27/08/2015
Сайн байцгаана уу? Та бүхэндээ “Зургаан настай хүүхэд гэж хэн бэ?” дэд сэдвийн үргэлжлэлийг хүргэе.
6-7 насандаа хүүхдийн сэтгэцэд өөрчлөлт явагдаж, ертөнцөд хандах “тоглоомын” хандлага нь илүү “нухацтай” хандлагаар солигдоно. Ийнхүү сургуульд орсон 6 настай хүүхдүүд нэг талаас сургуулийн өмнөх насны бяцхан хүүхэд ч биш, нөгөө талаас сургуулийн сурагч ч биш юм. Тэд насны 1 үе шатнаас нөгөө үе шатанд шилжих шилжилтийн үедээ байгаа гэж хэлж болно. Хүүхдийн энэ өвөрмөц байр суурь юугаар илрэх вэ?
Хүүхдийн хувьд багшийн өгөх үнэлгээ, сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хонх, завсарлага, зан үйлийн өвөрмөц дүрэм зэрэг сурагчийн амьдрал, үйл ажиллагааны гадаад онцлог нь чухал. Сурах үйл хараахан чухал бус байна.
Хүүхдүүд унших, тооны хичээлээс илүү зураг, хөгжим, биеийн тамирын хичээлд сонирхолтой байдаг.
Хүүхдийн анхаарал, сэтгэхүй, мэдрэмж нь сургуулийн өмнөх насны түвшинд байдаг онцлогтой.
Зургаан насанд
Унших чадвар эзэмшүүлэх
Сурах чадвар суулгах
Ёс суртахууны хэм хэмжээ, зан үйлийн дүрэм горим эзэмшүүлэх хамгийн тохиромжтой үе юм.
Зургаан настай хүүхдийн хэрэгцээ
Насанд хүрэгчдийн хайр халамж
Бусад хүмүүсийн хүндлэл
Сайшаал, урамшуулал, дэмжлэг
Хамтын үйл ажиллагаа
Ойлголцол
Шинэ туршлага, шинэ сэтгэгдэл
Амжилт
Тоглоом
Хөдөлгөөн байдаг байна.