26/03/2026
🌸 ЯПОНЫ Сакура дэлбээлсэн гайхамшигт улирал
– Хот даяараа ягаан өнгөөр “амьсгалдаг”
🌿 Цэвэр, шинэхэн мэдрэмж
Байгаль сэргэж, энерги дүүрэн болдог
📸 Инстаграмд төгс зурагнууд
Алхам тутамд фотоген орчин
💫 Романтик уур амьсгал
Алхах бүрт кино мэт мэдрэмж
🎌 Соёл + байгалийн төгс хослол
Хуучин сүм хийд + сакура
✨ Шинэ эхлэл, шинэ өөрчлөлтийн бэлгэдэл
Яг л хаврын шинэ төрх шиг
06/03/2026
🇯🇵🎌ЯПОНД СУРАЛЦУУЛНА🎌🇯🇵🎌
Япон улсын бүх том хот мужуудад япон хэлний сургуулиудад байнга найдвартай суралцуулна.Бид 2026 оны 10 сарын элсэлтийн бүртгэл эхэллээ.
⛩Бидний давуу тал⭐️⭐️⭐️⭐️⭐️
🎀Зуучлалын хөлс 0₮🎀
✅Бичиг баримт боловсруулах 24 жилийн арвин туршлагатай
✅Виз гаралт 💯
✅Жилд 4 удаа бүртгэж,элсүүлнэ
✅Сургалтын төлбөрөө хувааж төлж болно
✅Хэлний сургуулиа төгсөөд элсэлтийн хураамжгүй коллежд дэвшин сурах боломж
✅Хэлний болон их сургууль,коллежoo төгсөөд Япондоо ажиллах боломж
✅Суралцангаа ажиллах боломж
✅Шилдэг оюутны хөнгөлөлт,урамшуулал
✅Япон хэлний түвшингээс хамаарах төлбөрийн хөнгөлөлт
✅Оюутнуудаа биечлэн сургуульд нь хүргэж өгөх
✅Монгол дах ганцаарчилсан япон хэлний өдөр бүрийн сургалт
🏠Интернэт үнэгүй байр хямд олж өгөх гэх мэт
Манай хаяг:Баянгол дүүрэг.25-р эмийн сангийн баруун талд Кёкүшү цамхаг-606 тоот.Үнэгүй машины зогсоолтой.
☎️9191-1533...9991-6443
02/03/2026
КАНСАЙ БҮСЭД СУРАЛЦАЖ БАЙГАА ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар нь “Ясухара” сантай хамтран Японы Кансай бүсийн Осака, Киото, Нара, Вакаяама, Мие, Шига болон Хёого мужуудын хувийн болон улсын их сургуульд суралцаж буй сурах чин хүсэл эрмэлзэлтэй оюутнуудыг дэмжих зорилгоор 1 жилийн 600,000 (Зургаан зуун мянган) иенийн 2026 оны тэтгэлгийг зарлаж байна.
Тэтгэлгийн нөхцөл:
- Тэтгэлгийн дүн: Нэг хичээлийн жилд нэг оюутны тэтгэлгийн хэмжээ 600,000 (Зургаан зуун мянган) иен. Тэтгэлгийг улирлаар буюу 4 хувааж олгоно.
