Нийслэлийн ерөнхий боловсролын 154 дүгээр сургууль /Сонгинохайрхан дүүрэг/

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 154 дүгээр сургууль /Сонгинохайрхан дүүрэг/

Нийслэлийн ерөнхий боловсролын 154 дүгээр сургууль /Сонгинохайрхан дүүрэг/ Secondary school

20/08/2026
17/08/2026

💁‍♀️1-Р АНГИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛД ХАМРАГДАХ ЗААВАР🎒✨

17/08/2026
📣📣📣1 ДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙГ 2026 ОНЫ 08 ДУГААР САРЫН 17-28-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ БҮРТГЭНЭ✅2026-2027 оны хи...
12/08/2026

📣📣📣1 ДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙГ 2026 ОНЫ 08 ДУГААР САРЫН 17-28-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ БҮРТГЭНЭ

✅2026-2027 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Улсын хэмжээнд 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан зохион байгуулна.

🏫1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа:

✨️Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;

✨️Хэрвээ хаягын шилжилт хөдөлгөөн хийх бол шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 14-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх;

✨️2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2020 оны 12 сарын 31-ний хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.

1 ДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙГ 2026 ОНЫ 08 ДУГААР САРЫН 17-28-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ БҮРТГЭНЭ.

📣📣📣👏👏👏✨🌟✨2026 оны байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр II түвшинд үнэлэгдсэн 154 дүгээр сургуулийн эвсэг хамт олон, оюу...
12/08/2026

📣📣📣👏👏👏✨🌟✨2026 оны байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр II түвшинд үнэлэгдсэн 154 дүгээр сургуулийн эвсэг хамт олон, оюунлаг, хичээнгүй суралцагчид, чадварлаг багш, ажилчин, албан хаагчид, дэмжин тусалдаг эцэг эх, асран хамгаалагчид та бүхэндээ ХАЛУУН БАЯР хүргэе. БАЯРЛАЛАА. Улам хичээнгүйлэн ажиллацгаая 👏👏👏🥰🥰🥰
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

Сурагчдын зуны амралтын хугацаанд сургуулийн спорт заал Даваа- Баасан гаригуудад 09:00-18:00 цагийн хооронд сургуулийн с...
20/07/2026

Сурагчдын зуны амралтын хугацаанд сургуулийн спорт заал Даваа- Баасан гаригуудад 09:00-18:00 цагийн хооронд сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй НЭЭЛТТЭЙ ажиллаж байна.
/2026.07.01 ны өдрөөс 2026.08.05 ны өдөр /
🏀ЖИЧ: Спорт зааланд тоглохдоо зориулалтын спорт хувцас, пүүзтэй ирж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган, заалны дэг журам, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөнө үү .

🇲🇳 ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ 🇲🇳Хөх мөнх тэнгэр ивээж,Хөрст алтан дэлхий түшиж,Хийморь золбоо бадарсан Монгол т...
11/07/2026

🇲🇳 ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ 🇲🇳

Хөх мөнх тэнгэр ивээж,
Хөрст алтан дэлхий түшиж,
Хийморь золбоо бадарсан Монгол түмэн минь
Үндэсний их баяр наадмаараа дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

Эрийн гурван наадмын сүр хүч,
Эв нэгдлийн үнэ цэнэ
Өв соёлын бахархал нь айл бүхэнд аз жаргал, хүн бүхэнд амжилт бүтээл, эх оронд минь хөгжил дэвшлийг авчрах болтугай.

🇲🇳 Тулгар төр байгуулагдсаны 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол наадам мөнхөд дэлгэрч, Монгол түмний хийморь үргэлж өөдөө байх болтугай!

