Харьцуулсан эрх зүйн хүрээлэн

Харьцуулсан эрх зүйн хүрээлэн Харьцуулсан эрх зүйн судалгаа, Сургалт, боловсрол, Олон улсын хамтын ажиллагаа

21/07/2026
07/07/2026
"МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙ" нэг сэдэвт бүтээлд ТӨРИЙН ШАГНАЛ хүртээлээ. Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуу...
06/07/2026

"МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙ" нэг сэдэвт бүтээлд ТӨРИЙН ШАГНАЛ хүртээлээ.

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, үнэт зүйл, Үндсэн хуулийг дээдлэх зарчим, ардчилсан төрийн байгууллын үндэс, үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, эрх мэдэл хуваарилах зарчим, үндэсний аюулгүй байдлын эрх зүйн үндсийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлан хөгжүүлж, Үндсэн хуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлж, Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэн бэхжүүлэх, хууль зүйн боловсрол, эрдэм шинжилгээний хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Данзангийн ЛҮНДЭЭЖАНЦАН, Гавьяат багш, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Чимидийн ЭНХБААТАР багш нарын маань хамтран туурвисан “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙ” нэг сэдэвт бүтээл ТӨРИЙН ШАГНАЛ хүртлээ.

Энэхүү бүтээл нь Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны дараах үеийн Үндсэн хуулийн эрх зүйн анхны сурах бичиг бөгөөд зөвхөн нэгэн үеийн сурах бичиг байгаад зогсохгүй, Үндсэн хуулийн эрх зүйн онол, үзэл баримтлалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлан бичсэн суурь судалгааны бүтээл болсон юм.
Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд энэхүү ном нь хууль зүйн их, дээд сургуулиудын Үндсэн хуулийн эрх зүйн хичээлийн үндсэн сурах бичиг, багш, судлаач, хуульч, оюутнуудын ширээний ном, мөн Үндсэн хуулийн эрх зүйн судалгааны хамгийн нэр хүндтэй эх сурвалж хэвээр байсаар ирлээ. Энэ нь тус бүтээлийн шинжлэх ухааны үнэ цэнэ, онолын бат бөх суурь, практик ач холбогдол цаг хугацааны шалгуурыг даван өнөөдөр ч хэвээр хадгалагдаж буйг тод илэрхийлж буй хэрэг юм.
Цаашид ч “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙ” бүтээл нь Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа, сургалт, эрх зүйн боловсролын үндсэн эх сурвалж, шинэ үеийн хуулийн сургуулийн оюутнууд болон хуульч, судлаачдын оюуны хэрэгцээг хангасан бүтээл хэвээр байж, Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны үнэт өв болон уламжлагдан үлдэх нь дамжиггүй.

Монголын хууль зүйн шинжлэх ухаан, Үндсэн хуульт ёсны төлөвшил, хөгжлийг эрдмийн их бүтээлээрээ баяжуулж, олон үеийн хуульч, судлаачдыг бэлтгэн төлөвшүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Данзангийн Лүндээжанцан, Гавьяат багш, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Чимидийн Энхбаатар багш нартаа ТӨРИЙН ШАГНАЛ хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, урт удаан насалж, эрдэм судлалын их үйлс нь улам бүр дэлгэрэхийн ерөөлийг дэвшүүлье.

Шихихутуг их сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, академич Ц.Батбаяр багш болон хууль зүйн шинжлэх ухааны доктор, профес...
04/06/2026

Шихихутуг их сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, академич Ц.Батбаяр багш болон хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан багш нарын маань хамтран туурвисан “1945 чөлөөлөх дайн: Монгол ба дэлхий дахин” ном орос хэл дээр хэвлэгдэж олны хүртээл боллоо.

Энэхүү бүтээлд 1945 оны чөлөөлөх дайны түүхэн үйл явдал, дэлхийн геополитикийн өөрчлөлт, Монгол Улсын оролцоо болон олон улсад үзүүлсэн нөлөөг архивын баримт, гэрэл зураг, оролцогчдын дурсамж, эрдэмтдийн судалгаанд тулгуурлан өгүүлжээ. Мөн тухайн үеийн цэргийн стратеги, дипломат харилцаа, Азийн бүс нутгийн хүчний тэнцвэрийн өөрчлөлтөд Монголын эзэлсэн байр суурийг тодруулсан байна.

Энэхүү бүтээлийн талаар эрдэмтэн, судлаачид болон дипломат төлөөлөгчид “түүхэн үнэнийг хойч үедээ түгээх чухал эх сурвалж” хэмээн үнэлж байгаа болно.