- Хамрагдах оюутан: 1, 2, 3, 4 дүгээр курсын оюутнууд
- Хамрагдах оюутны тоо: 4 оюутан
- Тэтгэлэг олгох хугацаа: 1 жил
Тэтгэлэг горилогчдод тавигдах шаардлага:
- Японы Кансай бүсийн Осака, Киото, Нара, Вакаяама, Мие, Шига болон Хёого мужуудын хувийн болон улсын их дээд сургуулийн 1, 2, 3, 4 дүгээр курсын оюутан байх,
- 1 дүгээр курсын оюутнуудын хувьд: Ерөнхий боловсролын гэрчилгээний голч дүн 80-иас дээш байх,
- 2, 3, 4 дүгээр курсын оюутнуудын хувьд: өмнөх жилүүдийн дүнгийн голч оноо 3.2-оос дээш байх,
- 2024, 2025 оны тэтгэлэгт хамрагдсан оюутнууд дахин хамрагдах боломжгүй болохыг анхаарах,
Тэтгэлэг горилогчдын бүрдүүлэх материал:
- Тэтгэлэг хүссэн өргөдөл
- Тэтгэлэг хүсэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- “Эх орны хөгжилд иргэн миний оролцоо” сэдвийн дагуу тэтгэлэг горилогчийн бичсэн зохион бичлэг. Зохион бичлэгийг А4-ийн 2 нүүрэнд багтаах,
- 1-р курсын оюутан: Элсэн орсон их дээд сургуулийн тодорхойлолт, Монгол Улсын Ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар, дүнгийн хуулбар,
- 2, 3, 4-р курсын оюутан: Суралцаж буй их дээд сургуулийн тодорхойлолт, өмнөх жилүүдийн дүнгийн тодорхойлолт,
Бүртгэл:
- Материалыг 2026 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 3 дугаар сарын 24-ний өдрийг дуустал [email protected] цахим хаягаар хүлээн авна.
- Материалаа PDF хэлбэрт оруулан сканердаж, өөрийн нэрээр гарчиглан илгээнэ.
Шалгаруулалт:
Шалгаруулалтыг тус Ерөнхий консулын газар нь “Ясухара” сантай хамтран явуулах бөгөөд тэтгэлэгт шалгарсан 4 оюутантай тус газраас эргэн холбоо барьж мэдэгдэх болно.
МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСЫН ОСАКА ХОТОД СУУГАА
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР
https://osaka.consul.mn/post/3306
27/02/2026
🎌4 сарын элсэлтээр Human Academy сургуулийн ОСАКА салбарт бүртгүүлсэн оюутнуудын виз 💯% амжилттай гарлаа🫶Баяр хүргэе🫶
26/02/2026
Япон улс гадаад оюутнуудын цагийн ажил хийх дүрмийг чангатгана
日本(にほん)、留学生(りゅうがくせい)の アルバイト ルールを 厳(きび)しく する
Easy Japanese news
N3 Dec 28, 2025 03:12
日本は、外国(がいこく) から 来(く)る 留学生の アルバイトの ルールを 変(か)える ことに しました。
Япон улс гадаадаас ирж суралцаж буй оюутнуудын цагийн ажил хийх дүрмийг өөрчлөхөөр болжээ.
今(いま) までは、留学生は 日本に 来(き)て すぐに アルバイトを する ことが できました。しかし、2026 年(ねん) からは、アルバイトを する ために もっと 厳しい チェックが あります。たとえば、学校(がっこう)の 勉強(べんきょう)の 様子(ようす) や 日本での 生活(せいかつ)の 様子を 見(み)て、アルバイトの 許可(きょか)を 出(だ)します。
Өмнө нь гадаад оюутнууд Японд ирмэгцээ шууд цагийн ажил хийж болдог байсан. Харин 2026 оноос эхлэн цагийн ажил хийхийн тулд илүү хатуу шалгалт, хяналт тавигдана. Тухайлбал, сурлагын амжилт болон японд хэрхэн амьдарч байгааг нь харгалзан үзэж, ажиллах зөвшөөрөл олгоно.
2025 年 6 月(がつ)の 時点(じてん)で、日本には 約(やく) 43 万(まん) 5 千(せん) 人(にん)の 留学生が います。これは、日本に 住(す)む 外国人(がいこくじん)の 約 10%です。多(おお)くの 留学生は 生活費(せいかつひ)を かせぐ ために アルバイトを して います。でも、今の ルールでは、週(しゅう)に 28 時間(じかん) 以上(いじょう) 働(はたら)いたり、勉強 よりも 仕事(しごと)を する 人(ひと)も います。これが 問題(もんだい)に なって います。
2025 оны 6-р сарын байдлаар японд ойролцоогоор 435 мянган гадаад оюутан байна. Энэ нь японд амьдарч буй гадаад иргэдийн ойролцоогоор 10 хувийг эзэлж байна. Олон гадаад оюутан амьжиргааны зардлаа олохын тулд цагийн ажил хийдэг. Гэвч одоогийн дүрмийн хүрээнд долоо хоногт 28 цагаас илүү ажиллах, эсвэл хичээлээсээ илүү ажилд анхаарах хүмүүс ч бий.
