Алтангэрэлийн Лхамсүрэн Lkhamsuren Altangerel

Алтангэрэлийн Лхамсүрэн Lkhamsuren Altangerel Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Алтангэрэлийн Лхамсүрэн Lkhamsuren Altangerel, Tutor/Teacher, Ulaanbaatar.

Лайв-т дурдсан баримтууд
04/10/2025

Лайв-т дурдсан баримтууд

Англи хэл хэрхэн сурсан түүхтэй минь танилцаарай 🤗🧐Маш их зүйлийг интернетийн ачаар суралцах боломжтой үед амьдарч байга...
21/06/2025

Англи хэл хэрхэн сурсан түүхтэй минь танилцаарай 🤗🧐
Маш их зүйлийг интернетийн ачаар суралцах боломжтой үед амьдарч байгаадаа талархцгаая 🙏🌏

Би 2018 онд бүрэн хараагүй болсон. Их сургуульд элсэж, багш нартаа бие даалтаа и-мэйлээр илгээхээс эхлээд интернэт миний амьдралд үргэлж хэрэг болж, харааны бэрхшээлтэй надад бусдын адил боловсрол эзэмшиж, ажиллаж хөдөлмөрлөхөд үргэлж гарц гаргалгаа, дэмжлэг болсоор ирсэн.

Манай сургуулийн багш нар бүх хичээлээ англи хэлээр заадаг байлаа. Ойлгохгүй, хэцүү санагдах өдрүүд байсан ч тэр үед youtubе-ээс гэмт хэргийн сэдэвтэй подкаст их сонсдог болж англи хэлний сонсох чадвараа богино хугацаанд маш хурдан сайжруулсан. Ер нь би англи хэлийг интернэтээр л сурсан гэж хэлж болно. Төрөл бүрийн үнэгүй хичээл үзэж, дуу, ном зохиол, подкаст сонсох зэргээр интернэтийг үр дүнтэй ашиглавал хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломж маш их юм билээ. Оюутан хүн чинь сургалтад суух мөнгөгүй тул интернэтээр англи хэл сурах хүсэлтэй хүмүүсийг олж танилцаад, тэдэнд англи хэл зааж өгөөд оронд нь солонгос, хятад хэл заалгадаг байлаа. Сургуулиа төгсөөд англи хэлний багшаар ажиллаж эхэлсэн. Анхны хичээлээ цахимаар зааж байв. Одоо ч зарим хичээлээ онлайнаар заах тохиолдол бий.

Би 2024 онд Харвард болон Стэнфордын их сургуулийн магистрын хөтөлбөрт суралцахаар материалаа илгээсэн юм. Гэтэл хоёулангаас нь тэнцсэн хариу ирсэн. Би Стэнфордын их сургуулийг сонгож, Олон улсын боловсролын бодлогын магистрын ангид суралцахаар шийдээд байгаа. Надад захирлын нэрэмжит 30,00 ам.долларын тэтгэлэг олгох тухай и-мэйл ирсэн. Гэхдээ үлдсэн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд 100.000 ам.доллар шаардлагатай байгаа. Энэ мөнгийг олно, явна, сурна гэсэн хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл дүүрэн байгаа тул болно доо 😊
Ингэж л интернэт надад нүд болж, интернет надад дэлхийтэй ойлголцох хэл зааж, дэлхийг мөрөөдөх итгэл өгсөн юм даа.

#ДижиталГэр #ГэрИнтернэт

Мөрөөдөл гэдэг нэг л удаа хүрээд зогсдог цэг биш. Айдас гэдэг нэг л удаа даваад дахиж тулгардаггүй даваа биш.Амьдрал гэд...
28/05/2025

Мөрөөдөл гэдэг нэг л удаа хүрээд зогсдог цэг биш.
Айдас гэдэг нэг л удаа даваад дахиж тулгардаггүй даваа биш.
Амьдрал гэдэг бусдад харуулах гэж туулдаг цаг хугацаа биш.
Би бол бусдын бодол төсөөлөлд ургасан сарнай эсвэл хогийн ургамалын аль нь ч биш.

