ЭИС - Инженер, технологийн сургууль
ЭИС - Инженер, Технологийн Сургуулийн албан ёсны пэйж хуудас.
25/05/2026
With Этүгэн-Оюутны хөгжлийн алба – I just got recognized as one of their top fans! 🎉
25/05/2026
🎓 CSE клубийн төгсөж буй нийт гишүүддээ халуун баяр хүргэе!
Та бүхний хичээл зүтгэл, нөхөрлөл, дурсамж бүхэн энэ клубийн үнэт хэсэг байлаа. Шинэ зам, шинэ мөрөөдөл бүхэн нь амжилт, аз жаргалаар дүүрэн байх болтугай.
Ирээдүйн алхам бүрт тань амжилт хүсье.
CSE клуб үргэлж та бүхнээр бахархах болно! 💙
Хүндэтгэсэн: CSE клубийн хамт олноос
2026.05.21
25/05/2026
“ETUGEN” cup 2026 🇲🇳 2️⃣1️⃣ аймаг, 9️⃣ дүүргийг хамарсан ЕБС-ийн 12 ангийн сурагчдын дундах АВАРГА шалгаруулах тэмцээн 2026 оны 06 сарын 06,07 -ний өдрүүдэд зохион байгуулагдана.
♻️ Зорилго
Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтран ажиллах, туршлага солилцох, нөхөрсөг харилцааг бий болгон Этүгэн их сургуультай танилцах, Этүгэн ирвэсүүд багт шинэ тамирчид элсүүлэх, спортын бие бялдар, гоо зүйг хөгжүүлэх, шилдэг баг тоглогчдыг шалгаруулах, хөдөө орон нутгийн баг тамирчдын ур чадварыг нээн илрүүлж дэмжлэг үзүүлэхэд оршино.
❇️ Хамрах хүрээ
Монгол улсын 21 аймаг, 9 дүүргийн Ерөнхий Боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчид сургуулиасаа эрэгтэй эмэгтэй баг бүрдүүлж оролцоно. Тэмцээнд оролцож буй багууд аймаг, дүүрэг, сургууль холилдож орохгүй клубүүд тамирчдаа сургуулиас нь оролцуулах нэг сургуулиас хэдэн ч баг оролцож болно.
Жич : 11-р ангийн хүүхдүүд холилдож болон дангаараа өөрсдийн хүсэлтээр орж болно. Багийн тамирчины 10.
🎤🎇 Нээлт : 2025.06.06-ний 13:00 цагт бүх багууд нээлтэнд багийн нэр бүхий пайз таних тэмдэгтэй, хувцастайгаа оролцоно, нээлтэнд ороогүй баг тэмцээн үргэлжлүүлэх боломжгүй.
✅ Тэмцээний хугацаа, зохион байгуулагдах газар
Этүгэн их сургуулийн 2-р байр 3 давхарт Этүгэн ирвэсүүд sport’s club -ын Спорт зааланд 2026 оны 06 сарын 06,07 -ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Тодруулвал : Сүхбаатар дүүрэг 6-р хороо Бага тойруу-44 / Монгол Японы төвийн ард
✳️ Тэмцээний журам, мэдүүлэг
Бүртгэлийг урьдчилсан байдлаар доорх утасны дугаараар авах бөгөөд техникийн зөвлөгөөнд ирэхдээ багууд хүүхэд тус бүр иргэний үнэмлэх, хуулбарыг заавал авч ирэх, баг тоглогчдын мэдүүлгийг сургуулийн нэр хаяг зөрөхгүй баталгаажсан албан ёсны мэдүүлгийг иргэний үнэмлэхний хуулбарын хамт хавсарган авч ирнэ. Техникийн зөвлөгөөнд тухайн багийн дасгалжуулагч багийн ахлагч нар оролцоно, орон нутгийн багууд зөвшөөрөгдсөн бие төлөөлөгч оролцож болно.
💶 #Хураамж : Багийн 50.000
Хураамжийг 88095837 дугаарлуу залгаж 06.01-нээс өмнө оролцох багууд төлж бүртгэлээ баталгаажуулж тэмцээнд орох эрхээ нээнэ.
⚠️ Техникийн зөвлөгөөн : 2026 оны 06 сарын сарын 05-ний ний 15:00 цагт ЭИС -н 2-р байрны 3 давхар 301 тоот өрөөнд болно.
🟢 БОЛОМЖ
📚⛹🏻⛹🏻♀️👨🏻🎓👩🏻🎓💯 Хүсэл тэмүүлэл, авьяас чадвараараа Этүгэн их сургууль -д 30-100% тэтгэлэгт хамрагдаж суралцан дараагийн том Ирвэсүүд болон Оюутны лигт ⭐️ од болон гялалзаж өөрийгөө бүтээх шинэ АВЬЯАСТНУУДЫГ бид урьж байна. 🤝🤝
Авьяас асгарсан 2 хоног… Хэрэгтэй хүмүүст нь цааш нь түгээж өгөөрэй. Оролцох баг тамирчид хүүхдүүдээ хийгээрэй. 🏀 БАГУУД БЭЛТГЭЛДЭЭ ГАРААРАЙ 🙆🏻♂️
Өсвөрийн сагсчдын энэ зуны сүүлийн тэмцээн “ETUGENCUP” та бүхнийг урьж байна. ⛹🏻⛹🏻♀️
Дэмжигч : Этүгэн их сургууль
Зохион байгуулагч : Этүгэн Ирвэсүүд Sport's Club
Мэдээллийн хамтрагч Медиа : Сонио Монголын Сагс
☎️ Холбоо барих дугаар : 88095837
25/05/2026
Этүгэн ирвэсүүд-2 багийн ахлагч А.Билгүүн "Шилдэг төгсөгч" болж Этүгэн их сургууль -ийг Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр амжилттай төгслөө.
Түүний хувьд 2022 оны Эрдэнэт хотын "Авяастны эрэлд" бөгөөд 4 жилийн хугацаанд суралцахдаа 50%, 80%, 100%, 100% гэсэн тэтгэлэгүүдийг авсан билээ.
Оюутны универсиад Таеквонда / 2 Алт 🏅🏅🏅 /
Оюутны лиг Сагсан бөмбөг / 1 хүрэл, 1 мөнгө, 1 алт 🥉🥈🥇
Манлайлагч оюутан, Шилдэг оюутан болсон тамирчиндаа цаашдынх нь ажил амьдралд өндөр амжилт хүсэе!
18/05/2026
10/05/2026
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Ulaanbaatar
11000
Opening Hours
| Monday | 08:00 - 19:00 |
| Tuesday | 08:00 - 19:00 |
| Wednesday | 08:00 - 19:00 |
| Thursday | 08:00 - 19:00 |
| Friday | 08:00 - 19:00 |