25/05/2026
"УЛСЫН ЭРХ-112" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.Монголчуудын сэтгэлгээ, оюун санааны түүхэн өв бо...
15/05/2026

"УЛСЫН ЭРХ-112" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.
Монголчуудын сэтгэлгээ, оюун санааны түүхэн өв болсон “Улсын эрх” бүтээлийн 112 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй "УЛСЫН ЭРХ-112" эрдэм шинжилгээний хуралд илтгэл ирүүлэхийг урьж байна.
📌Уг эрдэм шинжилгээний хурлын зорилго нь хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн хэм хэмжээ, хүний эрхийг хамгаалах тогтолцоонд тулгамдаж буй сорилт бэрхшээлийг нээлттэй хэлэлцэх, Монголчуудын хүний эрхийг дээдэлж ирсэн түүхэн үзэл санааг олон нийтийн анхааралд оруулахад оршино.
Хамрах хүрээ
✅Их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнууд
✅Ахисан түвшин: Академик салбарын эрдэмтэн, с удлаачид болон магистр докторын хөтөлбөрийн оюутнууд
Эрдэм шинжилгээний хурлын сэдэв:
✅“Улсын эрх” ба үндэсний үнэт зүйл
✅ХХ зуунд хүний эрхийг бататгасан түүхэн ололт
✅Төрийн эрх мэдлийн хяналт тэнцвэр ба хүний эрх
✅Хүний эрхийг хангах төрийн үүрэг
✅Хүний эрхийг хангахад иргэний нийгмийн оролцоо
✅Хүүхдийн эрх
✅Эрүүл мэнд ба хүний эрх
✅Технологи ба хүний эрх
✅Хүрээлэн буй орчин ба хүний эрх
✅Хэвлэлийн эрх чөлөө ба мэдээллийн орчин
Сонгон шалгаруулалт
Хуралд шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан илтгэлүүдийг хэлэлцүүлнэ. Илтгэлээ танилцуулсан илтгэгч тус бүрд 800,000₮ урамшуулал олгоно. Хуралд танилцуулагдсан илтгэлүүдийг хамтрагч их сургуулиудын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлнэ.
Хуралд оролцогчдын илтгэлийг 2026 оны 10-р сарын 01-ны 18:00 цаг хүртэл [email protected] хаягаар хүлээн авна.
Эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 10-р сарын 15-ны өдөр зохион байгуулна.
"Улсын эрх 112" эрдэм шинжилгээний хурлын удирдамж: https://drive.google.com/.../1Li1E9vQH5bzMf9To.../view...
Холбоо барих: 77552212, 7000-4706 утсаар болон [email protected] хаягаар холбогдоно уу.
Хамтран зохион байгуулагчид:
✅Нийтийн эрх ашгийн сан
✅Монголын Эмнести Интернэшнл
✅МУИС-ийн УТОУХНУ-ын Сургууль
✅Отгонтэнгэр Их Сургууль
✅Шихихутуг Их Сургууль
✅Чимид сан

15/05/2026
13/05/2026

"ЭРХ ЗҮЙ: ЦАГААН ТОЛГОЙ, ОНОЛ, ФИЛОСОФИ, УДИРТГАЛ ЛЕКЦ" сэдэвт судалгааны семинар, хэлэлцүүлэг болно.

МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс зохион байгуулж буй энэ удаагийн судалгааны семинар, хэлэлцүүлэгт Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан "Эрх зүй: Цагаан толгой, Онол, Философи, Удиртгал лекц" сэдэвт илтгэл хэлэлцүүлнэ.

Хэлэлцүүлгийг 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр (пүрэв гараг) 15:00-17:00 цагт зохион байгуулах тул та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd-1zaXl0CqJycP_2O1o71eEAkNexRcZ-dOvzLhSjykhhteJw/viewform

06/05/2026

“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн шинэ дугаарт бүтээл хүлээн авах хугацаа сунгагдлаа.
Та сэтгүүлийн журмын дагуу тавигдсан шаардлагыг бүрэн ханган [email protected] хаягаар ирүүлнэ үү.
Журам: https://shorturl.at/WNtKe
Эшлэлийн стандарт:https://nli.gov.mn/wp-content/uploads/2026/01/Эшлэл-стандарт-20260115.pdf

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Харьцуулсан эрх зүйн хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Харьцуулсан эрх зүйн хүрээлэн:

Shortcuts

Share