また、日本語(にほんご) 学校(がっこう) などが 安(やす)い 労働力(ろうどうりょく)の ために 留学生を 受(う)け入(い)れて いる と いう 声(こえ)も あります。これでは、本当(ほんとう)の 留学(りゅうがく)の 目的(もくてき)が 変わって しまいます。
Энэ байдал асуудал үүсгэж байна. Мөн зарим япон хэлний сургууль зэрэг байгууллагууд хямд ажиллах хүч авахын тулд гадаад оюутан элсүүлдэг гэсэн шүүмжлэл бий. Ингэснээр жинхэнэ суралцах зорилго алдагдаж байна.
これ からは、留学生は アルバイトの 場所(ばしょ) や 勉強の 様子を しっかり 報告(ほうこく) しなければ なりません。アルバイトの お金(かね)も 税金(ぜいきん)の データと 比(くら)べて チェック されます。
Цаашид гадаад оюутнууд ажиллаж буй газар болон хичээлийн байдлаа нарийн мэдээлэх шаардлагатай болно. Цагийн ажлаас олсон орлогыг татварын мэдээлэлтэй тулгаж шалгана.
更(さら)に、2027 年 からは「マイナンバー」を 使(つか)って、外国人(がいこくじん)の 働(はたら)き方(かた)を もっと 正(ただ)しく 管理(かんり) します。これらの 新(あたら)しい ルールは、留学生が 安心(あんしん) して 勉強 できる ように する ための 大切(たいせつ)な ものです。
Түүнчлэн 2027 оноос “My number” (хувийн дугаар)-ийг ашиглан гадаад иргэдийн ажил эрхлэлтийг илүү нарийн хянана. Эдгээр шинэ дүрмүүд нь гадаад оюутнууд тайван, аюулгүй орчинд суралцах нөхцлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.
留学生(りゅうがくせい) – Гадаад оюутан
厳しい(きびしい) – Хатуу, чанга
許可(きょか) – Зөвшөөрөл
勉強の様子(べんきょうのようす) – Хичээлийн байдал
生活の様子(せいかつのようす) – Амьдралын нөхцөл
生活費(せいかつひ) – Амьжиргааны зардал
稼ぐ(かせぐ) – Орлого олох
以上(いじょう) – Түүнээс дээш
問題(もんだい) – Асуудал
安い労働力(やすいろうどうりょく) – Хямд ажиллах хүч
目的(もくてき) – Зорилго
報告(ほうこく) – Тайлагнах, мэдээлэх
税金(ぜいきん) – Татвар
比べる(くらべる) – Харьцуулах
管理する(かんりする) – Хянах, зохицуулах
安心して(あんしんして) – Тайван, санаа зоволтгүй
大切(たいせつ) – Чухал
Орчуулсан: С.Марал
19/02/2026
Шинийн 2 нд сайхан мэдээтэй🔥 4 сарын элсэлтээр Human Academy сургуулийн Токио салбарт бүртгүүлсэн оюутнуудын виз 💯% амжилттай гарлаа🫶Баяр хүргэе🫶
30/01/2026
2026 оны 7 сарын элсэлтийн сүүлийн бүртгэл 7 хоног үргэлжлэнэ.
01/01/2026
2026-онд очмоор байгаа улсынхаа нэрийг энд бичээрэй, хүсэл нь биелдэг шидэт пост шүү.. 🎉🤩😁
🇯🇵🎌