Эрдэм сургалт хөгжлийн төв

Эрдэм сургалт хөгжлийн төв Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг

Эрдэм Сургалт Хөгжлийн Төв нь 2025 онд байгуулагдсан бөгөөд англи хэл, хувь хүний хөгжил, байгууллагын соёл, сэтгэлзүйн чиглэлийн сургалтуудыг хосолсон хэлбэрээр (танхим болон онлайн) хүргэдэг. Хичээлүүдийг 7 жилийн туршлагатай англи хэлний багш, судлаач, сэтгэлзүйч удирдан явуулдаг бөгөөд театрчилсан арга зүйг ашигласан нь суралцагчдын оролцоог нэмэгдүүлж, үр дүнг сайжруулдаг.

Тус төв нь боловсролоор дамжуулан хүн бүрт аз жаргалтай, утга учиртай амьдралыг бүтээх боломжийг бий болгох зорилготой. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй болон амьдралын боломж муутай хүүхдүүдэд үнэ төлбөргүй сургалт явуулдаг.

📍 Байршил: Тэнгис кино театрын хажууд, Эрдэм Оюу дээд сургуулийн 202 тоот
📞 Утас: 9552-0860

Өнөөдрийн хичээлүүд маань үргэлжилж байна. Манай жижгүүд хөөрхөн шүү. Багш нь шавь нараа хараад сэргээд л ирдэг дээ♡♡♡♡
19/08/2026

Өнөөдрийн хичээлүүд маань үргэлжилж байна. Манай жижгүүд хөөрхөн шүү. Багш нь шавь нараа хараад сэргээд л ирдэг дээ♡♡♡♡

13/08/2026

Хичээлүүд маань үргэлжилсээр байна. 2026.08.13

04/08/2026

Хичээл маань Замын-Үүдэд эхэлчихсэн явж байгаа шүү..Инээсээр байгаад таарлаа ойрдоо хахаха

02/08/2026

Англи хэл сурахыг хүсдэг хүмүүст хэрэгтэй байж магадгүй...

Бидний хичээл үргэлжилсээр байна...Англи хэл сурах гэдэг нь зөвхөн үг цээжилж дүрэм сурахаас гадна Англи хэл сурч буй үн...
29/07/2026

Бидний хичээл үргэлжилсээр байна...Англи хэл сурах гэдэг нь зөвхөн үг цээжилж дүрэм сурахаас гадна Англи хэл сурч буй үндсэн зорилгоо ойлгох, сэтгэлгээгээ хөгжүүлэх, Англиар ярьдаг улс үндэстний соёлыг таньж мэдэх олон соёлын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх нь чухал байдан...Иймд бид илүү интерактив аргаар зохиол үлгэр дээр ажиллах сэтгэл хөдлөлөө ойлгох танин мэдэх сурснаа амьдрал дээр ашиглах аргуудаар хамтдаа суралцаж байна♡

28/07/2026

Сайн байцгаана уу? Эрдэм сургалт хөгжлийн төв маань Замын үүдэд өнөөдрөөс буюу 07 сарын 27-ноос албан ёсоор Англи хэлний сургалтаа явуулж эхэллээ. Манай сургалтанд сууснаар Англи хэл сурахын зэрэгцээ сэтгэлзүйгээ ойлгох, өөрийгөө илэрхийлэх, Англи хэлний айдсаа даван туулах зэрэг олон ур чадварыг зэрэг хөгжүүлдгээрээ онцлогтой...Элсэлт явагдаж байгаа бөгөөд анги дүүргэлт цөөн тул амжиж бүртгүүлээрэй♡...40 хэмийн халуунд эрдэм сурах гээд хүрээд ирсэн шинэхэн шавь нартаа баярлалаа.

Хэлдэггүй л болохоос надад ийм мессежүүд тогтмол ирдэг. Өнөөдөр ийм хөөрхөн мессеж ирлээ. Багшаараа хичээл заалгаад дара...
21/07/2026

Хэлдэггүй л болохоос надад ийм мессежүүд тогтмол ирдэг. Өнөөдөр ийм хөөрхөн мессеж ирлээ. Багшаараа хичээл заалгаад дараа нь хичнээн жил өдөр хоног сар өнгөрсөн ч сэтгэлдээ санаж дурсаж хайрлаж явдаг бүх шавьдаа баярлалаа. Багш нь заримынх нь нэрийг мэдэхгүй ч царай зүс биеийн хэлэмж дэггүй даруухан гэх мэт онцлогоор нь бүгдийг нь танина бас зүрхэндээ тээж явдагаа♡♡♡♡

Сайн байцгаана уу. Багш нь залуу насныхаа нэг гоё хүсэл мөрөөдлийг биелүүлж Монгол орныхоо алслагдсан суманд багшилж үзл...
19/07/2026

Сайн байцгаана уу. Багш нь залуу насныхаа нэг гоё хүсэл мөрөөдлийг биелүүлж Монгол орныхоо алслагдсан суманд багшилж үзлээ. Багшлах хугацааны бүх зүйл шинэ содон байсан бөгөөд миний хамгийн том зорилго бол олон хүүхдэд англи хэл заахаар дамжуулан хүсэл мөрөөдөл, итгэл, хайр, урам зориг өгөх байв. Энэ зорилгодоо ч хүрсэн бөгөөд явахдаа зуу гаран хүүхдээс урмын үгстэй захидал, хайр талархлын үгс басхүү эцэг эхчүүдээс ч мессеж ирж заримыг нь уншаад нулимс цийлгэнэж суулаа. Хүний сэтгэл гэдэг зөвхөн эдээр биш үгээр, хайраар, урмаар дүүрдэг гэдгийг ойлгосон маш гоё туршлага байлаа. Үүнээс гадна малчин багш нарын ажил амьдрал, сумын иргэдийн амьдрал, үзэл бодол, боловсролын тогтолцооны алдаа оноо гэх мэт олон зүйл дээр ойлголт авч суралцаж, туршлагажсан сарууд байв. Амьдралын хором бүртээ уулзаж учирсан шавь нар болон хэн бүхэнд талархлаа. Эрдэм номын үйлс бүхэн бүтэмжтэй байх болтгуай. Хурай хурай хурай.

Миний бас нэг гоё туршлага бол ХӨСҮТ-ийн эмч нартаа нэг жилийн турш Англи хэл заасан минь юм...надтай учран уулзсан бүхи...
17/01/2026

Миний бас нэг гоё туршлага бол ХӨСҮТ-ийн эмч нартаа нэг жилийн турш Англи хэл заасан минь юм...надтай учран уулзсан бүхий л шавь нараасаа суралцаж хайрлаж хүндэлж явдаг шүү..

Миний 2025 онд эхлүүлсэн хамгийн гоё туршлага минь 2-5 настай хүүхдүүдэд англи хэл заах байсан...тэднийг англиар ярьж ду...
13/01/2026

Миний 2025 онд эхлүүлсэн хамгийн гоё туршлага минь 2-5 настай хүүхдүүдэд англи хэл заах байсан...тэднийг англиар ярьж дуулж байгааг харахаар хөөрхөн санагдаад сэтгэл хөдлөөд байдаг юм...жижигхэн зүрхэндээ намайг тээгээд багшаа хайртай шүү гээд тэврэхэд би хайлж урсдаг♡♡♡....

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрдэм сургалт хөгжлийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category