🦋🦋🦋

Мөрөөдөл гэдэг хүрэх тусам цааш хөтөлдөг зөв замын чиглүүлэгч.
Айдас гэдэг давах тусам илүү томтой нь нүүр тулж хатуужихад хүргэдэг сургагч.
Амьдрал гэдэг өөртөө босгож батлах гэж өнгөрүүлдэг миний хором мөчүүд.
Би бол миний өөрийн бүтээсэн, бүтээж байгаа, бүтээх хамгийн гайхалтай бүтээл. 🌸💖🎨

🗣️ "Мөрөөдөл, Амьдрал, Би" илтгэл А.Лхамсүрэн ✨

Урьж оролцуулсан зохион байгуулагчдадаа баярлалаа. 😊

😊
26/05/2025

😊

Сайн байцгаана уу? 4 сарын 29 өдөр зохиогдсон "Боловсролын  тэгш хүртээмж" сэдэвт хэлэлцүүлэгт оролцож гадаадын их, дээд...
01/05/2025

Сайн байцгаана уу? 4 сарын 29 өдөр зохиогдсон "Боловсролын тэгш хүртээмж" сэдэвт хэлэлцүүлэгт оролцож гадаадын их, дээд сургуульд хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг буцалтгүй тусламжаар суралцуулах сонгон шалгаруулалтын цаг хугацааны талаар өөрийн санал, хүсэлтийг хүргэлээ 🤗

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Тэргүүн Жингийн Цуваа тээвэрчдийн холбоо ТББ-ын хамт олонд маш их баярлалаа 🤩💖Дэлхийн ш...
23/04/2025

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Тэргүүн Жингийн Цуваа тээвэрчдийн холбоо ТББ-ын хамт олонд маш их баярлалаа 🤩💖
Дэлхийн шилдэг Стэнфордын их сургуульдаа сурч, ирээдүйд боловсролын салбарт хувь нэмрээ оруулах зорилгыг маань дэмжиж хандив илгээж буй олон сайхан хүмүүстээ бүгдэд нь гүнээ талархаж байгаа уламжилъя🙏🎓
Та бүхний ажил, амьдралд хамгийн сайн, сайхныг хүсье! 🤗✨

Hello, my name is Lkhamsuren Altangerel, and I am a fully blind English teacher based in Mongolia. I’m honored to share ...
15/04/2025

Hello, my name is Lkhamsuren Altangerel, and I am a fully blind English teacher based in Mongolia. I’m honored to share that I’ve been admitted to both Harvard and Stanford Universities for graduate studies. After thoughtful consideration, I’ve chosen to pursue a Master’s in International Education Policy Analysis at Stanford, where I’ll focus on inclusive and special education—my lifelong passion.

I grew up in the Mongolian countryside and later transferred to a school for the blind, where I discovered my calling in inclusive education. Despite many challenges, I graduated from Mongolia International University in 2022 and have since dedicated myself to supporting children and youth with disabilities. For example, I have been running the "English for the Visually Impaired" project, collaborating with Talk Talk English language center since 2022, providing free, accessible English lessons to visually impaired students. In 2023, I also established an NGO dedicated to advocating for and improving educational opportunities for children with disabilities.

My goal is to transform inclusive education in Mongolia and beyond. While I’ve received a Dean’s Fellowship from Stanford, I still need to raise $100,000 to cover the remaining costs of my studies, including tuition, living expenses, and health insurance.

Any support you can offer—big or small—will help make this dream a reality. Please consider donating through my GoFundMe page. Thank you for being part of this journey and helping create a more inclusive future.

Hi, my name is Bill, and I teach English here in Mongolia. I’m askin… William DeFotis needs your support for Help a Blind Mongolian Teacher Achieve her Dream!

Хандивын дансны 4 сарын 5-наас 4 сарын 15 хүртэлх хуулгыг оруулж байна. Маш олон дэмжсэн, гүйлгээний утга дээрээ амжилт ...
15/04/2025

Хандивын дансны 4 сарын 5-наас 4 сарын 15 хүртэлх хуулгыг оруулж байна. Маш олон дэмжсэн, гүйлгээний утга дээрээ амжилт хүсэж, урмыг үгээ явуулсан хүмүүс байна.
Та бүгддээ гүн талархлаа илэрхийлье 🥰🫶

Стэнфордод сурах хүсэл зорилгыг минь дэмжиж хамт байгаа та бүхэндээ баярлалаа 🥰
11/04/2025

Стэнфордод сурах хүсэл зорилгыг минь дэмжиж хамт байгаа та бүхэндээ баярлалаа 🥰

Hi, my name is Bill, and I teach English here in Mongolia. I’m askin… William DeFotis needs your support for Help a Blind Mongolian Teacher Achieve her Dream!

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Алтангэрэлийн Лхамсүрэн Lkhamsuren Altangerel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category