05/06/2026
FINAL хэсэгт шалгарсан хүүхдүүдээ баяр хүргэе. 💐💐💐💐💐💐💐
ORANGE хэсэгт шалгарсан шавь нартаа мөн баяр хүргэе. 💐💐💐💐💐💐💐 Бэлтгэлээ сайн хангаж илүү өндөр амжилтын эзэд болцгооё.
🏆 ХИППО АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ ШАТНЫ ДҮН ГАРЛАА!
Монгол Улсын хэмжээнд Үндэсний шигшээ шатанд нийт 1,854 сурагч амжилттай оролцлоо. Ногоон өнгөөр тэмдэглэгдсэн сурагчид Финалын шатанд шууд оролцох эрхтэй бол шар өнгөөр тэмдэглэгдсэн сурагчид Бүсийн шигшээ шатанд, улбар шар өнгөөр тэмдэглэгдсэн сурагчид Нэмэлт шалгаруулалтад оролцох эрх авлаа.
📌 Дүн шалгах заавар:
https://www.hippo.mn/results сайтаар орж “Үндэсний шигшээ шат”-ыг сонгон өөрийн ангиллаар шалгах эсвэл
https://hippo-thecontest.org/results/ линкээр Results 2026 National Finals Regular/ Special хэсгээс Монгол улсыг сонгон өөрийн ангиллаар харах боломжтой.
🌍 Дараагийн шатны хуваарь:
🇹🇭 Бүсийн шигшээ шат — 7-р сарын 2–5 | Пукет, Тайланд
🇬🇧 Нэмэлт шалгаруулалт
• 8–12 нас: 7-р сарын 28 – 8-р сарын 4 | Брайтон, Англи (асран хамгаалагчийн хамт)
• 13–18 нас: 8-р сарын 4–11 | Брайтон, Англи
🇮🇹 Финалын шат — 9-р сарын 28 | Сполето, Итали
Шалгарсан оролцогчдод дараагийн шатны дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэлтэй и-мэйл хаяг руу илгээсэн байгаа.
Олимпиадад оролцсон нийт сурагчид, багш нар, эцэг эхчүүддээ талархал илэрхийлж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье! 🌟