Сурагчдын зуны амралтын үеийн аюулгүй байдлын зөвлөмжСурагчид зуны амралтаа зөв боловсон, эрүүл аюулгүй өнгөрүүлэхэд эцэ...
05/06/2026

Сурагчдын зуны амралтын үеийн аюулгүй байдлын зөвлөмж

Сурагчид зуны амралтаа зөв боловсон, эрүүл аюулгүй өнгөрүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч болон сурагчид дараах зөвлөмжийг мөрдөнө үү.

1. Зам тээврийн аюулгүй байдал

* Зам хөндлөн гарахдаа гарцаар, ногоон гэрлээр гарах
* Дугуй, скүүтэр унахдаа хамгаалалтын малгай хэрэглэх
* Хөдөлгөөн ихтэй замд тоглохгүй байх
* Оройн цагаар ганцаараа явахгүй байх

2. Усны ослоос урьдчилан сэргийлэх

* Гол, нуур, тогтоол усанд том хүний хараа хяналтгүй орохгүй байх
* Сэлж чаддаггүй бол гүн ус руу орохгүй байх
* Хийлдэг тоглоом, завь хэрэглэхдээ болгоомжтой байх
* Усанд шумбах, түлхэлцэх зэрэг эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх

3. Гал түймэр болон ахуйн ослоос сэргийлэх

* Ил галтай ойр тоглохгүй байх
* Шүдэнз, асаагуур зэрэг гал гаргах хэрэгслийг оролдохгүй байх
* Цахилгаан хэрэгслийг зөв ашиглах
* Хийн болон цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьцах

4. Эрүүл мэндээ хамгаалах

* Гараа тогтмол угаах
* Ил задгай болон хугацаа нь дууссан хүнс хэрэглэхгүй байх
* Наршилтаас сэргийлж малгай өмсөх, ус сайн уух
* Өдөр тутмын дэглэмээ баримтлах

5. Цахим орчны аюулгүй байдал

* Танихгүй хүнд хувийн мэдээллээ өгөхгүй байх
* Сошиал орчинд зөв боловсон харилцах
* Насанд тохироогүй мэдээлэл, тоглоомоос татгалзах
* Цахим дарамт, сэжигтэй мэдээллийг эцэг эх, багшдаа мэдэгдэх

6. Гэмт хэрэг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх

* Танихгүй хүнийг дагаж явахгүй байх
* Ганцаараа эзгүй газар явахгүй байх
* Эцэг эхдээ хаашаа, хэнтэй явж байгаагаа мэдэгдэх
* Яаралтай үед тусламжийн дугаар ашиглаж сурах

Эцэг эх, асран хамгаалагчдад

* Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах
* Амралтын хугацаанд хүүхдийн цагийн зөв зохицуулалт хийх
* Аюулгүй байдлын талаар тогтмол зөвлөж, ярилцах
* Хүүхдээ зөв дадал хэвшилтэй, идэвхтэй амруулахад анхаарах

Хүүхэд бүрийг эрсдэлгүй, эрүүл, аз жаргалтай амрахыг хүсье.

🎈 АМЖИЛТЫН МЭДЭЭ 🎈Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчи...
04/06/2026

🎈 АМЖИЛТЫН МЭДЭЭ 🎈
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх видео контентын уралдаанд манай сургуулийн суралцагчдын зөвлөлийн гишүүдийн хамтарсан бүтээл “Дээрэлхэгч биш дэмжигч байя” видео контент “ТУСГАЙ БАЙР” эзэллээ. Нийгмийн ажилтан болон суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье🎉🎉
Сургуулийн захиргаа

Address

Сонгинохайрхан дүүрэг 37 дугаар хороо
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 20:00
Tuesday 08:00 - 20:00
Wednesday 08:00 - 20:00
Thursday 08:00 - 20:00
Friday 08:00 - 20:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн ерөнхий боловсролын 154 дүгээр сургууль /Сонгинохайрхан дүүрэг/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Нийслэлийн ерөнхий боловсролын 154 дүгээр сургууль /Сонгинохайрхан дүүрэг/:

Shortcuts

Share

Category