШҮҮ

Хүндэтгэсэн:
Хүүхэд хөгжил хамгааллын баг

Address

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 29-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, 47/3 тоот
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when 184-р сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category